Эйнштейний үеэл
Альберт Эйнштейн гоц ухаантнаас гадна нэлээд хүүхэмсэг гэдгээрээ алдартай. Түүнийг хэзээ ч юу ч зогсоож чаддаггүй байсан бөгөөд хамгийн гол биеийнхээ таашаалыг нэгдүгээрт тавьдаг байжээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр хоёрдахь эхнэрээрээ үеэлийгээ сонгосон байна. Орчин үед энэ байж боломгүй зүйл мэт санагдах ч тухайн үед бол хэвийн үзэгдэл байсан гэнэ.
Аристотелийн биеэ үнэлэгч
Алдартнууд, гоц ухаантнууд ер нь л эмэгтэйчүүдийг агнадаг байсан гэхэд болно. Гурван хүн тутмын нэг нь тогтмол эмсийн хүрээлэн эсвэл гетерээр үйлчлүүлж байсан гэнэ. Гетерүүд гэдэг нь ерөнхийдөө гейшатай ижил төрлийн хүмүүс бөгөөд эрчүүдийг ухаалгаар хөгжөөх ёстой байдаг аж. Тэд заавал сексийн таашаалыг эрчүүдэд амсуулах ёсгүй. Ингээд Аристотель гетертэй цагийг удаан хугацааны туршид өнгөрүүлсний эцэст нь гетер бүсгүйтэй гэрлэсэн байна.
Моцартын үеэл
Өнгөрсөнд үеэлтэйгээ дотно харилцаанд орох гэдэг энгийн зүйл байжээ. Төрсөн эгч, дүү биш учир хэнд ч хамаагүй. Тиймээс ч Моцарт өөрийн үеэл Мариядаа хайрын захидал бичиж байхдаа огт санаа нь зовоогүй гэнэ. Тухайн үед тэр зөвхөн садар самууны талаар л бодож байсан. Сэтгэл зүйчид одоог хүртэл алдартай хөгжмийн зохиолчийн сэтгэл зүйн байдлыг судласаар байгаа бөгөөд түүнийг садар самуунд дуртайгаас гадна, Туреттын синдромтой гэж үзсэн байна. Учир нь түүний захидалд “Миний өгзгийг хурдан хурдан долоогооч” гэсэн хэллэг маш ихээр гарч байсан гэнэ.
Тихо Браге болон түүний алдарт үхэл
Жинхэнэ Туреттийн синдромтой нэгэн бол данийн одон орон судлаач Тихо Браге байжээ. Ааш зангаасаа болж тэр тогтмол тулаанд дуудагдаж байсан аж. Нэг тулааны үеэр түүний хамарны үзүүрийг тасалсан ч тэр гандан буурахгүйгээр алт болон мөнгөөр хамарны үзүүр хийсэн байна. Томоохон арга хэмжээд тэр тогтмол одой туслахтайгаа хамт явдаг байсан бөгөөд эзнийгээ хоол идэж байх үед одой ширээн дор түүнийг хүлээдэг байжээ. Брагийн хамгийн хайртай амьтан бол илжиг байсан гэнэ. Браге таагүй зантай нэгэн учир төрийн томоохон түшээд түүнтэй хамтран ажиллахаас татгалзаж нэг нэгэндээ санал болгож, өөрөөсөө холдуулдаг байжээ. Брагегийн үхэл хамгийн таагүй үхлүүдийн нэг байсан бөгөөд тэрээр үдийн зоогийн үеэр хааны ширээнээс босож чадахгүй байсаар түүний давсаг хагарсан аж. Бөөрний дутагдалтай Браге олон цагийн турш шээсээ тэвчсэнээр ийнхүү амиа алджээ.
Микеланжелогийн гутал
Микеланжело ч гэсэн тийм ч таатай зан ааштай байгаагүй бөгөөд гадаад төрх нь дотоод байдалтайгаа ерөнхийдөө дүйцэж байжээ. Бүдүүлэг, өөртөө анхаарал хандуулдаггүй тэрээр өөрийн гол өрсөлдөгч болох Леонардо да Винчигээс тэс өөр нэгэн юм. Леогийн эргэн тойронд үргэлж үзэсгэлэнтэй залуу бүсгүйчүүд байж, тэр өөрөө тогтмол үнэтэй тансаг хувцас өмсдөг байсан бол Микеланжелогийн хувьд түүний эргэн тойронд үглэхийг нь үргэлж сонсдог туслахууд нь л байдаг байжээ. Тухайн үеийн хүмүүсээс таатай үнэр үнэртдэггүй байсан бөгөөд Леогоос бага зэрэг таагүй үнэр үнэртдэг байсан бол Микеланжелогоос аймшигтай үнэртдэг байсан гэнэ. Тэрээр бараг л усанд ордоггүй, хувцсаа цөөхөн сольж, тогтмол гуталтайгаа унтдаг байсан аж. Түүний туслахуудын нэг нь : “Гутлыг нь тайлсны дараа түүний хөлнөөс арьс болон хирийг нь цэвэрлэх хэрэгтэй болж байсан” хэмээн ярьж байжээ.
Дарвин болон түүний онол
Хувьслын онолыг зохиогч Дарвин мөн л өөрийн үеэлтэй гэрлэсэн бөгөөд эцсээ хүртэл өөрийнхөө хүүхдэд итгэхгүй байсан гэнэ. Тухайн үед цус ойртолт сайн үр дагаварыг авчрахгүй болох нь тодорхой байсан ч тэд 10 хүүхэдтэй болсон байна.
