Загварын чиг хандлагыг тодорхойлогч 99 настай эмээ

Та бүхэнд 99 настай ч хамгийн загварлаг, хамгийн содон эмэгтэйг танилцуулъя. Тэрээр 1921 онд төрсөн бөгөөд нэрийг нь Айрис Апфэл (Iris Apfel) гэдэг.

Загварын чиг хандлагыг тодорхойлогч 99 настай эмээ

Айрис Апфэл маш олон газраар загварын шинэ хандлагыг хайж аялахын хажуугаар давхар таалагдсан зүйлээ харамгүй худалдан авдаг байна. Тэрээр өмнө нь интерьер дизайнер болон хувцасны дизайнераар зэрэг ажилладаг байсан бөгөөд одоо олонд танигдсан загварын ертөнцийн эмэгтэй болсон. Тэрээр аль хэдийнээ загварын ертөнцөд нөлөө бүхий байр суурьтай нэгэн болсон гэнэ шүү.

Айрэс Апфэл бол загварын холимог чиг хандлагыг эхлүүлэгч. Урт пальто ховор арьсан хэрэглэл үслэг эдлэл болон цэцэгтэй өмд мөн дээр нь үнэт эдлэлүүд бол түүний өдөр тутмын л хувцаслалт гэнэ.

Аксессуарын хувьд хамгийн багадаа л гэхэд 20 гарын зүүлт, 50 хүзүүний зүүлт нүүрнээсээ том шил зүүгээд л дэлгүүр хэсдэг нэгэн юм. Бодоход огт зохицолдоогүй боловч түүнд тун ч дажгүй харагдаж байгааг та харж байгаа бизээ.

Этгээд загвараас гадна Айрэс Апфэл нь оюу эрдэнийн үнэнч дурлагч юм. Тиймдээ ч үргэлж том бөөрөнхий оюу эрдэнэ зүүдэг байна. Хэзээ ч зогсдоггүй загварын чиг хандлага түүний хоббиг өнөөдрийг хүртэл сонирхолтой байлгасаар иржээ .

Түүний хэв маяг загварын ертөнцөд багагүй дарамт ч учруулдаг гэнэ. Учир нь тэрээр бидэнтэй хамт 21-р зуунд амьдарч байгаа боловч 20,30 насандаа хуучны хэв маяг болон оюу эрдэнээр гангарч 40,50 насандаа орчин үеийнхэнтэй адилхан хувцаслаж 70,80 насандаа Bohemian style-аар өөрийгөө гангалж байгаа юм. 

Айрис Апфэл гарцаагүй олон жилийн загварын туршлагатай нэгэн. Тэрээр 98 насандаа түүхэн дахь хамгийн эртний болон хамгийн эрч хүчтэй загварын шүтээн болсон юм. Тэрээр “Хэзээ ч битгий өөртөө болон хувцаслалтандаа нарийн сүртэй ханд, хүссэнээрээ хувцаслахад насандаа санаа зовох зүйл огт байхгүй” гэж хүмүүст хэлдэг байна.

2012 онд Техас мужийн их сургуулийн багш болсон бөгөөд зөвхөн загварын чиг хандлагын талаар лекц ордог байна. Мөн The Guardian сэтгүүлээс шалгаруулсан ойрын 50 жилийн шилдэг хувцас загварт түүний нэр тодорч байжээ.

Түүний бусдаас ялгарч чаддаг давуу тал бол өөрийн гэсэн хэв маяг нь юм. Хэдий загварын чиг хандлага солигдож байдаг ч Айрэс өөрийн хэв маягаа хэзээч орхидоггүй.

98 настайдаа Айрэс та бидний сайн мэдэх "МАС" гоо сайхны компани болон "EyeBob" нүдний шилний компанитай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан гэвэл та итгэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()