Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон хойд нутгийн муж улсуудад агаар хуурайшиж, хэт халсны улмаас ойн түймэр дэгджээ. “Одоогийн байдлаар АНУ-ын Калифорни муж улсаас Миннесота муж улс хүртэлх газар нутагт 50 орчим ойн түймэр асаж байна” гэж “ABC News” суваг мэдээлсэн байна. Лос-Анжелес хотын ойролцоо 450 орчим га газар түймэрт автаж, хэдэн зуун байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.Сан-Франциско хотын бүсэд 400 орчим га ойд түймэр асаж байгаа аж. Үүнээс болоод баруун нутгийн мужуудад агаарын хэм цельсийн 49 хэм хүртэл нэмэгдсэн төдийгүй тэнгэр нь хүртэл улаан өнгөтэй болж үзэгдэх болсон байна.