Бидний өдөр бүр хэрэглэдэг зүйлс анх ямар төрхтэй байсан бэ?

Өдөр тутмынхаа хэрэгцээнд бид маш олон зүйлийг ашигладаг хэдий ч эдгээр зүйлсийг өмнө нь ямар байсан талаар мэддэг болов уу. Бид энэ бүх өдөр тутмын хэрэглээний зүйлсийг яг л ийм байсан чигээр нь хүлээж авдаг. Гэтэл техник технологийн хувьслын ачаар тэд өөрчлөгдсөөр одоогийн бидний хэрэглээний зүйлс болсон байна. Магадгүй 10 жилийн дараа дахиад ч өөрчлөгдөх болов уу.

Бидний өдөр бүр хэрэглэдэг зүйлс анх ямар төрхтэй байсан бэ?

1 Тоос сорогч

Гар ажиллагаатай тоос сорогчийг XIX  зууны 60-аад оны үед зохион бүтээсэн. Харин цахилгаан мотортой тоос сорогчийг өнгөрсөн зууны эхээр зохиосон гэнэ.

Тоос сорогч

2 Хуримын бөгж

Хуримын бөгж зүүх уламжлал олон олон зууныг дамжин ирсэн бөгөөд хамгийн эртний хуримын бөгжний загварыг Эртний Египетээс олжээ. Зураг дээр VI  зууны үеийн бөгжийг харуулсан болно.

Хуримын бөгж

3 АТМ

АТМ-тэй ижил зүйлийг 1939 онд Лютер Симжян зохион бүтээсэн боловч зарим нэг дутуу зүйлээс болоод 20 жилийн турш тоосонд дарагдсан байна. Харин 1960 оноос уг АТМ-ийн машиныг ажиллагаанд оруулжээ.

АТМ

Лондонгийн хойд зүгт байрлуулсан хамгийн анхны АТМ-ийн машинаар үйлчлүүлж буй жүжигчин Рег Варни.

4 Үсний сэнс

Хамгийн анхны үнсний сэнсийг 1890 онд францын стилист Александр Годфруа бүтээсэн гэх ойлголт бий. Гэтэл 1911 онд Америкт Габариэль Казанжян сэнсийг өөрийн бүтээл хэмээн патентжуулж авсан байна. 1920 онд анхны үсний сэнс худалдаанд гарчээ.

Үсний сэнс

5 Агааржуулагч буюу кондишн

Агаарыг агааржуулах, сэрүүцүүлэх оролдлого хүн төрөлхтний түүхэнд үргэлж хийгдсээр байжээ. 1842 онд америкийн эмч Жон Горри орчин үеийн агааржуулагчтай ижил зүйлийг бүтээсэн бөгөөд тэрээр өвчтөнгүүдийнхээ өрөөг сэрүүцүүлэх зорилгоор компрессор ашиглаж байсан гэнэ. Хэдийгээр Горри кондишн үйлдвэрлэх тал дээр илүү  анхаарал хандуулахыг хүссэн боловч түүний хөрөнгө хүрсэнгүй.

Ингээд Жонны санааг бусад зохион бүтээгчид ашиглаж, 1902 онд дэлхийн анхны цахилгаан кондишн үүссэн байна.

Агааржуулагч буюу кондишн

6 Зоос

Зоосыг МЭӨ VII зууны сүүл үеэс эхлэж валют болгож ашиглаж эхэлсэн бөгөөд мөнгө болон алтны хайлшаар хийдэг байжээ. Дэлхийн хамгийн эртний зоосыг зураг дээр харуулсан болно.

Зоос

7 Цахилгаан кофе чанагч

Дэлхийн хамгийн анхны цахилгаан кофе чанагч "Wigomat"-ыг 1954 онд Германд танилцуулсан байна. Үүнийг германы зохион бүтээгч Готтлоб Видман зохион бүтээжээ.

Цахилгаан кофе чанагч

8 Ухаалаг цаг

Ихэнхи хүмүүс дэлхийн хамгийн анхны ухаалаг цагийг "Apple Watch" гэж боддог. Гэтэл үнэндээ хамгийн анхны ухаалаг цагийг "Microsoft" болон "Timex" хамтран үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх оролдлогыг хийж байсан гэнэ.

Ухаалаг цаг

9 Тариур

1949 оныг хүртэл метал болон шилээр хийсэн тариурыг ашигладаг байсан нь тариурын ариутгалд сөргөөр нөлөөлж, элдэв халдварт өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлж байжээ.

Тариур

10 Хөргөгч

Хамгийн анхны ахуйн цахилгаан хөргөгч 1913 онд үүссэн байна. Гэвч энэхүү хөргөгч нь хорт бодис ихтэй, маш том хөдөлгүүр болон компрессортой байсан учир коридорт эсвэл хонгилын өрөөнд байрлуулж байжээ.

