Хоёр хөршийн топ 10 их сургууль (2020 оны жагсаалт)

ОХУ, БНХАУ-ыг зорин суралцах оюутны тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Энэ оны байдлаар Хятадад 492 мянга, Орост 330 мянган гадаад оюутан суралцаж байгаа гэсэн тоо баримт байна. Тэгвэл та бүхэнд хоёр хөршийн хамгийн шилдэг сургуулиудыг танилцуулъя.

Хоёр хөршийн топ 10 их сургууль (2020 оны жагсаалт)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10. Эдийн засаг, төрийн удирдлагын үндэсний академи

2010 онд байгуулагдсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академи (РАНХиГС) нь нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр зөвхөн Оростоо төдийгүй Европт тэргүүлдэг их сургууль юм.

10. Эдийн засаг, төрийн удирдлагын үндэсний академи

9. Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн их сургууль

Санкт-Петербургийн Политехникийн Их сургууль нь тус улсын хамгийн том техникийн сургуулиудын нэг бөгөөд анх 1899 онд байгуулагдаж байжээ. 

9. Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн их сургууль

8. Томскийн Политехникийн Их Сургууль

Томскийн Политехникийн Их Сургууль нь мөн л тус улсын тэргүүлэх техникийн сургууль юм. 1896 онд байгуулагдсан тус сургууль нь ОХУ-ын шилдэг 10 Их Сургууль, Дэлхийн шилдэг 400 Их Сургуулийн нэгт багтдаг.

8. Томскийн Политехникийн Их Сургууль

7. Н.Э. Бауманы нэрэмжит Москвагийн Улсын Техникийн Их Сургууль

1830 оноос хойш инженерүүд бэлтгэсээр ирсэн уг сургуулийн төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчдод маш их эрэлттэй болж байна. Сургалтын гол онцлог нь онолын болон практик мэдлэгийг хослуулсан явдал юм. 

7. Н.Э. Бауманы нэрэмжит Москвагийн Улсын Техникийн Их Сургууль

6. Москвагийн олон улсын харилцааны их сургууль

МГИМО бол Оросын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд олон улсын харилцаа, гадаадын бүс судлал, эдийн засаг (олон улсын эдийн засгийн харилцаа), хууль зүй (олон улсын эрх зүй), сэтгүүл зүй (олон улсын сэтгүүл зүй), улс төр судлал, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах, социологи, менежментийн гэх мэт 18 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг.

6. Москвагийн олон улсын харилцааны их сургууль

5. Санкт-Петербургийн Их Сургууль

Санкт-Петербургийн улсын Их Сургууль нь 1724 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын хамгийн алдартай улс төрчид болон сэхээтнүүдийн төгссөн сургууль гэдгээрээ алдартай. 

5. Санкт-Петербургийн Их Сургууль

4. Үндэсний судалгааны их сургууль (Эдийн засгийн дээд сургууль)

Национальный иследовательский университет «Высшая школа экономики»

1992 онд байгуулагдсан уг сургууль нь олон улсын шинжлэх ухаан, зохион байгуулалтын стандартад суурилсан шинжлэх ухаан, боловсролын, дизайн, шинжээч, аналитик, нийгэм соёлын үйл ажиллагаагаар эрхэм зорилгоо хэрэгжүүлдэг судалгааны их сургууль юм. 

4. Үндэсний судалгааны их сургууль (Эдийн засгийн дээд сургууль)

3. Үндэсний цөмийн судалгааны их сургууль

Оросын цөмийн салбарын суурь Их Сургууль болох "МИФИ" нь хэд хэдэн өндөр технологийн байгууламж, тэр дотроо цөмийн реакторын судалгааны хүчин чадалтайгаараа алдартай. 1942 онд байгуулагдсан уг сургууль нь программист болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр тэргүүлэх байр суурийг эзэлдэг. 

3. Үндэсний цөмийн судалгааны их сургууль

2. Москвагийн физик техникийн их сургууль

Энэхүү 1951 онд байгуулагдсан сургууль нь Оросын техникийн Их Сургуулиудын тэргүүлэгч нь билээ. Хичээлүүдийнхээ хажуугаар янз бүрийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлуудад оролцох боломжийг оюутнууддаа олгодгоороо алдартай юм. 

