"Phoenix Suns" баг хэдийгээр плэй-оффт тоглох боломжгүй болсон ч багийн шилдэг тоглогчдын нэг Девин Бүүкерийн хувьд арай өөр зүйл дээр тун амжилттай явна.
Бүүкер саяхан Кендалл Женнертэй Малибугийн "Nobu" гэдэг ресторанд хамтдаа хоолонд оржээ. Хамгийн сонирхолтой нь Кайли Женнер тэр хоёртой хамт явсан байна.
Папарацийн зургаас харахад Кендалл Женнер өөрийн урт хөлийг гайхуулсан халуухан маягаар хувцаслажээ. Кендалл, Бүүкер нар үнэндээ тийм ч дотно харагдаагүй ч бие биенээсээ огт салаагүй гэнэ шүү.
Харин Кайли Женнер мөрөвчгүй загварын богино даашинзаар өөрийн бие галбираа тодотгосон харагдана.
Анх Кендалл, Бүүкер хоёр шатахуун түгээх станц дээр хамтдаа харагдсанаас хойш олон ч удаа хамт папарацийн дуранд өртөх болсон. Тодруулбал онгоцны буудал, Лос-Анжелес, Аризона, хоолны газар гэх мэт.
Кендаллын зурган доор Бүүкер "Би гүзээлзгэнэд дуртай" гэж бичиж үлдээжээ
Саяхан тэд хамтдаа Малибуд нохойгоо салхилуулж яваа нь харагджээ.
Кардашьяны гэр бүлийн бүсгүйчүүдтэй болзож байсан олон алдартнуудын нэлээд их хувийг сагсчид эзэлдэг. Кендалл Женнер л гэхэд өмнө нь Чандлер Парсонс, Блэйк Гриффин, Жордан Кларксон, Бен Симмонс гэсэн NBA-ийн тоглогчидтой үерхэж байсан юм.