Антарктид тивийн нууц дуусашгүйг баталсан 6 нээлт

Энэ нууцлаг тив зөвхөн эрдэмтэн, судлаачдын анхаарлыг соронзон мэт татаад зогсохгүй тэднийг шинэ содон зүйлсээрээ алмайруулдаг ажээ. Энэхүү нийтлэлээр Антарктид тивээс илрүүлсэн хамгийн сүүлийн үеийн нээлтүүдийг та бүхэнд хүргэж байна.

Антарктид тивийн нууц дуусашгүйг баталсан 6 нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ангарагийн солир

1984 оны 12-р сарын 27-ны өдөр тус тивд байдаг Алланы толгодоос Ангарагийн гаралтай солир олджээ. Үүнийг "Аллан Хиллз 84001" хэмээн нэрлэжээ. 

НАСА-гийн эрдэмтэд 1996 онд солирын гадаргуу дээр нян шиг хэлбэртэй чулуужсан бичил зүйлс байгаа тухай судалгаагаа танилцуулсан байна. Энэхүү баримт нь Марс дээр амьдрал байж болзошгүй гэдгийн баталгаа болж байгаа юм. 

Олдсон обьектуудын диаметр нь 20-100 нанометр бөгөөд энэ нь дэлхий дээрх аливаа эсийн амьдралаас хамаагүй бага тул бичил биетүүд харь гарагаас үүсэлтэй байж болзошгүй гэсэн таамаглал одоо болтол хүчтэй хэвээр байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар солир дөрвөн тэрбум жилийн тэртээ, дэлхий тэр чигтээ уснаас бүрддэг байх үед унасан аж.

Ангарагийн солир

2 Газрын гүний нуур

20-р зууны газарзүйн чухал нээлтүүдийн нэгээр Антарктидад Оросын туйлын судлаачид "Восток" мөсөн доорх нуурыг нээсэн явдал байв. Тэрхүү нуур нь дөрвөн километр зузаан мөсөн давхарга дор хэдэн сая жилийн турш хүрээлэн буй орчноос тусгаарлагдсан байдалтай байжээ. Нуурын хэмжээ нь асар том бөгөөд нийт талбай нь 16,000 квадрат км, гүн нь 1200 метр аж. Нуур газрын гүний дулааны эх үүсвэрийн ачаар хөлдөөгүй үлдсэн байна.

Газрын гүний нуур

Нуур руу өрөмдлөгө хийх оролдлого урт бөгөөд хэцүү байсан байна. Эхний оролдлого 1989 онд хийгдсэн боловч 1999 онд усны гадаргаас 120 метрийн зайд уг ажлыг зогсоосон ажээ. Тухайн үед ээрдэмтэд усны бохирдол үүсэж, өвөрмөц экосистемийг сүйтгэх вий гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Харин 2003 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль өрөмдлөгийн шинэ технологийг боловсруулж, 2006 онд уг ажлыг үргэлжлүүлжээ. 

2015 оноос нуурыг идэвхтэй судлах үе шат эхэлсэн бөгөөд үүний тусламжтайгаар усны дээжээс эрдэмтэд урьд өмнө үл мэдэгдэх, өөр хаана ч байхгүй бичил биетнийг олжээ. 

3 Ногоон тив

Антарктидыг судалж эхэлсэн эхний өдрөөс эрдэмтэд хэдэн зуун сая жилийн өмнө уг газрыг ногоон тив байсан гэсэн онолыг дэвшүүлжээ. Энэхүү таамаглал саяхан гайхмаар дүгнэлтүүдээр баталгаажсан байна. 

Антарктидын янз бүрийн бүс нутагт шатсан ойн чулуужсан олдворууд олджээ. Энэхүү олдворын судалгаагаар тив дэх ургамал асар том галын улмаас устаж үгүй ​​болсон нь мэдэгдсэн байна. Энэ нь солир унах, эсвэл галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамгууд байгаа юм. Эрдэмтэд энэхүү нарийн төвөгтэй тааврыг шийдвэрлэхээр одоог хүртэл ажиллаж байна.

Ногоон тив

4 Галт уулын бүс

2017 онд Эдинбургийн их сургуулийн судлаачдын баг Антарктидад 91 галт уулыг илрүүлжээ. Антарктидийн баруун нуруу нь манай гараг ​​дээрх хамгийн том галт уулын бүс юм. Галт уул 2км-ийн зузаантай мөсөөр хучигдсан тул эрдэмтэд тэдгээрийн ажиллагааны түвшинг хараахан тогтоож чадаагүй байгаа юм. 

Мэргэжилтнүүд бусад галт уул далайн ёроолд, мөсөн платформ доор нуугдаж байж магадгүй гэж үзэж байгаа ажээ. Мөн хэрэв тэдний нэг нь л сэрвэл энэ нь нөхөхийн аргагүй гамшигт хүргэнэ гэж эрдэмтэд санаа зовж байгаагаа мэдэгджээ.

Галт уулын бүс

5 Цусан гол

1911 онд эрдэмтэн Гриффит Тейлор Антарктидад хийсэн экспедицийн үеэр "цусан хүрхрээ" нээн илрүүлжээ. Цасан цагаан мөсөн голоос улаан ус урсаж буй нь хэнийг ч айлгахаар байв. Энэхүү оньсого мэт явдлын учир нь 21-р зуунд олдсон бөгөөд эрдэмтэд усны дээж дээр судалгаа хийн үзсэнээр энэ нь мөсөн доорх тусгаарлагдсан нуураас эхтэй болохыг тогтоожээ. Харин өнгө нь гэрэл ба хүчилтөрөгчгүйгээр хувьслын явцыг даван туулж чадсан амьд бичил биетүүдээс болж улаан болсон байна. Эдгээр амьд бичил биетүүд нь усанд ууссан сульфатыг сульфит болгон бууруулснаар устаж үгүй бололгүй оршсоор байдаг ажээ. Энэхүү гайхалтай нээлт нь ийм байдлаар бусад гариг ​​дээр амьдрал хадгалан үлдсэн байх боломжтой болохыг харуулжээ.

Цусан гол

6 Үлэг гүрвэлийн яс

Антарктидыг "ногоон тив" байсны өөр нэгэн баталгааг эрдэмтэд 1986 онд олсон нь үлэг гүрвэлийн үлдэгдэл байв. Харин 2006 онд Жеймс Российн хийсэн экспедицийн үеэр эртний аваргуудын ясны томоохон нөөцийг олсон байна. Зарим дээж нь ойролцоогоор 70 сая жилийн настай байжээ. Эдгээрийг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд ясны зарим хэсэг нь плезиозавр ба мезозавр, тэр дундаа Цэрдийн галавын  жижиг биет гүрвэлүүдэд хамаардаг болохыг олж тогтоосон байна.

Үлэг гүрвэлийн яс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()