2. Москвагийн физик техникийн их сургууль

1. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль

1755 оноос эхэлсэн түүхтэй уг сургууль нь ОХУ-ын хамгийн эртний их сургуулиудын нэгт тооцогддог. Анх эрдэмтэн, Оросын анхны академич М.В.Ломоносов энэхүү сургуулийг байгуулахад хамгийн том хувь нэмрээ оруулж байсан ажээ. Одоо бол М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын Их Сургууль нь бүхий л мэргэжлийн чиглэлүүдээр элсэх боломжийг олгосон шилдэг их сургуулиудын нэг болсон байна. 

1. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль

10. Тяньжины Их Сургууль

1895 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 72 бакалаврын мэргэжил, 39 мастерын нарийн мэргэжил, 29 докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.tju.edu.cn

10. Тяньжины Их Сургууль

9. Хятадын Ардын Их Сургууль

1937 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 81 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн номын сандаа нийт 3.92 сая номтой бол цахим хэлбэрийн 2.97 сая гаруй төрөл мэргэжлийн номтой байна. Сургуулийн албан ёсны холбоос: www.ruc.edu.cn

9. Хятадын Ардын Их Сургууль

8. Хятадын Шинжлэх ухаан, Технологийн их сургууль

1958 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 20 салбар танхимтай бакалавр, мастер, докторын нарийн мэргэжилээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.ustc.edu.cn

8. Хятадын Шинжлэх ухаан, Технологийн их сургууль

7. Хуажоны Шинжлэх ухаан, технологийн их сургууль

БНХАУ-ын Үхань хотод байдаг тус сургууль нь 1952 онд анх үүсгэн байгуулагдсан. Нийт 3400 гаруй багш профессоруудтай, 103 бакалаврын мэргэжил, 45 мастерын нарийн мэргэжил, 41 докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.hust.edu.cn

7. Хуажоны Шинжлэх ухаан, технологийн их сургууль

6. Шанхайн Зам Харилцааны Их Сургууль

1896 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийд 47-д жагсдаг тус сургуульд олон монгол оюутнууд хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт сурдаг. Нийт 20 салбар танхимтай, бакалаврын 67 мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.sjtu.edu.cn

6. Шанхайн Зам Харилцааны Их Сургууль

5. Нанжины их сургууль

1902 онд анх үүсгэн байгуулагдсан. Нийт 31 харъяалагдах танхимтай, 88 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.nju.edu.cn

5. Нанжины их сургууль

4. Жөжяний Их Сургууль

1897 онд анх үүсгэн байгуулагдсан, дэлхийд 53-т жагсдаг тус сургуульд ойролцоогоор 10 гаруй монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт сурч байнa. Нийт 128 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос:www.zju.edu.cn

4. Жөжяний Их Сургууль

3. Фуданы Их Сургууль

Шанхай хотод байдаг тус сургууль нь анх 1905 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийд 34-т жагсдаг тус сургуульд цөөнгүй монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт сурч байна. Нийт 76 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.fudan.edu.cn

3. Фуданы Их Сургууль

2. Цинхуа Их Сургууль

Нийслэл Бээжин хотод байрладаг дэлхийн шилдэг сургуулиудын нэг Цинхуа нь анх 1911 онд анх үүсгэн байгуулагдсан. Дэлхийд 15-д жагсдаг тус сургуульд ойролцоогоор 30 гаруй монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт сурч байна. Нийт 20 салбар танхимтай, 82 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжилээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.tsinghua.edu.cn

2. Цинхуа Их Сургууль

1. Бээжингийн Их Сургууль

БНХАУ-даа төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуульд жагсдаг Бээжингийн Их Сургууль улсдаа 13 жил дарааллан тэргүүн байранд бичигдсээр ирсэн бол дэлхийд одоогоор 23-т жагсдаг. Тус сургуульд ойролцоогоор 37 монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт сурч байна. 1898 онд анх үүсгэн байгуулагдсан. 125 бакалаврын мэргэжил болон мастер, докторын нарийн мэргэжилээр боловсон хүчин бэлтгэдэг. Сургуулийн албан ёсны холбоос: www.pku.edu.cn

1. Бээжингийн Их Сургууль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()