Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Та бидний тархины 3\4 буюу 70-80% нь уснаас тогтдог. Ус нь тархины энерги буюу үндсэн хоол тэжээлийн болон бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг ялгаруулах гол үндсэн үүрэгтэй. Ус дутагдсанаас болж тархины үйл ажиллагааны доголдолтой холбоотой маш олон өвчин эмгэгүүдийн шинж тэмдэг илрэх боломжтой байдаг. Энэ талаар Хүний их эмч, Т.Адъяатөмөртэй ярилцлаа.
-Сайн байна уу? Хүний бие махбодид ус дутагдсанаас болж олон өвчин эмгэг үүсэх боломжтой гэж үздэг юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Ус, шингэний дутагдалд орох нь олон янзын сөрөг нөлөөллийг бидний биед авч ирдэг. Наад захын жишээ гэхэд Монголчуудын “тэнэгрэл” хэмээн нэрлэдэг “альцгеймер буюу мартах өвчин” нь ус дутагдсантай холбоотойгоор үүсдэг. Энэ өвчний үед хүний биед бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох индоген, пормалден хэмээх хортой нэгдлүүд үүсч бий болно. Ус их хэмжээгээр уух юм бол энэ хортой нэгдлүүдийг биеэс хөөх бүрэн боломжтой гэж үздэг.
-Монголчууд хүнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Жилийн 4 улирал, өдрийн цаг, тухайн хүний хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо зэргээс хамааран ус уух хэмжээ нь харилцан адилгүй байдаг гэж сонсож байсан?
Тэгэлгүй яахав. Та биеийн жин, насны онцлог, амьдралын идэвх зэргээсээ хамаараад өөртөө тохирсон хэмжээгээр ууж заншвал олон талын ач холбогдолтой. Жишээлбэл: Эмэгтэйчүүд дунджаар 2 литрээс 2,8 болон 3 литр хэмжээний ус уух шаардлагатай. Харин эрэгтэйчүүд 2,5-4 литр орчим ус ууж чадвал өдөрт зарцуулах эрч хүч, энергиэ нөхөж авах боломжтой гэсэн үг.
-Өдөр тутмын хэрэгцээндээ уухад хамгийн тохиромжтой ус гэвэл та ямар усыг манай уншигчдад санал болгох вэ?
Монголчуудын өдөр тутмын хэрэгцээндээ түлхүү хэрэглэдэг "Хужирт" байгалийн эрдэс бодисоор баялаг ус нь шүлтлэг шинж чанар ихтэй. Тэгэхээр энэ ус нь хүний тархины үйл ажиллагаанд нэн шаардлагатай шим тэжээлийн бодисуудыг нөхөх бүрэн боломжтой гэсэн үг юм.
-Ухаан санаа сэргэлэн цовоо байх нь урт наслахын гол хэмжүүр. Тэгэхээр үүнд ч бас усны ач тус өндөр байдаг байх нь?
Ус уух нь анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдал, оюуны чадавхад туйлын сайн үр дүнтэй байдаг. Хүн өдөрт 4 цаг маш эрч хүчтэй, идэвхтэй ажиллах боломжтой гэж үздэг. Тэгэхээр өдөртөө зарим нөхцөлд бага зэрэг унтаж амрах нь чухал. Мөн үдээс хойшдоо хүний биеийн идэвхи суларсантай холбоотойгоор 15.00 цагт “Хужирт” усыг тогтмол хэрэглэж хэвших юм бол биеийн эрч хүчээ дахин сайжруулах, оюун санааныхаа нөөц боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад чухал нөлөөтэй байх нь ээ.” Өдөр тутам ус ууж хэвшсэнээр бид олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна шүү.
-Ярилцсанд баярлалаа.