Хирошима, Нагасакигийн аймшигт бөмбөгдөлтөөс хойш 75 жил өнгөрчээ... (Тухайн үеийн ховор зургууд)

2020-08-13, 17:20
5,639

1945 оны 8-р сарын 6 болон 9-нд АНУ-ын арми Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, дэлхийн 2-р дайнд цэг тавьснаас хойш 75 жил өнгөрөөд байна.

Хирошима, Нагасакигийн аймшигт бөмбөгдөлтөөс хойш 75 жил өнгөрчээ... (Тухайн үеийн ховор зургууд)

Бөмбөгдөлтийн улмаас Хирошима хотын 140-с 350 мянган иргэн амиа алдсан гэсэн тооцооллууд байдаг бол Нагасаки хотод дор хаяж 74,000 хүн амиа алджээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Япон улс Холбоотнуудад үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.

Бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Японд "хибакуша" гэж нэрлэдэг бөгөөд тэд үлдсэн амьдралдаа цөмийн цацрагаас үүдсэн хорт хавдар, гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг гэх мэт бэрх зовлонг туулжээ.

Тэр үед 9 настай байсан Рейко Хада:

"Гэрийнхээ босгоор дөнгөж алхан ортол бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Гэнэт л хурц шар, улбар шар өнгийн холимог гэрэл нүдийг маань гялбуулсан. Юу гэдгийг нь мэдэх ч сөхөө байгаагүй. Дараа нь эргэн тойрны бүх зүйл цагаан болсон.

Хаа нэгтээ ганцаараа хаягдчихвуу л гэлтэй байлаа. Дараагийн мөчид аймшигтай чанга чимээ сонсогдож, би тэгээд л ухаан алдсан."

Хирошима дээр бөмбөг хаясан "Enola Gay" нислэгийн багийн гишүүд

"Маш олон хүмүүс Конпира уулыг давж, манай хороолол руу дүрвэн ирж байлаа. Нүд нь бүлтэрсэн, ямар ч үсгүй хуйхлагдсан, бараг бүгдээрээ нүцгэн, түлэгдсэн арьс нь унжсан байсныг санаж байна. 

Ээж маань хөршийн бусад эмэгтэйчүүдтэй хамт гэрийнхээ бүх бүтээлэг, дэвсгэрийг авч тэднийг ойролцоох сургуулийн заал руу аваачин хэвтүүлсэн."

Хирошима хотын нийт барилга байгууламжийн 60 хувь нь сүйтгэгдэв

"Тэд хамгийн эхэнд ус өгөхийг гуйж байлаа. Би гэрээсээ аяга авчирч ойролцоох голоос ус хутган тэдэнд өгөв. Гэтэл тэд ус уусныхаа дараа нэг нэгээрээ шууд л амьсгал хурааж эхэлсэн. 

Тэдний хэн болохыг мэдэх ямар ч боломж байгаагүй. Ямар ч байсан хүмүүний үхлээр тэд үхээгүй."

Нэгэн хохирогчийн сүүдэр чулуун шатан дээр үлджээ

Бүсгүйн өмссөн кимоногийн хээгээр арьсан дээр нь түлэгдэлт үлджээ

08:15-д зогссон цаг хожим Хирошимагаас олдов

Хирошима хотын өмнөх ба дараах төрх

Бөмбөгдөлтийн дараа үүссэн мөөгөн үүл(зүүн нь Хирошима, баруун нь Нагасаки)

Газартай тэгшлэгдсэн Нагасаки хот

Бөмбөгдөлтийн дараа амьд үлдэгсэд цацраг бүхий тоосноос сэргийлж амны хаалт зүүсэн байгаа нь

Гамшгийн дараа байгуулагдсан түр эмнэлэгт амьд үлдсэн нэгэн хүүд тусламж үзүүлж байна

Түр эмнэлэгт буй эхчүүд

Хотын трамвай энэ үед үйлчилсээр байв

Хохирогчид

Зөвхөн яс нь л үлджээ

Гэр нь байсан газраа уйлан суух хүү

Амьд үлдсэн иргэд түлэнхийн сорвио харуулж байна

Хирошима хотын зөвлөлийн гишүүд яаралтай уулзалт хийж байгаа нь

Сүйрсэн балгас дунд буй цэргүүд

Хирошима хот бөмбөгдөлт болсноос нэг жилийн дараа

Түлэнхийн сорвитой болсон хүү

1946 оноос эхлэн Хирошимад сургууль, цэцэрлэгийн ажиллагаа үргэлжилж эхлэв

Нагасаки хот бөмбөгдөлтөөс 2 жилийн дараа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()