Хүннү рок урсгалын "Hunnu Fashion" дэлгүүр албан ёсоор нээлтээ хийлээ

Монгол хүний оршихуйн ухамсарт гүн шингэсэн үндэсний соёл, хөөмий, хархираа, шахаа, морин хуур, товшуур, цуур, хил хуурын хосгүй эгшигээр, орчин цагийн хөг хэмнэлд зохицуулж өвгөдийн захиасыг бидэнд төдийгүй хүн төрөлхөтөнд хүргэж чадсан нь Монгол Хүннү Рокийн агуу гайхамшиг, өгүүлэмж нь хэмээн тодорхойлсон байдаг байна.

Хүннү рок урсгалын "Hunnu Fashion" дэлгүүр  албан ёсоор нээлтээ хийлээ

Монгол хүний шавхагдашгүй ур, ухаан, оюун, авъяас, хөдөлмөрөөр урлагдан бүтсэн загварлаг бүхнийг илтгэх бүтээлүүд HUNNU FASHION дэлгүүрт тавигдсан байна. Эдгээр бүтээлийн онцлог нь Монгол түүхий эд материал ашиглаж Монголдоо бүтээснээрээ онцлог юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав туульс хайлж жавар үргээсэн бөгөөд ХҮ хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 2020 оны 07 дугаар сард шинээр гаргасан “ШИНЭ Deluxe” CD болон пянзыг сонсогч фэнүүддээ танилцуулж,  гарын үсэг зурж, фэнүүдтэйгээ дурсгалын зураг авахууллаа.

Хүннү рокийн загварлаг бүхнийг өөртөө агуулсан HUNNU FASHION дэлгүүр нь өвөрмөц дүр төрх, цор ганц бүтээл зэргээрээ бусдаас онцлог шинэлэг гэдгээрээ сайхан байлаа.

 

Хаяг: Галлериа Улаанбаатар, 2 давхарт

Hunnu fashion дэлгүүр: 75336688

https://www.facebook.com/hunnufashion

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.