Амьдаар нь оршуулсан тохиолдлууд

2014-10-25, 05:38
39,615
Бид хэзээ нэгэн цагт үхэлтэй тулгарах бөгөөд түүнээс маш ихээр айдаг билээ. Тэгвэл зарим хүмүүсийг нас барсан хэмээн үзэж амьдаар нь оршуулсан тохиолдол нэлээд гарч байсан бөгөөд үүнээс болж амь насаа харамсалтайгаар алдаж байжээ. Ингээд амьдаар нь оршуулсан тохиолдлуудаас сонирхуулъя.
Амьдаар нь оршуулсан тохиолдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Октавия Смит Хэтчер (Octavia Smith Hatcher)

1800-аад оны сүүл үеэр Кэнтаки мужид нэгэн үл мэдэгдэх өвчин тархсан бөгөөд хамгийн харамсалтай зүйл Октавия Смит Хэтчертэй тохиолдсон байна.

www.caak.mn

Тэрээр сэтгэл санаагаар унаж, өвчилсний улмаас комын байдалд орсон аж. Харин 1891 оны 5 сард түүнийг зуурдаар нас барсан хэмээн гэр бүлийнхэнд нь зарлажээ.

Тухайн үед маш халуун байсан учир түүнийг тэр дор нь оршуулсан байна. Хэсэг хугацааны дараа түүнтэй адилхан өвчилсөн хүмүүс гарч ирсэн бөгөөд хамгийн гол нь тэд комын байдалд орж хэсэг хугацааны дараа сэргэж байсан гэнэ.

www.caak.mn

Октавиягийн нөхөр нь эхнэрээ амьдаар нь оршуулсан бололтой хэмээн үзэж эхнэрийнхээ булшийг нээлгэсэн бөгөөд үнэхээр түүний таамаг зөв байсан байна. Авсны дотор хумсны ором гарч, бүсгүйн хумснууд хугарсан байсан бөгөөд нүүрэн дээр нь айдас тодорсон байжээ. Тэрээр ийнхүү амьдаараа оршуулагдан нас барсан байна.

Ийнхүү Октавияг дахин оршуулсан бөгөөд нөхөр нь түүнд зориулан хөшөө босгосон аж. Хожим нь энэхүү үл мэдэгдэх өвчнийг африкийн "цеце" хэмээх ялаанаас гаралтай гэж үзсэн бөгөөд энэ нь урт хугацааны туршид нойрмог байдалд оруулдаг байсан гэнэ.

www.caak.mn

9. Мина Эль Хоуари (Mina El Houari)
Анхны болзоондоо явж буй хүмүүс болзоогоо хэрхэн өндөрлөх бол хэмээн байнга бодож үздэг болов уу. Гэхдээ л амттан идсэнийхээ дараа амьдаараа оршуулагдана гэж төсөөлөх хүн байхгүй л биз.

www.caak.mn

2014 оны 5 сард 25 настай Францын иргэн болох Мина нэлээд боломжийн хөрөнгө мөнгөтэй, аятайхан залуу болох Эль Хоуаритай хэдэн сарын турш интернэтээр холбогдож байсан бөгөөд үүний дараа Эльтай уулзахаар Марокког зорин очсон байна.

Харин 5 сарын 19-нд тэрээр анхны болзоондоо явах ёстой байсан ч, Фесе буудлаас гарч чадсангүй ээ.

Учир нь Мина нэгэн залуутай танилцсан бөгөөд тэр залуутайгаа гайхалтай үдшийг өнгөрүүлсэн ч хоолны дараа ухаан алдан унажээ. Ийнхүү түргэн дуудахын оронд залуу Минаг нас барсан хэмээн үзэн өөрийнхөө цэцэрлэгт оршуулчихсан аж.

Үнэн хэрэгтээ Мина чихрийн шижин өвчинтэй байсан учир, ийнхүү ухаан алдан унаснаар амьдаараа оршуулагджээ. Хэд хоногийн дараа гэр бүлийнхэн нь Минаг Мароккод хайж ирсэн байна.
Мароккогийн цагдаагийн байгууллагынхан бүсгүйн цогцсыг олсон бөгөөд харин хэрэгтэн залууг хүн амины хэргээр хорьсон аж.

www.caak.mn

8. Миссис Богер (Mrs. Boger)
1893 оны 7 сард фермер Чарльз Богер (Charles Boger) болон түүний эхнэр нар Пенсилвань мужийн Уайтхэвен хотод амьдарч байсан бөгөөд эхнэр нь зуурдаар нас барсан байна. Эмч нар эхнэрийг нь нас барсан хэмээн тодорхойлж, түүнийг оршуулсан аж.

Магадгүй ингээд түүнийг оршуулаад дуусах байсан байж болох юм. Хэсэг хугацааны дараа Чарльзийн найз түүнд хандаж эхнэр нь ухаан алддаг байсан болохыг хэлсэн бөгөөд нас бараагүй ч байх магадлалтай юм гэжээ.

