Халимаг үндэсний уламжлалт шөлний жор

2020-08-15, 12:32
3,046

Халимагийн энэхүү шөл бол маханд дурлагсдын арааны шүлсийг гоожуулах амтат хоол юм. Энэхүү шөл нь Буриадын үндэсний хоол болох "Бухлер"-тэй ихээхэн төстэй ч амтны хувьд  арай өөр. Ингээд та бүхэн амралтын өдрийг гэрийнхэндээ амтат шөл хийж өгч баярлуулан өнгөрүүлээрэй! 

Халимаг үндэсний уламжлалт шөлний жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орц

  • Хонины мах
  • Төмс
  • Лууван 
  • Сонгино
  • Шинэхэн ногоон сонгино
  • Лаврын навч
  • Хар перец /үрлэн/
  • Хар перец /нунтаг/
  • Ус

Орц

2 Хийх дараалал:

Хүйтэн усанд махаа хийж ширүүн гал дээр чанана. Буцалж байх хооронд хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халааж лууван болон сонгиноо зураг дээр үзүүлсэн шиг зүсэн шарна. 

Хийх дараалал:

Шөл буцалж эхлэхэд галаа багасган, дээр нь үүссэн хөөснүүдийг хамж хаяна. Хөөс дахиж гарахгүй болсон үед давс, лаврын навч, үрлэн хар перец болон шарсан ногоонуудаа дээрээс нь хийнэ.

Махаа зөөлөртөл нь шөлөө зөөлөн гал дээр тагийг нь тавилгүй буцалгах хэрэгтэй. Лууван, сонгиноо гаргаад, төмсөө зүсэлгүйгээр шөлөндөө нэмж чанана.

Хоолоо аягалахын өмнө тал сонгиноо нимгэн хэрчиж жижиглэсэн ногоон сонгинотой холих хэрэгтэй. 

Тогооч нар мах болон ногоонуудаа тусдаа, шөлөө тусдаа таваглаж өгөхийг зөвлөдөг байна. Гэвч шөл болон ногоонуудаа хольж таваглах ч боломжтой. Тавтай сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()