1926 оноос бүх зүйл өөрчлөгдөж данийн инженер Кристиан Стинструп чимээ багатай, эрүүл мэндэд хор хөнөөл багатай, жижиг хөдөлгүүр бүхий хөргөгчийг бүтээсэн байна.

Хөргөгч

11 Компьютерын хулгана

Хамгийн анхны компьютерын хулганыг 1968 онд Калифорнид танилцуулсан бөгөөд түүний зохион бүтээгч нь америкийн инженер Дуглас Энгельбарт байжээ.

Компьютерын хулгана

12 Сахлын татуурга

Хамгийн анхны сахлын татуургыг дундад зууны үед хамааралтай байсан гэнэ. Энэ бол хагас сар хэлбэртэй нимгэн металл байсан юм. Зарим татуурга нь бариултай байсан гэнэ.

Сахлын татуурга

13 Цаасны хавчаар

1866 онд америкийн иргэн Жорж Макгилл цаасны хавчаараар цаас тогтоох төхөөрөмжөөр патентийн эрх авсан байна. Энэ цаг үеэс эхлэж цаасны хавчаар өөрчлөгдсөөр одоогийн цаасны хавчаар үүсчээ.

Цаасны хавчаар

14 Вафель хийгч

Хамгийн анхны вафель хийгч XIV зууны үед Нидерландад үүссэн байна. Энэ нь 2 төрлийн төмөр хавтгайгаас бүтэж байсан бөгөөд зуурмагаа хийгээд гал дээр тавьж байсан гэнэ. Харин орчин үеийн вафель хийгчийг "General Electric" компанийхан 1911 онд үйлдвэрлэжээ.

Вафель хийгч

15 "Nike" пүүз

"Nike Waffle Racer" пүүз хэдийгээр орчин үед маш алдартай ч уг пүүзний улыг нь хийхийн тулд вафель хийгчийг ашигласан гэж хэн санах билээ. Уг загвар нийт 12 ширхэг үйлдвэрлэгдэж байсан бөгөөд зурагт буй загварыг хэн ч өмсөж байгаагүй гэнэ.

"Nike" пүүз

16 Худалдааны автомат

Хамгийн анхны худалдааны автомат машины талаар физикч Герон өгүүлдэг бөгөөд энэхүү автоматнаас “ариун ус” авах боломжтой байжээ. Харин орчин үеийн автомат 1880 оны үед үүссэн байна. Эдгээр автоматаас ил захидлын цаас, дугтуй, марк зэргийг худалдаж авах боломжтой байсан юм.

Худалдааны автомат

1904 оны худалдааны автомат машин.

17 Цахилгаан татуурга

Цахилгаан татуургыг хамгийн анх Жон Ф.О Рурк 1898 онд бүтээсэн бөгөөд 1937 оноос эхлэж их хэмжээгээр үйлдвэрлэгдэх болжээ.

Цахилгаан татуурга

"Braun" компанийн "Sixtant SM2" цахилгаан татуурга, 1963 он.

18 Уралдааны автомашин

Хамгийн анхны уралдааны машиныг өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэж зохион бүтээсэн байна. Энэ үеэс эхлэж загвар, гадаад төрх нь маш ихээр өөрчлөгдсөн гэхэд болно.

Уралдааны автомашин

19 Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл

Анхны нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэл 1888 онд худалдаанд гарсан байна. Уг ариун цэврийн хэрэглэлийг тусгай бүсний тусламжтайгаар тогтоодог байсан бөгөөд марльтай ихээхэн төстэй байжээ. Харин нэг удаагийн  наадаг ариун цэврийн хэрэглэл 1970 онд үүссэн.

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл

20 Алсын зайны удирдлага

Хамгийн анхны алсын зайны удирлага нь "Philco" брэндийн "Mystery Control" юм. Уг удирдлага нь зайгаар ажилладаг байсан бөгөөд тухайн компанийн үйлдвэрлэж байсан радиог удирдахад зориулагдсан байна.

Алсын зайны удирдлага

21 Эмэгтэй теннисчний өмсгөл

Орчин үед теннисчин бүсгүйчүүд богино банзал, даашинзыг тоглолтныхоо үеэр өмсөж шүтэн бишригчдийнхээ нүдийгг баясгадаг билээ. Гэтэл 1920-оод оныг дуустал теннисчин бүсгүйчүүд урт банзал, ханцуйтай цамц өмсөж байсан гэнэ. Энэ төрлийн хувцастай бөмбөг барих гэдэг тийм ч хялбар биш байсан болов уу.

Эмэгтэй теннисчний өмсгөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()