27 жилийн турш хүний нууц амраг явсан алдарт Кетрин Хепберн

Тэд есөн кинонд хамтран тоглож, олон арван жилийн турш үргэлжилсэн хайрын романтик харилцаатай байсан бөгөөд үүнийг олон хүн Холливудын хамгийн муу хадгалагдсан нууц гэж нэрлэдэг. Гэхдээ Спенсер Трейси (Spencer Tracy), Катарин Хепберн (Katharine Hepburn) нар анх танилцахдаа бие биендээ дургүй байсан юм. Ингээд та бүхэнд өнгөрсөн зууны нэгэн романтик хайрын түүхийг хүргэж байна.

27 жилийн турш хүний нууц амраг явсан алдарт Кетрин Хепберн

"Woman of the Year" киноны зураг авалтын үед 34 настай Хепберн хамтран тоглогчдоо хандан: "Ноён Трейси би танаас өндөр байхвий гэж айж байна" гэж хэлжээ.

Либерал гэр бүлээс гаралтай Хепберн хатуу католик, консерватив Трейсид төдийлөн сэтгэгдэл төрүүлээгүй ч зураг авалт эхлэх үед тэдний дунд хайрын оч ассан юм.

Тэдний хөгжилтэй, цоглог байдал нь Холливудын "алтны уурхай" байсан бөгөөд хосууд хамтдаа дахин найман кинонд тоглож, студийн удирдлага, шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан ажээ.

"Дэлгэц дээр Спенсер бид хоёр төгс Америкийн хосууд" гэж Хепберн нэг удаа хэлж байсан. Харин дэлгэцийн ард өөр түүх байсан юм.

Кэтрин Хепберн болон Спенсер Трейси нар "Woman of the Year" киноны зураг авалтын үеэр

Энэ хугацаанд хосууд бие биендээ улам татагдаж байсан боловч Трэйси аль хэдийн гэрлэсэн байсан бөгөөд Католик шашны хатуу хүмүүжлийн ёсоор хэзээ ч эхнэрээсээ салж болохгүй байжээ.

Өөрөө урьд өмнө гэрлэж байсан Хепберн Трэйсигийн амьдралд хоёр дахь байр суурийг нь  дургүйцэлгүй эзэлсэн ба ялангуяа түүнийг эхнэрээсээ салахыг хэзээ ч шаардаж байгаагүй ажээ.

Хепберн хожим нь Трэйсийн тухай намтартаа бичихдээ: "Энэ бол түүний төлөө надад төрсөн өвөрмөц мэдрэмж байлаа ... Би түүний төлөө юу ч хийх байсан."

Тэд харилцаагаа 30 жилийн туршид нуусан юм. Гэвч энэ нь Холливудын түүхэн дэх хамгийн муу хадгалагдсан нууцуудын нэг болжээ. 

Спенсер Трейси болон түүний эхнэр Луиза Трейси нар Оскарын шагнал гардуулах ёслол дээр, 1939 он

Трэйси эхнэрээсээ чимээгүйхэн хөндийрч, дараа нь эвлэрэн, олон арван жилийн турш тусдаа амьдарч ирсэн бөгөөд нууцаар үүсгэсэн харилцаандаа эхнэрээ холбохгүйг хичээж олон нийтээс нуусаар ирсэн юм.

Гэхдээ Холливудын бусад нөлөө бүхий хүмүүс, мөн Хепберн, Трэйси нартай хамтран ажиллаж байсан бүгд юу болж байгааг мэдэж байжээ.

"Бүгд л тэднийг бяцхан хувийн орон зайд нь үлдээсэн".

Спенсер Трейси болон Кэтрин Хепберн нар кино зураг авалтын үеэр, 1952 он

Гэхдээ Хепберн, Трейси нарын харилцаа нь тэдний хувь хүний зан чанар болон бусад асуудлуудаас болж дардан байсангүй. Трейси согтууруулах ундааны донтолт, үнэнч бус байдалтай тэмцэж байв.

