Орон орны хуримын хачирхалтай зан үйл

Дурлалт хосууд хайраа бататгаж, цаашдаа ханилан амьдрахаар шийдсэн үедээ хуримаа хийдэг бөгөөд үндэстэн ястны онцлог, соёл уламжлал, итгэл үнэмшлээс хамаарч гэрлэх ёслолын дэг жаягууд нь өөр өөр байдаг. Зарим оронд хачирхалтай гэмээр хуримын зан үйл үйлддэг бөгөөд тэдгээр нь бүгд л шинэ хосуудын сайн сайхныг бэлгэддэг аж. Ингээд та бүхэнд хамгийн өвөрмөц хуримын ёслолтой 8 орныг танилцуулж байна. 

Орон орны хуримын хачирхалтай зан үйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэггүй үнсэлтүүд

Шведэд сүйт бүсгүй хуримын ёслол дээрээ ганцхан хайртай залуугаа үнсдэггүй. Учир нь хүнтэй суугаагүй, гэрлэх насны эрчүүд сүйт залуугаас нь нууцаар хайртай бүсгүйг нь үнсэж болдог уламжлалтай гэнэ. Мөн ганц бие эмэгтэйчүүд ч сүйт залууг үнсэж болдог. Гагцхүү тухайн өдрийн гол дүр болох сүйт бүсгүйд л харагдахгүй ёсгүй аж.

Дэггүй үнсэлтүүд

2 Ивээлтэй шүлс

Кени улсад сүйт бүсгүй хуримынхаа ёслолдоо бэлдэж үсээ хусуулж, өөхөн тосоор биеэ тосолдог. Мөн аав нь аз жаргал ерөөж охиныхоо толгой, цээж рүү нь нулимдаг домтой. Массайн уламжлалд шүлс нь сайн сайхныг урин дууддаг гэдэг. Мөн энэ улсын эмэгтэйчүүд төрхмөө орхихдоо эргэж хардаггүй. Хэрвээ эргэж харвал чулуу болчихдог гэсэн домог байдаг юм.

Ивээлтэй шүлс

3 Хуримын өмнөх гашуудал

Хүн бүр амьдралд ганц тохиох хуримынхаа ёслолын үеэр сэтгэл догдлон, баярын нулимс унагадаг. Гэвч Хятадын Тужиа ястны хүмүүс уг баяраараа харууслын нулимс унагадаг гэвэл та итгэх үү? Сүйт бүсгүй нь гэрлэхээсээ 30 өдрийн өмнөөс гашуудаж эхэлдэг ба эхний хэд хоногт өдөрт 1 цаг уйлах ёстой байдаг бол 10 дахь өдрөөс ээж нь, дараагийн 10 хоногт эмээ нь гэх мэтчилэн явсаар гэр бүлийн эмэгтэй гишүүн бүр уйлж гашууддаг байна. 30 өдрийн турш үргэлжлэх энэхүү зан үйл нь хосуудын ирээдүйн амьдралд тохиох аз жаргалыг бэлгэддэг ажээ.

Хуримын өмнөх гашуудал

4 Хуримын өмнөх цэнгээн

Энэтхэгийн хуримын ёслолыг "Кумбх Вивах" хэмээх бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд хуримынхаа өмнөх өдөр үүр цайтал бүжиглэж "Сангет" хэмээх найр цэнгээнийг хийдэг юм. Энэ нь үхэгсдээс хайртай хүнээ хамгаалах зан үйл бөгөөд залуу гэр бүлд учирч болох саад бэрхшээлийг арилгадаг ажээ. Сонирхуулахад, Энэтхэгт хуримын өдрийг товлохдоо билгийн тооллын сайн өдрийг харж сонгодог нь манай улсын заншилтай адилхан байдаг.

Хуримын өмнөх цэнгээн

5 Ул цохих ёслол

Солонгосын уламжлалт хуримын ёслолд нэгэн хачирхалтай зан үйл байдаг нь хүргэний улыг хулсаар цохих юм. Тэгэж хүргэн хүүгийн тэсвэр тэвчээр, хүч чадлыг шалгадаг аж. Мөн хүргэний хөлийг шавхуурдсан хүмүүс хундага архиар шагнуулдаг уламжлалтай гэнэ.

Ул цохих ёслол

6 Гэр бүл болсны бэлгэдэл

Европын улсуудад хос хоёрыг нэг бие болсныг бэлгэддэг олон зан үйл байдаг. Түүний нэг нь лаа асаах ёслол юм. Энэ ёслолыг хийхдээ лонхонд элс, хундаганд дарс дүүргэх зэргээр хэлбэрийг нь сольж болдог бөгөөд жил ирэх тусам орон орны залуус илүү бүтээлч, сонирхолтой байдлаар өөрчилж хийсээр байна. Энэхүү ёслолд хос хоёр төдийгүй гэр бүлийн гишүүд нь ч оролцдог.

Гэр бүл болсны бэлгэдэл

7 Амьтантай хуримлах

Энэтхэгт дараа төрлөө олоогүй сүнс эмэгтэйчүүдэд шүглэдэг гэсэн домог яриа байдаг.  Энэ хараалыг арилгахын тулд тухайн эмэгтэйг амьтантай гэрлүүлдэг юм. Ингэснээр хайртай хүнтэйгээ суух замыг нь засаж өгдөг аж.

Амьтантай хуримлах

8 Хар сүйт бүсгүй

Шведийн зарим нутагт хуримынх нь өмнөх өдөр сүйт бүсгүйг найзууд нь оргуулж аваад хачирхалтай нэгэн зан үйл хийдэг. Тэд сүйт бүсгүй рүү гурил, өндөг, шувууны өд зэргийг цацаж баярт өдөр нь тохиолдож болох муу зүйлсээс хамгаалдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()