1
Хот-дог
Бүх төрлийн түргэн хоолны адилаар хот-дог нь их хэмжээний ханаагүй тосыг агуулсан байдаг. Ханаагүй тос нь цусны эргэлтийг муутгадаг учир секст тийм ч хэрэгтэй зүйлийн тоонд багтахгүй.
Хэрвээ биеийнхээ бүх хэсэгт цусаа хүргэхийг хүсэж байвал өнөөдөртөө энэ бүтээгдэхүүнээс татгалзаарай. Эс тэгвээс та шаардлагатай үед удаан, ядарсан нэгэн болно шүү.
2
Энергийн ундаа
Хэрвээ та сексийн өмнө энергийн ундаа ууснаар цуцашгүй нэгэн болно гэж бодож байвал та маш том андуурч байна. Энэ төрлийн ундаа нь эрч хүчээр цэнэглэдэг хэдий ч ердөө богино хугацаанд байдаг гэдгийг санаарай. Эрч хүчийн ундааны үйлчилгээ дуусмагц та маш амархан ядарч, бухимдалтай болох болно. Сексийн үед энэ төрлийн уур амьсгал хэрэгтэй гэж үү?
Харин энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэт их хөлс ялгарах, сандрах, зүрхний цохилт ихсэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ нь таны хамтрагчид таалагдах нь юу л бол.
3
Бяслаг
“Бяслаг, секс 2 хоорондоо ямар хамааралтай гэж” хэмээн та бодож байна уу? Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад бяслаг нь эр бэлгийн эсийг өтгөн, зунгааралдсан болгодог гэнэ. Үүнээс гадна зарим хүмүүс бяслаг хэрэглэсний дараа гэдэс нь хүнд оргих магадлалтай байдаг. Тогтмол бие засах өрөө, дүүрсэн гэдэснийхээ талаар бодсоноор сексээс таашаал авах гэдэг нь юу л бол.
4
Шарсан төмс
Шарсан төмс нь транс тос ихтэй байдаг учир цусан дахь тестостерон дааврын түвшинг бууруулж, цусны эргэлтийг удаашруулдаг. Үүнээс гадна давс ихтэй байдаг нь цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
Ер нь аль ч талаас бодсон шарсан төмс нь эрүүл мэнд болон сексийн харилцаанд муугаар нөлөөлөх учир тогтмол идэхээс, ялангуяа сексийн өмнө идэхээс татгалзаарай.
5
Дарс
Мэдээж, дарс болзооны хамгийн шилдэг согтууруулах ундааны төрөлд багтдаг. Дарс ууснаар болзооны эхний минутанд согтохгүйгээс гадна, та хоёрт романтик орчин бүрдүүлэхэд тусална. Гэхдээ дарс хэрэглэснээр хүрэхүйн мэдрэмтгий байдал багасдаг учир энэ нь секст сөргөөр нөлөөлөх магадлалтай.