"Айлаас эрэхээр авдраа ух" - Гэртээ байгаа зүйлсээ ашиглан хэмнэлт хийх аргууд

2020-09-07, 12:27
2,759

Өнөө цагийн амьдралд хэмнэлт хамгийн чухал зүйлсийн нэг. Санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байж, чухал үед ашиглах хуримтлалтай байхын үр нөлөө алхам тутам гарч ирдэг. Ингээд танд хэрэггүй зардал гаргалгүйгээр гэртээ байгаа эд зүйлсийг ашиглах аргуудаас хүргэж байна.

"Айлаас эрэхээр авдраа ух" - Гэртээ байгаа зүйлсээ ашиглан хэмнэлт хийх аргууд

1 Хөшиг тогтоогчийг бүү хая

Хэрэггүй болсон шүршүүрний хөшиг тогтоогч ашиглан өлгүүрний асуудлаа хялбархан шийдэх боломжтой юм. Цүнх болон жинсэн өмдөө дараах зурган дээр өлгөсөн байгаа шиг өлгөөрэй.

Хөшиг тогтоогчийг бүү хая

2 Гэр интернэтээ асаагаад бэлэг ав

Хэрвээ та Гэр интернэтийн төхөөрөмжөө зуны турш буюу сүүлийн 3 сар ашиглаагүй бол яг одоо асаагаад 40GB дата бэлгэнд авах боломжтой. Ингэхийн тулд дурын хоногтой картаар цэнэглэхэд л хангалттай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

3 Ангижруулагчийн хэргийг гаргах

Өмсөх дуртай хувцсаа буруу хатааснаас болж сунгачихсан бол хүйтэн усанд ангижруулагчаар угаагаад үзээрэй. Торгон хувцас, ноосон хувцас, дотуур хувцас гэх мэт нарийн арчилгаа шаарддаг материалтай хувцсуудыг ангижруулагчаар угааж болно.Энэ мэтчилэн хааяа л хэрэглэдэг ангижруулагч олон зүйлд тусаа өгдөг.

Жишээлбэл, танд нүүрний будаг арилгах шингэн байхгүй бол танд үсний ангижруулагч тусална. Бага зэргийн ангижруулагчийг хөвөн дээр шингээгээд будгаа арилгаад дараа нь нүүрээ угаахад л хангалттай. Түүнчлэн гутал дээр тогтсон арилдаггүй цагаан зураас дээр ангижруулагч түрхээд шингэснийх нь дараа хуурай, зөөлөн даавуугаар гялалзтал нь арчихад л хангалттай.

Ангижруулагчийн хэргийг гаргах

4 Өмсөхөө больсон хувцас

Өмсөхөө больсон цамцаараа хаана ч байхгүй гоёмсог загвартай дэрний уутнуудыг хийж болно. 

Өмсөхөө больсон хувцас

5 Гутлын хайрцгийг ашиглах

Гутлын хайрцгийг хаяхын оронд гадна талыг төрөл бүрийн цаасаар чимэглэж, дотор талыг нь хэдэн тасалгаатай болгож хувааснаар гоёл чимэглэл хадгалах сав хийж болно. Энэ нь эвтэйхнээс гадна маш гоё харагдаж таны гэрийн интерьерийг чимэглэнэ. Хайрцгийг чимэглэхэд тууз, өнгөт сүлбээр зүү, хатаасан цэцэг, өнгөт сонин, шүр, чулуу гэх мэт хүссэн зүйлээ ашиглаж болох юм.

Гутлын хайрцгийг ашиглах

6 Кофе шоп байнга орохын оронд гэртээ хий

Олон хүмүүс өдөр бүр кофе шоп орохгүйгээр амьдарч чадахгүй болсон байдаг. Хамгийн багаар тооцоод үзвэл энэхүү зуршил нь сард танаас 50-100 мянган төгрөгийг хялбархан гаргадаг. 

Хэдий кофе шоп тухтай ч дэлгүүрт зардаг кофенууд дутахааргүй амттай, дээр нь мэдээжийн хэрэг хямдхан тусдаг. "Maxwell House", "Folgers" зэрэг дэлхийд алдартай брэндүүд нь кофены олон төрлийг санал болгохоос гадна амт чанарын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Кофе шоп байнга орохын оронд гэртээ хий

7 Гэрт үлдсэн архи

Айл бүрт баяр ёслолын дараа үлдсэн, хэн ч уухгүй байж л байдаг архи харагддаг шүү дээ. Тэгвэл та архийг шавжнаас хамгаалах, шил шаазан эдлэлийг цэвэрлэх зэрэгт ашиглаж болно.

Тэр ч байтугай цэцгийг амьдаар нь удаан хадгалахад тусалдаг. Бага зэрэг архин дээр цайны халбага элсэн чихэр нэмээд ваартай усанд хийгээрэй. Архи нь цэцгийн ишнээс бактерийг нь цэвэрлэснээр цэцэгний амьд байх хугацааг уртасгана.

Гэрт үлдсэн архи

8 Гуужуулагч авахын оронд гэртээ хийх

Гэртээ арьс гуужуулагч хийхийн тулд дэлгүүрээс усан үзэмний үр эсвэл бусад бэрсүүт жимсний төрлийн нунтаглаж жижиглэсэн хальсыг  худалдан авах хэрэгтэй. Дараа нь энэхүү үйрмэгээ өөрийн дуртай биеийн шингэн савантай холиод гуужуулагч болгон ашиглаарай. Хүсвэл жимс, эфирийн тос зэргийг нэмсэн ч болно.

Хэрвээ дэлгүүр гарахыг хүсэхгүй байвал нунтагласан овъёос, элсэн чихэр, жамц давсыг ашиглах боломжтой.

Гуужуулагч авахын оронд гэртээ хийх

9 Даахаа больсон татуурга

Нэг удаагийн татуургын ир нь хэт мохсон бол хаялгүйгээр өөр зүйлд ашиглах боломж бий. Ноосон цамц, ороолт, малгайн дээр наалдсан хог, бөөсөрсөн хэсгийн арилгахад хуучин татуурга үнэхээр сайн хэрэг болдог.

Даахаа больсон татуурга

10 Аяга угаадаг порлон

Айл бүрт байдаг аяга угаагч порлоныг өөр зүйлд ашиглах олон зам бий. Жишээлбэл та нүүж байгаа бол аяга таваг гэх мэт хагарч эвдрэх аюултай зүйлсийг зөөхдөө жийргэвч болгон ашиглаарай. Мөн хувцасны шүүгээгээ сайхан үнэртэй болгохыг хүсвэл угаалгын порлонд дуртай үнэртнээ дусаагаад шүүгээндээ хийхэд л хангалттай. 

Түүнчлэн бүсгүйчүүд маань үс буржийлгагч хэрэглэхийн оронд зөөлөн порлоноор үсээ ороож, янзлаарай. 

Аяга угаадаг порлон

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.