Энэтхэг эр нас барсан эхнэрээ лааны тосоор дахин бүтээжээ

2020-08-15, 14:19
11,817

Нэгэн энэтхэг эр машины ослоор нас барсан эхнэрийнхээ дурсгалыг хүндэтгэхийн тулд түүний дүртэй лааны тосон баримал бүтээлгэсэн нь айдас хүрмээр бодит мэт болжээ. 

Энэтхэг эр нас барсан эхнэрээ лааны тосоор дахин бүтээжээ

Мадвхай Гупта нь гурван жилийн өмнө авто замын ослоор өөд болжээ. Эмгэнэлт явдлаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч нөхөр нь болох 57 настай Сринаваса Гупта гашуудал, гуниг гутралаасаа огтхон ч гарч чадахгүй байв.

Энэ хугацаанд тэрээр эхнэрийнхээ амьд ахуйдаа мөрөөддөг байсан хувийн орон сууцыг барьж дуусгасан байна. Гэвч тэрээр шинэ байшиндаа ганцаараа амьдрана гэж төсөөлөхгүй байсан тул талийгаач эхнэрийнхээ баримлыг хийлгэхээр шийджээ.

Энэхүү хүслээ биелүүлэхийн тулд тэрээр 25 уран барималч, архитектурт хандсан боловч ердөө нэг нь л түүний саналыг зөвшөөрчээ.

Баримал бүтээгдэж дууссаны дараа Сринаваса төрөл төрөгсөд, найзуудаа шинэ байшиндаа урьсан байна.

"Орж ирсэн хүн бүр алмайрсан. Бүгд л эхнэрийг маань буцаад амилчихжээ гэж бодсон байх" хэмээн тэрээр ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()