Зарим үед эдгээр асуудлууд томоохон хэрэг үүсгэхээр хэмжээнд хүрдэг байсан гэж өөрөө хэлсэн бөгөөд энэ нь Кетриний намтар номд дурдагдсан байдаг: 

"Кейт Трэйсийг оронд нь хэвтүүлэх гэж байхад Трейс гарынхаа ар талаар түүний нүүр рүү цохисон. Маш согтуу байсан тул үүнийг хийснээ мэдээгүй гэж өөрийгөө өмгөөлж байсан."

Эхнэрээ хэзээ ч орхихгүй хүнтэй харилцахаа хэзээ нэгэн цагт дуусгах талаар бодож байсан уу гэж асуухад Хепберн илэн далангүй хариулж байжээ.

"Энэ ямар утга учиртай гэж? Би түүнд хайртай байсан гэсэн үг л дээ. Би түүнтэй хамт байхыг хүсэж байсан. Хэрэв би явсан бол бид хоёулаа өрөвдөлтэйгөөр дуусах байсан" гэж тэр хэлсэн байна.

Тиймээс тэр үлдэж, хосууд хэдэн арван жилийн турш романтик харилцаагаа үргэлжлүүлж байсан юм. 

Хэрэв тэдэнд боломж байсан бол тэд насан туршдаа энэ харилцаагаа үргэлжлүүлэх байсан ч 1967 онд тэдний харилцаа Трэйси зүрхний шигдээсээр нас барснаар дуусгавар болсон ажээ.

Тэрээр 1965 онд зүрхний өвчнөөр бараг үхэх дөхсөн бөгөөд зөвхөн "гайхамшиг"-аар амьд үлдсэн боловч дараа дараагийн жилүүдэд эрүүл мэндийн байдал нь муудсаар байв.

Жүжигчин сүүлчийн хоёр жилээ Хепбернтэй хамт тайван өнгөрөөсөн бөгөөд 1967 оны 6-р сарын 10-ны өглөө эртлэн босоод өглөөний цай бэлдэхээр зэхсэн аж.

"Намайг хаалгаар орох гэж байхад аяга шалан дээр унах чимээ гарч, дараа нь бүр том юм унах дуу гарсан" гэж Хепберн намтартаа дурссан байна.

1967 онд Трейси нас барсны дараа Хепберн бэлэвсэн эмэгтэй Луиза Трейситэй холбоо барихаар шийджээ.

Бергийн хэлснээр Хепберн Луиза, Трейси нарын хүүхдүүдэд зарим талаар тусалж чадах эсэхийг мэдэхийг хүсч, түүнтэй утсаар ярихдаа: "Луиза, чи бид хоёр найзууд байж болно. Чи анхнаасаа Спенсерийг мэддэг байсан бол би түүнийг сүүлд нь мэддэг болсон. Эсвэл бид зүгээр л урьдынхаараа жүжиглэж ч болно."

Луизагийн хариу Хепбернийг гайхшруулсан байна: "Өө, тийм үү. Гэхдээ би үүнийг зөвхөн цуу яриа гэж боддог байсан."

Хепберн дараа нь уг явдлын талаар ярихдаа: "Цуу яриа! Та төсөөлж байна уу? Нөхөр нь гучин жил байхгүй байхад, тэр үүнийг цуу яриа гэж бодож байсан байна."

Тэр ч, Трэйси ч хайр сэтгэлийнхээ тухай илэн далангүй ярьж байсангүй, Трэйсийн гэр бүлийг хүндэлж явсан Хепберн олон жилийн турш чимээгүй байсаар байжээ.

Гэхдээ Луиза 1983 онд нас барахад Хепберн Трэйси-ийн хамтаар бараг 30 жилийн турш өнгөрүүлсэн дурсамжуудаа бага багаар олонд дэлгэсэн юм.

"Бид дөнгөж 27 жилийг хамтдаа өнгөрөөсөн." гэж Хепберн дурсдаг байна.

"Бид хоёр зүгээр л бие биедээ хайртай байсан, өөр юмгүй" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()