Эхнэрээ амьдаар нь оршуулсан байж магадгүй гэсэн бодол Чарльзийн санааг ихээхэн зовоож байсан байна.

www.caak.mn

Ингээд тэрээр найзуудынхаа тусламжтайгаар эхнэрийнхээ булшийг нээсэн бөгөөд тэрээр үнэхээр эхнэрээ амьдаар нь оршуулчихсан байсан аж.

Хатагтай Богерийн бие нь эргэчихсэн, хувцас нь урагдчихсан, шилэн авсных нь таглаа хагарчихсан шилний үйрмэгүүд нь биен дээгүүр нь тарсан байжээ. Хуруу нь зүсэгдэж, бие нь  шархаар дүүрсэн байсан гэнэ.

Магадгүй тэрээр хэт айснаасаа болж хуруугаа мэрсэн байсан бололтой. Харин энэ явдлын дараа нөхөр Чарльз нь ор сураггүй болжээ.

www.caak.mn

7. Анжело Хейс (Angelo Hays)
Амьдаар нь оршуулсан түүхүүдийн хамгийн азтай нь гэхэд болно. Учир нь тэрээр амьд гарч чадсан юм.

1937 онд Анжело Францад амьдарч байсан байна. Харин тэрээр нэгэн өдөр мотоциклээ унан явж байгаад тоосгон хана мөргөн унажээ.

Удалгүй хүүг нас барсан хэмээн тодорхойлсон бөгөөд үйл явдал болсны гурав хоногийн дараа оршуулсан байна. Анжелогийн эцэг нь хүүгийнхээ амийг 200,000 фунтээр даатгасан байсан нь хөрш хот болох Бордогийн даатгалын ажилчдын анхаарлыг татаж, осол болсон газар шинжээчийг явуулсан аж.

Шинжээч булшийг нээж үзэх хүсэлтийг гаргасан бөгөөд ийнхүү түүний хүсэлтээр булшийг нээж үзэхэд хүү нас бараагүй байсан байна.

www.caak.mn

Эмч хүүгийн хувцсыг тайлж үзэхэд түүний бие нь хөрөөгүй, зүрх нь үл ялиг цохилж байсан гэнэ. Хүүг тэр даруй эмнэлэгт хүргэж, хэд хэдэн хагалгаа, удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн байна.

Тархиндаа хүнд гэмтэл авсан байсан учир тэрээр оршуулагдсан байх хугацаандаа ухаангүй байсан гэнэ. Ингээд эдгэмэгцээ, хүү амьдаараа оршуулагдсан тохиолдолд гарах боломжтой авсыг бүтээх болжээ. Өөрийн бүтээлээ танилцуулж явснаар, хүү Франц даяар алдартай болсон байна.

www.caak.mn

6. Мистер Корниш (Mr. Cornish)
Жон Снарт (John Snart) 1817 онд “Аймшгийн тайлбар ном”-ыг гаргасан бөгөөд энэ номондоо Корниш хэмээх хүнийг амьдаар нь оршуулсан талаар өгүүллийг нийтэлсэн байна.

Корниш хумхаа өвчний улмаас нас барсан аж.

Тухайн үед оршуулгын үйл ажиллагаа маш хурдан явагддаг байсан бөгөөд оршуулгын ажиллагаа бараг дуусах гэж байхад, газар шороо хариуцсан ажилтан амрахаар шийдэж хэсэг хугацаанд завсарласан байна.

www.caak.mn

Тэрээр булшнаас бага зэрэг холдож бусад хамтрагчтайгаа ярьж эхэлсэн бөгөөд энэ үедээ булшнаас ямар нэгэн чимээ гарахыг сонссон аж.

Ажилтан Корнишийг амьдаар нь оршуулсан болохыг мэдэж, авсан доторхи хүчилтөрөгч дуусахаас өмнө түүнийг аврахаар яарсан боловч оройтсон байлаа. Корниш гар болон тохойгоо урсан байсан бөгөөд ийнхүү хүчилтөрөгчийн дутагдалд орж нас баржээ.

Энэ үйл явдал Корнишийн том эгчийг маш их айлгасан учир тэрээр түүнийг дахин оршуулахдаа толгойг нь тасдаарай хэмээн захиас үлдээсэн байна.

www.caak.mn

5. Зургаан настай амьд гарсан охин
Хүнийг амьдаар нь оршуулна гэдэг аймшигтай зүйл бөгөөд ялангуяа хүүхдийг амьдаар нь оршуулна гэдэг үнэхээр харамсалтай. 2014  оны 8 сард Энэтхэгийн Уттар-Прадеш тосгонд энэ явдал тохиолджээ.

Охины авгын хэлж байгаагаар тэдний хажуугийн тосгонд амьдардаг нэгэн гэр бүлийн хос охиныг хамт гэр рүү маань яваач хэмээн хүссэн гэнэ. Охин зөвшөөрөн хамт явсан бөгөөд чихрийн талбай өнгөрмөгц хосууд охиныг боож, тэр дор нь оршуулсан байна.

www.caak.mn

Азаар чихрийн талбай дээр ажиллаж байсан хэсэг бүлэг хүмүүс хосуудыг хүүхэдгүй гарч ирсэн болохыг нь анзаарчээ. Тэд охиныг гүнзгий биш ухсан газраас гаргаж ирсэн байна.

