Роналдугийн ээж нь хүртэл ачийнхаа төрсөн ээжийг хэн болохыг мэдэхгүй гэдгээ хэлж байсан. Ямартай ч Роналдуг Өмнөд Африкийн дэлхийн аваргад оролцож байх үед ээж болон эгч Элма нар Америкийн Флоридагийн нэгэн эмнэлгээс дөнгөж төрсөн хүүг нь авч явж байжээ.
Элма нэг удаа ам алдахдаа: “Бид нэг удаа хүүд ээж нь диваажинд байгаа гэж хэлсэн. Гэвч ээж, Роналду хоёр дахиж хүүд энэ талаар ярих хэрэггүй гэсэн. Одоо бид хүүд ээжийг нь аяллаар явсан гэж хэлдэг” гэж байжээ.
Үүний дараагаар Роналду нэгэн ярилцлагад орохдоо хүүгийнхээ талаар сэдэв рүү оржээ. Хөтлөгч түүнээс хүүгийнх нь ээж хэн болох талаар асуусан байна. Харин Роналду хариуд нь "Би дэлхий нийтэд тайлбарлах албагүй, харин тохиромжтой үед нь хүүдээ хэлнээ" хэмээжээ.
Роналдугийн ээж ач хүүгийнхээ хамт
Сэтгүүлч үргэлжлүүлэн: “Би таны баримтат киног үзсэн, таны ээж амьдралд тань их нөлөө үзүүлсэн нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Харин таны хүүд ээжтэйгээ ийм харилцаа үүсгэх боломж байхгүйд таны санаа зовдог уу?” гэж асуухад “Миний хувьд энэ асуудал биш. Дэлхий дээр олон хүүхдүүд эцэг эхгүй эсвэл эцэг эх нь хүүхдэдээ хайргүй, харгис хатуу ханддаг гээд олон зүйл бий. Миний хүүд маш сайн аав бий, түүнд эмээ нь бас ар гэрээс нь дэмжих дэмжлэг байгаа. Хүмүүс мэдээж надаас яагаад хүүгийнхээ ээжийг хэн болох талаар ярихгүй байгааг асуух байх."
"Хүн бүхэн хувийн нууцтай харин бусдын нууцыг хүндэлдэг байх хэрэгтэй. Хүү минь том болох үед мэдээж түүнд хэлнэ, учир нь хүүд минь энэ асуудлын талаар мэдэх эрх бий. Харин бусдыг хэлээч гээд би энэ талаар ярихгүй. Миний хүүгийн төрсөн ээж Португали хүн. Хүү минь Америк улсад төрсөн ч гэсэн Португали хүн" гэжээ.
Харин Роналду хүүгээ Португал хүн гэж зарласны дараа хэвлэл мэдээллийхэн шүүрэн авч португал гэхэд арьсны өнгө нь арай бараан тул ээж нь магадгүй өнгөт арьстан байх боломжтой юм хэмээн багагүй шуугьсан. 2005 онд Роналду Африк гаралтай эрлийз хүүхэнтэй багагүй хугацаанд харилцаатай байсан бөгөөд хэвлэлүүд магадгүй тус бүсгүй байж болох юм ч гэж бичиж, тэр ч бүү хэл зургийн нийтэлж байсан. Үнэхээр энэ бүсгүй ч Роналду Жр.-ийн ээж байж болох юм.