"Насыг төлөвлөх онол" - Хүн хэзээ хөгшрөхөө шийдэх боломжтой юу?

Энэхүү онолын хамгийн сонирхолтой зүйл нь ямар ч нотолгоо болон эсрэг нотолгоо олдоогүйд байгаа юм. 

"Насыг төлөвлөх онол" - Хүн хэзээ хөгшрөхөө шийдэх боломжтой юу?

1 Төлөвлөгөөт хөгшрөлт гэж юу вэ?

Төлөвлөгөөт хөгшрөлтийн (programmed aging) онол нь 19-р зууны хоёрдугаар хагаст бий болсон. Гэвч энэ хугацаанд биологич, физиологич нар үүнийг нотлох туршилт хийж чадаагүй байна. 

Уг онолоор бол тодорхой хугацааг сонгон амьд биетэд хөгшрөлт явагдуулж эхлэх бөгөөд үүний дараа тухайн биет үхэх юм. Ийм механизм нь хувьслын үүднээс үндэслэлтэй гэж тооцогддог байна. 

Хөгширсөн нь залуу, илүү дасан зохицсон организмд амьдрах боломжийг нь олгон зайгаа тавьж өгнө. Насны бүлгүүдийг ингэж өөрчилснөөр хувьслыг мөн хурдасгаж, дараагийн үеийн өөрчлөлт (мутац)-ийн тоо, хурдыг нэмэгдүүлэх ажээ. 

Төлөвлөгөөт хөгшрөлт гэж юу вэ?

Програмчлагдсан хөгшрөлийн онолыг анх удаа амьтан судлаач Август Вейсман олон танилцуулсан юм. Энэ явдал 1891 онд болсон бөгөөд үүнээс хойш энэхүү онол нь олон дэмжигч, эсэргүүцэгчтэй болжээ.

Онолыг эсэргүүцэгчид програмчлагдсан хөгшрөл нь утгагүй зүйл бөгөөд амьд биет бүр байгальд хэр сайн дасан зохицсоноос үл хамаарч гарцаагүй үхэх болно гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарлыг хэн ч дийлэхгүй гэсэн үг.

2 Батлах онол

Хөгширдөггүй организмууд байгальд угаасаа байдаг. Үхэшгүй организмын жишээ бол амёб мөн үсгүй сохор номин юм.

Эрдэмтэд одоогоор програмчлагдсан хөгшрөлийн онолыг дахин авч үзэж байна. Тэд үхэх механизмийг бус харин амьдралыг хадгалах механизмыг илүүтэй судлах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. 

Эдгээр механизмын нэг нь исэлдэлтийг удаашруулах систем бөгөөд энэ нь хөгширсөн организмд илүү муу илэрдэг байна. Харин үсгүй сохор номинд уг хамгаалах механизм нь бусад мэрэгч амьтдаас хамаагүй илүү сайн ажилладаг.

Эрдэмтдийн үзэж буйгаар зарим амьд биетэд тусгай залуу байдлыг хадгалагч квазипрограмм байдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар тэд бусад организмууд шиг хөгширдөггүй байна. Үүний жишээ бол хэдэн арван, хэдэн зуун жил амьдардаг яст мэлхий, хэрээ болон бусад организмууд юм.

Батлах онол

Үсгүй сохор номин

3 Үхэл бол зүгээр нэг үе шат

Төлөвлөгөөт хөгшрөлтийн онол одоо хүртэл амь бөхтэй байгаа нь үхлийн талаар хангалттай сайн судалгаа болон мэдлэг байдаггүйд оршино.

Одоогийн байдлаар уг судалгааны явц генетикийн салбарт шилжээд байгаа ажээ. Нас баралтын шалтгаануудын нэг нь эсийн хуваагдлын явцад ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт орох явдал юм. Сайн мэдээ гэвэл та өөрийн наслалт болон ДНХ-ийн  хуваагдлын тоог сунгах чадвартай.

Гэвч ийм бие организм ч үхлээс зугтах боломжгүй юм. Энэ оны долдугаар сард "Science" сэтгүүлд мөөгөнцрийн насжилтийн хэд хэдэн хувилбаруудыг авч үзсэн талаар нийтлэгдсэн бөгөөд эрдэмтэд хөгшрөлтийн явцыг "зассан" хоёр генийг олж чадсан байна. Генетикийн судалгаа, магадгүй програмчлагдсан хөгшрөлийн онолын талаар дорвитой хариулт өгөхгүй ч энэ асуултыг зөвхөн энгийн организмын ердийн амьдралын мөчлөгийн хүрээг өөрчлөх замаар практик талбар руу оруулах боломжийг олгох боломжтой ажээ.

Үхэл бол зүгээр нэг үе шат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()