Ажилчид охиныг эмнэлэгт хүргэж чадсан бөгөөд охин ухаан ормогцоо болсон явдлын талаар өөрөө ярьж өгсөн байна.

Ингээд охин амьд гарч чадсан аж.

www.caak.mn

4. Өөрийнхөн хүсэлтээр амьдаар нь оршуулжээ
Хэрвээ та амьдаараа оршуулагдсан бол яах байсан бэ хэмээн асуусан ном маш ихээр гарсан байдаг.

Харин зарим тохиолдолд хүмүүс өөрсдөө амьдаараа оршуулуулах хүсэлтээ тавьдаг гэнэ. 2011 онд Оросын нэгэн 35 настай иргэн энэ алхмыг хийж, харамсалтайгаар нас баржээ.

Тэрээр яагаад ч юм 24 цагийн турш булагдсан байвал цаашдын амьдрал нь аз жаргалаар дүүрэн байх болно гэж бодсон бололтой.

www.caak.mn

Найзынхаа тусламжтайгаар тэрээр өөртөө булш ухаж, өөрийн гараар авс хийж, агааржуулагчийн хоолой, нэг шил цэвэр ус болон гар утсаа авч хэвтсэн байна.

Хэвтсэнийхэн дараа найз нь түүний авсан дээр шороо асгаж булаад яваад өгчихсөн байна. Авсанд байх хугацаандаа тэрээр найз руугаа бүх юм сайн байна хэмээн залгасан аж. Маргааш өглөө нь найзыгаа гаргахаар иртэл тэр аль хэдийн нас барчихсан байжээ.

Учир нь тухайн шөнө бороо орсноор агааржуулагчийн  хоолойнд шавар орж, агаар орох боломжгүй болгожээ. Хэдийгээр энэ мэтчилэн харамсалтай зүйлс тохиолдож байгаа ч, амьдаараа оршуулагдахыг хүссэн хүмүүс нэлээд байсан байна.

www.caak.mn

3. Лоуренс Которн (Lawrence Cawthorn)
Лондонгийн махны наймаачин болох Лоуренс Которн 1661 онд үл мэдэгдэх өвчнөөр нас барсан байна. Түүний ажиллаж байсан газрын эзэн нь наймаачин залуугийн үхлийг нэлээд хүлээж байсан бөгөөд энэ тохиолдолд тэрээр түүний өв хөрөнгийг өвлөж авах байжээ.

Тэрээр эмч нарыг яаруулан богино хугацаанд Лоуренсийг оршуулсан байна.

www.caak.mn

Хэсэг хугацааны дараа түүний булшнаас орилох чимээ сонсогдсон бөгөөд булшийг задлаж үзэхэд бүх зүйл аль хэдийн оройтсон байлаа.

Лоуренсийн өмссөн хувцас урагдаж, толгой нь хагарсан байсан байна. Харин эмэгтэйг амьд хүн оршуулсан хэмээн буруутгасан аж.

www.caak.mn

2. Сифо Уильямс Мдлетше (Sipho William Mdletshe)
1993 онд 24 настай Өмнөд Африкийн залуу болох Сифо Уильям Мдлетше болон түүний сүйт бүсгүй нар автын осолд орсон байна. Сифогийн сүйт бүсгүй амьд гарч чадсан ч сүйт хархүүг нь нас барсан хэмээн тодорхойлжээ.

Сифог Йоханнесбургийн моргт аваачиж, төмөр саванд хийж хадгалсан байна. Хоёр хоногийн турш тэрээр ухаангүй байдалтай байсан бөгөөд сэргэснийхээ дараа өөрийгөө төмөр хайрцганд байгаа болохыг ойлгож, тусламж дуудсан аж.

www.caak.mn

Азаар моргийн ажилчид түүний хажууд байсан бөгөөд аварч чадсан байна. Харин Сифог гэртээ эргэж ирэхэд нь сүйт бүсгүй нь түүнийг зомби хэмээн хөөн явуулсан гэнэ.

www.caak.mn

1. Стивен Смол (Stephen Small)
1987 онд нэгэн баян өв залгамжлагч болох Стивен Смолыг хулгайлан амьдаар нь оршуулсан хэрэг Иллинойс мужийн Канкаки (Kankakee) хотод болсон байна.

Түүнийг 30 настай Дэнни Эдвардс (Danny Edwards) болон 26 настай Нэнси Риш (Nancy Rish) нар хулгайлсан байна. Эдвардыг газар дор байлгаж гэр бүлийнхэнээс нь 1 сая доллар нэхэмжлэх зорилготой байжээ.

www.caak.mn

Тэд 39 настай залууг 1 метрийн гүн нүхэнд булсан бөгөөд харамсалтай нь тэрээр нас барчихсан байна.

Хулгайлагдсан залууг машинх нь ачаар олсон байна. Хэдийгээр хэрэгтэнгүүдийг баривчилж шийтгэсэн ч аллагыг санаатай хийсэн үү үгүй юу гэдэг нь хачирхалтай.
 
Эдвард болон Риш нар 27 жилийн хорих ял авсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()