1. Найруулагчийн өөрөө кинондоо санаандгүй байдлаар жолоочийн дүрийг бүтээсэн гэнэ. Жолоочийн хэсэгиэй зураг авалтын үеэр жүжигчин нь согтуу байсан бөгөөд Хью зураг авалтыг зогсоохыг хүсээгүй учир ийнхүү өөрөө тоглохоор болсон аж.
2. Продюсер Пол Масланский “The Right Stuff” кинон дээр өмнө нь ажиллаж байхдаа энэхүү киног бүтээх санааг олжээ.
“The Right Stuff” кинон дээр цагдаагийн сонсогч залуус зам хааж, эмх журам сахиулдаг хэсэгт оролцон тоглосон аж.
Гэвч тэд кинонд маш хайнга хандаж, өөрсдөө эмх замбараагүй байсан тул дарга нь зураг авалтын талбай дээр бухимдаж, хашхичиж байжээ. Тэдгээр сонсогч нар өндөр, нам, тарган, туранхай, хар, цагаан, эрэгтэй эмэгтэй гээд л бүгд гадаад төрхөөрөө өөр байв. Масланский хурандаагаас тэднийг сайн цагдаа болж чадах уу гэж асуухад тэр "Цагдаагийн академид орж чадсан тохиолдолд бүгд боломжтой" гэж хэлсэн байна.
Энэ нь Масланскийд ихээр таалагдаж тэр гүйцэтгэх продюсер Алан Лэддад энэ талаар хэлж, Лэдда ч энэ санааг дэмжсэн аж.
3. Стив Гуттенберг кино шалгаруулалтанд оролцохдоо Нью-Йоркийн цагдаа байсан аавынхаа дүрэмт хувцсыг өмсөж ирсэн нь шалгаруулагчдын сэтгэлд маш ихээр нийцсэн байна.
4. Майкл Уинслоу нь Жонсын дүрийг бүтээхээс гадна кинонд гарах чанга яригчаар ярьдаг бүхий л хэсэгт дуу оруулсан аж.
5. “Police Academy” кино нь цуврал дундаасаа насанд хүрэгчдэд зориулсан цорын ганц нь юм. Харин 2 дахь хэсэг нь 13+ байсан бол дараа дараагийн ангиуд бүгд хүүхдийн буюу PG рейтингтэй болсон байна.
6. Хайтауэрын дүрийг бүтээсэн Бубба Смитийн дүрд хүмүүс илүү эерэг хандаж байсан учир түүний дүрийг хоёрдугаар гол дүр болгосон байна. Киноны анхны найруулгаар тэр энгийн нэгэн жижиг дүр байсан аж.
7. Стив Гуттенберг хэд хэдэн ярилцлагын үеэр өөрийнхөө дүрийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан. Бусад жүжигчид кинонд ямар нэг дүр бүтээснийхээ дараа тухайн дүрийнхээ талаар маш мэдэмхийрч ярьдаг нь түүнд таалагдаггүй гэнэ. Түүний хувьд “Police Academy” бол хөгжилтэй энгийн нэгэн кино бөгөөд Махоунигийн дүр ч үүнийг тодотгож байгаа гэжээ.
8. Үйл явдал өрнөж буй хотуудын нэрийг хэзээ ч дурддаггүй.
9. Махоунигийн дүрд Том Хэнкс, Билли Кристал, Жон Траволта, Брюс Уиллис болон Майкл Китон нар тоглож болох байсан ч тэдний зарим нь сонгон шалгаруулалтанд тэнцээгүй, зарим нь энэ дүрээс татгалзсан байна.
10. Мэрион Рамси кинонд тоглож байхдаа зузаан хувцас өмсөж махлаг бүсгүйн дүрийг бүтээдэг бөгөөд Цагдаагийн академид орохын тулд бэлтгэл хийж хэвийн жинд очсон болохоо зузаан хувцсаа тайлан харуулах ёстой байжээ. Гэвч киноны сүүлийн хэсгээс зузаан хувцасгүй Мэрионыг таслаж авсан гэнэ. Махлаг сонсогч үзэгчдэд илүү таалагдах болно гэдэгт найруулагч итгэлтэй байсан аж.
11. “Police Academy” киног нийт 10 ангитай хийхээр төлөвлөж байсан хэмээн найруулагч Пол Маслански хэлжээ.