Жет Лигийн цорын ганц шавь тулаантай киноны эрин үеийг дахин авчрах уу?

Кунфу одод гэвэл хүмүүс Жеки Чан, Жэт Ли, Донни Иен зэрэг өөрийн байр сууриа нэгэнт тогтоосон чадварлаг жүжигчдийг бодох нь аргагүй билээ. Тэд бүгд өөр өөрийн гэсэн онцлог чадваруудтай дэлхийн хүмүүс. Тэдэн дундаас Жэт Ли нь эртний уламжлалт тулааны хэв маягтай нэгэн учраас түүхэн кинонд дүр бүтээх нь элбэг байдаг. Харин түүнд ердөө цор ганц шавь байдгйиг та мэдэх үү?

Жет Лигийн цорын ганц шавь тулаантай киноны эрин үеийг дахин авчрах уу?

Түүнийг Шиан Зуо гэдэг бөгөөд англи нэр нь Jacky Heung. Жэт Лигийн цорын ганц шавь тэрээр гайхалтай чадварлаг бөгөөд Жэки Чан хүртэл түүнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрээр та бүхний сайн мэдэх “Хөзрийн Хаан” кинонд Чо Юн Патын бие хамгаалагчийн дүрийг бүтээсэн Чарльз Хунг-ийн (Charles Heung) төрсөн хүү юм. Тиймдээ ч Хятад болон Хонконгийн кино урлагийн салбарт өндөр байр суурьтай гэр бүлээс гаралтай гэж хэлж болно. 

Түүний эцэг Чарльз Хунг болон Жэт Ли нар тун сайн найзууд юм, Жэт Ли өмнө нь Чарльз Хунгаас багагүй тусламж авч байсан тул Шианг Зуог өөрийн шавь болгохдоо ч их баяртай байсан аж.

Одоогоор Шианг Зуо кино урлаг, телевизийн ертөнцөд идэвхтэй хэвээр байгаа боловч түүний төрх үзэгчдийн дунд тийм ч танил болоогүй байна.

Харин өөрийн эцэг Чарльз Хунгтай эсвэл эхнэр Би Хэйден (Bea Hayden) нартай л хамтарч уран бүтээл гаргах хэрэгтэй гэж хүмүүс зөвлөдөг аж.

Сайн эцэг, сайн багшийн буян дээр үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэж, түүний нэр хүнд нь ихээхэн өсчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()