Жишээлбэл тэрбээр дэлхий ертөнцийг өөрчлөх "өвөрмөц" төлөвлөгөө зохиож байжээ. Энэ нь евгеникийн онол дээр суурилсан юм.
Евгеникийн онол нь ямар нэг үндэстэн эсвэл хүн төрөлхтнийг цэвэр байлгахын тулд сул дорой гентэй хүмүүсийн устгах, үргүй болгох ёстой гэсэн үзэл юм. Энэхүү онолыг италийн социологч Роберто Микельс анх гаргаж байжээ. Дэлхийн 2-р дайны үед Нацист Герман энэхүү онолыг бодит ажил хэрэг болгож эхэлсэн бөгөөд үр дүнд нь цэвэр Ари буюу Герман үндэстнийг бүтээхийн төлөө сая сая еврейчүүдийг хоморголон устгасан юм.
1930-аад онд Тесла Европын зарим орнуудад (Мэдээж хэрэг нацист Герман) болон АНУ-ын олон муж улсад гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг албадан үргүй болгох ёстой гэж мэдэгдэж байжээ. Тэрээр 2100 он гэхэд хүн төрөлхтөн нийтээрээ евгеникийн онолыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн байна гэдэгт итгэдэг байв.
"Liberty" сэтгүүлийн 1935 оны 2-р сарын 9-ний дугаарт Тесла хүн төрөлхтний ирээдүйн талаар өөр олон сонирхолтой таамаглалуудыг оруулсан аж. Мэдээж хэрэг тэр дунд түүний евгенекийн онолын талаарх мэдэгдэл багтсан байна.
Теслагийн бичсэнээр "2100 он гэхэд дэлхий нийтээр евгеникийн онолыг нэвтрүүлсэн байх болно. Хуучин цагт хүчтэй нь хүчгүйгээ дийлж амьдардаг байсан учраас хэрэггүй гентэй хүмүүс байгалийн жамаар арчигддаг байжээ.
Тэгтэл орчин цагт хүмүүнлэг үзэл дэлгэрч байгалийн жамд саад болж эхлэв. Үүнээс болоод бид сул доройчуудыг тэжээж тэтгэн өсч үржих нөхцөлийг нь бүрдүүлэв. Хүн төрөлхтөн соёл иргэншлээ авч үлдэх цорын ганц зам нь тэрхүү хэрэггүй гентэй хүмүүсийг үргүй болгож байгалиас заяасан үр төлөө үлдээх зөн совинг нь үгүй хийх явдал юм.
Европын хэд хэдэн орон болоод АНУ сэтгэцийн өвчтэй хүмүүс, хүнд гэмт хэрэгтнүүдээ үргүй болгодог. Энэ бол хангалтгүй. Евгеникийн онолд итгэдэг хүмүүс гэрлэх явцыг илүү хүнд болгох ёстой гэж үздэг. Мэдээж хэрэг маш муу гентэй хүн үр удмаа үлдээх нь байж болшгүй хэрэг. Одоогоос зуун жилийн дараа энгийн хүн тохирохгүй гентэй хүнтэй гэрлэх нь гэмт хэрэгтэнтэй гэрлэсэнтэй ижил хэмжээнд үнэлэгдэх болно." гэжээ.
Дэлхийн 2-р дайны дараа дээрх онолд итгэгчдийн тоо огцом буурсан. Тесла амьд байхдаа евгеникийн онол ямар их зовлон шаналал авч ирэхийг мэдээгүй л болов уу. Эцэст нь сэтгэцийн өвчлөлд нэрвэгдсэн Тесла өөрөө евгеникийн онолын дагуу үргүй болох эсвэл бүр амиа алдах байсан нь эргэлзээгүй.
"Зөвхөн эрүүл үрийг тарих ёстой"