1
Бяслаг болон томаттай гоймон
Орц:
- Солонгосын алдарт халуун ногоотой гоймон
- Сүү
- Нэг зүсэм бяслаг
- Нэг ширхэг өндөг
- Томатны амтлагч
Хийх заавар:
- Гоймонгоо богино долгионы зууханд багтах аяганд хийж халуун ус нэмнэ. Дараа нь дунд хүчдэл дээр тааруулж 1 минут халаана.
- Үүний дараагаар усаа асгаад 5 халбага сүү, 7 халбага халуун ус, хагас халбага амтлагч нэмнэ. Ингээд дахин богино долгионы зуухандаа 2 минут халаана.
- Дараагаар нь өндгөө нэмж хийгээд дахин 1 минут халаана.
- Өндгөө гоймонтойгоо холиод дээр нь бяслагаа тавьж 1 минут халаана.
Хамгийн сүүлд ньамтлагчаа хагас халбага хийгээд л идэхэд бэлэн боллоо.(Гал дээр чанаж хийж болно)
2
Улаан лоольтой бэлэн гоймонгийн шөл
Орц:
- Дурын бэлэн гоймон
- (Улаан лоольтой бол бүр сайн)
- Нэг ширхэг Улаан лооль
- Нэг ширхэг Өндөг
Хийх заавар:
- Гоймонгоо богино долгионы зууханд багтах аяганд хийж халуун ус нэмнэ. Дараа нь дунд хүчдэл дээр 1 минут халаана.
- Амтлагчуудаа хийгээд, улаан лоолио зүсээд хийнэ. Ингээд дунд хүчдэл дээр 2 минут халаана.
- Өндгөө нэмээд үргэлжлүүлэн дунд хүчдэл дээр 1 минут халаана.
- Өндгөө гоймонтойгоо холиод дунд хүчдэл дээр 1 минут халаана.
Ингээд л амтат улаан лоольтой бэлэнгоймон маань бэлэн болно. Хэрвээ өндгөө бүтэн болгож идэх бол сүүлийн минутаа 2 минут халаагаарай.(Гал дээр чанаж хийж болно)
3
Кимчитэй бэлэн гоймонгийн шөл
Орц:
- Нон шимийн бэлэн гоймон
- Гучужан
- Зайдас
- Далайн байцаа
- Кимчи
Хийх заавар:
- Гоймон болон амтлагчаа хамтад нь буцалгана.
- Нэг халбага гучужан нэмнэ
- Зайдсаа нэмнэ
- Хамгийн сүүлд кимчи болон далайн байцаагаа нэмээд таны шөл бэлэн болно.
4
Хүйтэн гоймон
Орц:
- Нон шимийн бэлэн гоймон
- Нарийн хэрчиж бэлдсэн өргөст хэмх
- Нарийн хэрчиж бэлдсэн хиам эсвэл зайдас
- Гучужан, Шар буурцагны тос, Sesame соус
- Цуу, Нунтаг чили, Гүнждийн үр
- Кола
Хийх заавар:
- Соусаа бэлдэнэ: 2 халбага Гучужан, 2 халбага Sesame соус, 1 халбага Шар буурцагны тос, 1 халбага Гүнждийн үр ингээд хооронд нь сайтар холино.
- Усаа буцалсны дараа гоймонгоо хийнэ. Гоймонгоо хийгээд 3 минутын дараа гаргаж хүйтэн усанд сойно. Дараа нь бэлдсэн соусаа нэмж холино. Ингээд таваглахдаа өргөст хэмх болон хиамаа тавина.
Энэхүү аргаар гэртээ хүйтэн гоймон бэлдэж идээрэй.
5
Сүү колатай бэлэн гоймон
Магадгүй нэрээс нь харахад тийм ч тааламжтай сонсогдохгүй байж болох юм. Гэхдээ амтны хувьд тун дажгүй шүү.
Орц:
- Нон шимийн бэлэн гоймон
- Нэг лааз кола
- Кимчи
- 500мл сүү
- Бяслаг
Хийх заавар:
- Тогоондоо эхлээд сүүгээ хийнэ. Дараагаар нь кимчинээсээ нэмж өгнө. Бүрэн буцалсан үед нь бэлэн гоймонгоо амтлагчтай нь хамт хийгээд 3-5 минут буцалгана.
- Буцалж байх үед нь коланаасаа нэмнэ. Бяслагаа ч мөн битгий мартаарай, ингээд үргэлжлүүлэн 1 минут буцалгаад таны урьд өмнө нь идэж байгаагүй бэлэн гоймон бэлэн боллоо.