Жойсийн захидал
ХХ зууны үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг болох Жойс гаж донтон байжээ. Нора Барнаклт бичсэн хайрын захидалдаа тэрээр хэт их дурласан хүн л бичих тийм зүйлийг бичиж байсан бөгөөд Нора хожим нь түүний эхнэр болсон гэнэ. Хэрвээ та өөрийн хайртай эмэгтэйг “биеэ үнэлэгч” хэмээн нэрлэвэл шууд алганы амт амсах биз. Хайртай эмэгтэйдээ энэ төрлийн захиа бичвэл тэр таатай хүлээж авна гэдэгт бид итгэлгүй байна:
“Захидлын хариу алга байх чинь! Миний хайртай эмэгтэй миний бичсэн бохир үгэнд гомдсон бололтой. Чиний дотуур хувцасны талаар ярьсанд уур чинь хүрсэн үү? Санаа зоволтгүй дээ, чиний дотуур хувцас чиний зүрх шиг ариухан. Би чиний өгзөг, дотуур хувцас гээд бүх зүйлийг чинь хэлээрээ долоож чадна. Гэхдээ нэг газар багахан бохирдсон байгаа гэдгийг мэдэх нь надад таатай байдаг. Чиний араас хийх хүсэлтэй байгаа маань ч гэсэн зүгээр л наргиа байсан гэдгийг санаарай. Зүгээр л Нора шиг даруухан, үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй залуу эрийн сэрлийг хөдөлгөхийн тулд хормойгоо сөхөж өгзгөө харуулж,харин би өгзөгний завсар дахь дуртай нүхэндээ бэлэг эрхтнээ хийнэ хэмээн бодоход л хичнээн таатай санагдана. Хонгор минь, би дөнгөж сая өмдөндөө тавьчихлаа. Гурван захидал илгээх ёстой ч шуудангийн салбар руу явж чадахгүй нь.
Сайхан амраарай, миний Нора!
Эдисоны хоолны дэглэм
1920 оны үед Томас Эдисон нэгэн хачирхалтай хоолны дэглэмийг барьж эхэлсэн бөгөөд тэрээр сүүний тусламжтайгаар ходоодны шарх болон чихрийн шижин өвчнөөсөө ангижирч чадна гэж үзсэн байна. Тэрээр 3 цаг тутам сүү ууж байсан ч эцэст нь түүний цусан дахь сахрын түвшин маш ихээр ихсэж, тэрээр чихрийн шижин өвчний хүндрэлээр нас баржээ.
Хүүр ухагч
Леонардо Да Винчи бол мэргэжлийн дээрэмчин байсан юм. Шинжлэх ухааны ажил хийж байх явцдаа тэрээр 30 гаруй хүүрийг хулгайлсан гэнэ. Тэрээр хүүрийг хулгайлмагцаа өөрийн туршилтын, задлангийн ширээн дээр авчирдаг байжээ.
Леонардо хүүрний арьсыг хуулж бүх зүйлийг нарийн тодорхой зурдаг байсан бөгөөд энэ нь тухайн үеийн эмч нарын гарын авлага болж байсан аж. Хэдийгээр нас барагсадтай энэхүү байдлаар харьцах нь гэмт хэргийн тоонд ордог байсан ч Лео бүх зүйлийг нууцаар хийхээс гадна ядуусын цогцсыг ашиглаж байсан учир огт шийтгэл амсаж байгаагүй гэнэ. Түүнийг хүний дотоод бүтцийг, анатомийг харахын тулд бусдын амь насыг хороож байсан гэж ярих нь ч бий. Гэхдээ энэ бол ердөө цуурхал.
Теслагийн хохирогч
Хэдийгээр энэ нь зөвхөн цуу яриа хэдий ч Теслагийн биеэ авч явж буй байдлаас харахад үнэн байх магадлалтай. Тесла Андрия Пухаричын намтар бичээч хэлэхдээ: Нэгэн удаа Теслагийн цор ганц шавь нь түүнээс яагаад хэзээ ч секс хийж байгаагүй юм бэ гэж асуусан гэнэ. Хөгшин эрдэмтэн шууд түүний өмнө өмдөө тайлж, өөрийгөө төмсөггүй болохыг харуулсан байна. Теслагийн хэлж байгаагаар тэр, шинжлэх ухаанд өөрийгөө бүрэн зориулахын тулд ийнхүү төмсгөө тайрсан аж.
Сальвадор Дали болон далд ертөнц
Сальвадор Дали түүнийг эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хажууд оршуулаарай хэмээн захиж үлдээсэн бөгөөд тэрээр нас барсан хойноо бүх хов живийг сонсохыг хүссэн гэнэ. Үүнээс гадна Дали далд ертөнцөд итгэдэг байсан бололтой. Муу ёрын сүнсийг зайлуулах үйл ажиллагааг түүний дотны найз Габриэл Мария Берарди хийж байсан боловч гэгээнтэн 1984 онд нас барах үед түүний эд хогшил дундаас Христийн загалмай дээр буй барималыг олсон байна. Нас барахынхаа өмнө Берарди найзууддаа Дали түүнд энэхүү загалмайг муу ёрын сүнс зайлуулсанд нь талархаж өгсөн гэжээ. Судлаачид Далиг хэвийн бус сэтгэл зүйн байдалтай хэд хэдэн өөрийн бүтээлийг туурвисан гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Дахиад л үеэлүүд
Эдгар Аллан По 1835 онд 27 настай байхдаа өөрийн 13 настай үеэл Виржини Клеммтэй гэрлэжээ. Эдгарыг өсгөж хүмүүжүүлсэн Виржинагийн ээж энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч ядуу эмэгтэй, архичин залуугийн гэрлэлт аз жаргалыг авчраагүй бөгөөд эмэгтэй хүндээр өвдөж, харин Эдгар их хэмжээгээр архи ууж эхэлсэн аж.