Зөрүүд Хятад эмэгтэй хурдны замын голд амьдрахаас өөр аргагүй болжээ

2020-08-12, 14:03
107,639

Гуанжоу хот дахь томоохон хурдны замын гүүрэн дунд байрлах бяцхан байшин тэндхийн онцлох газар болжээ. Энэ нь эрх баригчдын гаргасан гэнэтийн шийдвэр бус харин байшингийн эзэн Льянтай 10 жилийн турш тохиролцоонд хүрч чадаагүйгээс болсон ажээ. 

Зөрүүд Хятад эмэгтэй хурдны замын голд амьдрахаас өөр аргагүй болжээ

Шинэ баригдсан Хайчуион гүүрний дунд, нүхэн дотор 40 мкв талбайтай бяцхан байшинг жолооч нар харж болно.

Хэдий хүн амьдрах боломжгүй мэт харагдавч байшингийн эзнийг гарч ороход амар байхаар зохицуулж тус гүүрийг барьсан аж.

Засгийн газраас эмэгтэйд ойролцоогоор 186 мянган ам.доллар бүхий нөхөн төлбөр төлж, хоёр ч байранд  (харамсалтай нь нэг байр нь моргийн хажууд) шилжүүлэн оруулахыг оролдсон байна. Гэвч Льянг татгалзаж илүү их хэмжээний мөнгө, мөн дөрвөн байр хүссэн ажээ. 

Гүүр барьсан газар өмнө нь байсан 6 байгууллага, 47 оршин суугчаас зөвхөн энэ эмэгтэй л үлдээд байжээ. 

Эмэгтэйн эсэргүүцэл маш хүчтэй байсан тул эрх баригчид бууж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрчээ. Гэвч замын гүүр зайлшгүй шаардлагатай байсан тул Льяны байшинг тойруулан барихаар болсон аж. 

Хэдий гүүр барих ажил дуусгавар болсон ч эмэгтэйтэй тохиролцоонд хүрэх хэлэлцээр үргэлжлэх талаар ярьсан бол Льян өөрөө нөхцөл байдалдаа дассан тул үргэлжлүүлэн ингэж амьдрах болохоо мэдэгджээ. 

Магадгүй Льян үхэгсдийн дэргэд амьдарснаас замын голд амьдарсан нь дээр гэж үзсэн байх.

Эх сурвалж: twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()