Порно од Миа Халифа өөрийн алдарт шилээ дуудлага худалдаагаар зарна

Насанд хүрэгчдийн киноны од Миа Халифагийн нэрийн хуудас болсон зүйлсийн нэг бол хуванцар хар рамтай нүдний шил билээ. Тэрхүү шилээ зүүгээгүй байхад нь түүнийг шууд хараад таних хүн ховор гэлцдэг. Гэхдээ Миа өөрийн имижийн салшгүй нэг хэсгээс салахаар шийдсэн бололтой. Нүдний шилээ тэрээр eBay сайт дээр тавьсан бөгөөд хүмүүсийн санал болгож буй үнэ өссөөр л байна.

Порно од Миа Халифа өөрийн алдарт шилээ дуудлага худалдаагаар зарна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Порно кинонд тоглосон нь түүнд хүсч байсан орлогыг нь огт авчраагүй гэдгийг Миа байнга хэлдэг. Энэ удаа тэрээр шилээ зарж олсон бүх мөнгөө саяхан Бейрут хотод болсон дэлбэрэлтийн хохирогчдод тусалж буй Ливаны улаан загалмайн нийгэмлэгт хандивлах болохоо мэдэгджээ.

"Миний шил үнэхээр сайн бараа шүү. Хэрвээ та авмаар байвал би гарын үсгээ зурж, сүүлийн удаа зүүн зургаа авахуулаад шууд илгээх болно" гэжээ.

Дэлгэцнээс олон удаа харж байсан шилээ өөрийн болгох хүсэлтэй хүмүүс чамлахааргүй их байгаа бололтой. Одоогоор дуудлага худалдааны хамгийн дээд үнэ 100 мянган доллар хүрсэн бөгөөд цаашдаа ч өсөх төлөвтэй байна. 

Энэхүү наймаагаар өмнө нь "Sotheby's" дуудлага худалдаанд 183,000 доллар хүрч байсан Жон Ленноны шилний амжилтыг эвдэх бодолтой байгаагаа Миа Халифа сэтгүүлчдэд ярьжээ.

Элэг нэгтнүүддээ чадахаараа туслах түүний хүслийг хүн бүр ойлгож байгаа ч Ливанчуудын дунд Миа Халифа маш муу нэртэй. 

Охиноо Америкт очоод юу хийж байгааг мэдсэн эцэг эх нь түүнтэй холбоогоо тасалсны зэрэгцээ лалын шашинт Ливанчуудаас амийг нь хөнөөх заналхийлэл удаа дараалан түүнд ирж байжээ.

Муслим эмэгтэйн төлөв даруу байдлыг эвдсэн, мөн Ливаны төрийн дууллын үгтэй шивээс нь түүний бичлэгүүд дээр гардаг тул Миа Халифа ливанчуудын хувьд үндэсний гутамшигт тооцогддог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()