Тус үйлчилгээ нь харилцагчаас асуудаг уламжлалт асуулт, хариултын аргыг орлох бөгөөд IVR (автомат хариулагч) системд суурилан, харилцагчийг автоматаар танин баталгаажуулах шинэ үйлчилгээ юм. ХААН Банкны харилцагчид өмнө нь Харилцагчийн мэдээллийн төвд (1800-1917) холбогдоход мэдээллийн ажилтан тухайн харилцагч мөн эсэхийг танин баталгаажуулахын тулд хэд хэдэн асуулт асуудаг дамжлагатай байсан. Харин “Таних код” үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч өөрийн сонгосон 4 орон бүхий нууц кодыг оруулахад системийн тусламжтайгаар харилцагчийг автоматаар хурдан таньж баталгаажуулан, үйлчилгээгээ илүү түргэн шуурхай хүргэх юм.
“Таних код” үйлчилгээнд шинээр бүртгүүлэх болон хэрэглэхэд шимтгэл, хураамж төлөхгүй бөгөөд нууц кодоо оруулан банкны ажилтантай холбогдсоноор карт шинээр захиалах, интернэт болон мобайл банк үйлчилгээнүүдэд бүртгүүлэх, картын гүйлгээгээ шалгах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
Тус үйлчилгээ нь танд дараах давуу талыг олгох болно. Үүнд:
- Цаг хэмнэнэ - Харилцагчийг танин баталгаажуулах асуултуудад хариулах шаардлагагүй, кодоо хийн шууд холбогдоно. Лавлагаа, үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.
- Мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангана - Өндөр нууцлалтай тул олон нийтийн газар хувийн мэдээллээ хэлэх шаардлагагүй.
- Олон төрлийн үйлчилгээг зайнаас авна - Кредит картын нэхэмжлэхийн дүнг сонсох зэрэг илүү олон үйлчилгээг зайнаас буюу гар утсаараа авах боломжтой.
Эрхэм харилцагч та тус үйлчилгээнд хамрагдахын тулд онлайн бүртгэлийн гэрээгээ шинэчилсэн байх, идэвхтэй данс болон карттай байх бөгөөд банканд бүртгэлтэй утасны дугаараас ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд холбогдох л хангалттай.
“Таних код” шинээр үүсгэх болон сэргээх үйлчилгээнд хамрагдах заавартай ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.