Хамгийн хачирхалтай сэтгэл зүйн эмгэгүүд

Сайхан өглөө сэрмэгцээ өөрийгөө би нас барсан хүн хэмээн бусдад итгүүлж байна гээд төсөөлөөд үз дээ. Эсвэл таны танил өөрийгөө хэн нэгний дуураймал загвар хэмээн нэрлэж, бусдыг хуурахаа зогсоож, бодит “би”-г харуулаач гэж хүсвэл та яах вэ? Аймшигтай сонсогдож байгаа биз.

Хамгийн хачирхалтай сэтгэл зүйн эмгэгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2019 оны 10-р сарын 4-нд ДЭМБ-ын Женевт хийсэн хурлаар дэлхий даяар 450 сая хүн сэтгэл зүйн эмгэгтэй гэжээ. Жишээлбэл АНУ-ын иргэдийн бараг тал хувь нь сэтгэл зүйн асуудалтай байдаг аж.  Зарим нь төрөлхийн сэтгэл зүйн эмгэгтэй бол, зарим нь тархины гэмтэл, траума гэх мэтээс сэтгэл зүйн олдмол эмгэгтэй болдог гэнэ. Ингээд дэлхий даяар тархсан хамгийн хачирхалтай сэтгэл зүйн эмгэгийг танд танилцуулъя.

 

1 Капграгийн синдром

Энэхүү синдромыг хамгийн анх францын сэтгэл зүйч Жозеф Капгра 1923 онд нээж илрүүлсэн учир уг өвчнийг түүний нэрээр нэрлэсэн байна. Уг синдромын шинж тэмдгийг анх тодорхойлж байх үед “хуурамч хүн  харах”, “Капграгийн синдром”, “Капграгийн галзуурал” гэх мэт төрөл бүрээр нэрлэж байсан аж.

Капграгийн синдромтой хүмүүсийн хувьд тэд ойр дотны хүмүүс, ихэвчлэн гэр бүлийн хүн, аав ээжийгээ жинхэнэ биш, дүрд нь өөр хэн нэгэн тоглож байгаа гэж итгэдэг байна. Эсвэл өөрөө муу зүйл хийсэн үедээ өөрөө хийгээгүй, хэн нэгэн хүн өмнөөс нь хийсэн гэж үздэг. 

Сэтгэл зүйч Кевин Пассер болон Жули Варнок нар нэгэн түүхийг хуваалцсан байна:

"74 настай хатагтай Д түүний нөхрийг өөр хэн нэгэн орлож байгаа гэдэгт итгэлтэй байсан гэнэ. Тэрээр нөхөртэйгөө хамт унтахаас татгалзаж, унтлагын өрөөгөө дотроосоо түгжээд, түүнийг эмнэлэгт хүргэх гэж ирсэн цагдаа нарын өөдөөс буу барьж эсэргүүцсэн байна. Заримдаа тэрээр нөхрөө аль дээр үед нас барсан эцгийгээ хэмээн итгэдэг байжээ.  Харин гэр бүлийнхээ бусад гишүүдийг тэр хялбархан таниж байсан юм."

Капграгийн синдром нь бие даан илрэх боломжгүй бөгөөд ихэнхдээ шизофрени, саа, сэтгэцийн олдмол өвчин, эсвэл  тархины гэмтэл авсан үед илэрдэг байна.

Капграгийн синдром

2 Апотемнофилиа - "Өөрийгөө эрэмдэглэх"

“Medscape”  веб сайтын мэдээлж байгаагаар энэ нь биеийнхээ эрүүл хэсгийг тайрах, гэмтээх хүслийг төрүүлдэг эмгэг гэнэ. Ихэвчлэн биеийнхээ хэсгийг эрүүл мэндийн шалтгаанаар өмнө нь авахуулж байсан хүмүүс энэ төрлийн эмгэгт өртдөг аж. Үүнээс гадна тархины баруун зулайн хэсэг гэмтэх үед үүсдэг.

Эмч нар өвчтөний хүсэлтээр биеийн эрүүл хэсгийг тайрдаггүй учир өвчтөн өөрийн гараар энэ аймшигтай алхмыг хийх магадлалтай байдаг. Ийнхүү биеийнхээ аль нэг хэсгийг гэмтээж, тайрсныхаа дараа тэд сэтгэл ханамжийг мэдэрдэг аж.

Өөрийгөө эрэмдэглэх нь сэтгэл зүйн хямралд тооцогдох бөгөөд хүмүүс сэтгэл зүйчид тогтмол ханддаггүй учир бага багаар аюулд орсоор байдаг. Харин эрт илрүүлсэн үед танин мэдэхүй - зан авирын хичээл ордон засах боломжтой байдаг.

Апотемнофилиа  - "Өөрийгөө эрэмдэглэх"

3 Стендалийн синдром

Энэ бол хамгийн энгийн сэтгэл зүйн хямрал гэхэд болно. Яагаад гэж үү? Энэхүү мэдрэмжийг тухайн хүн ямар нэгэн урлагийн сайхан бүтээлийг харж, сонссоныхоо дараа мэдэрдэг. Жишээлбэл: уран зураг, уран баримал гэх мэт. Тухайн хүнд урлагийн бүтээлийг хараад шоконд орох, сандрах, зүрхний цохилт нь нэмэгдэх, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илрэх юм.  Заримдаа хий зүйл ч харах магадлалтай. Энэхүү өвчлөлийн талаар анх Стендаль “Неаполь болон Флоренц: Миланаас Режио хүрэх аялал” номондоо бичсэн байна.

“Ариун Загалмайн сүмээс гарч явах үед миний зүрх хүчтэй цохилж, амьдрал минь дуусаж байгаа мэт  надад санагдана. Хосгүй бүтээлүүдийг харсны дараа надад буй бүх зүйл утгагүй санагдаж эхэлсэн юм”.

Хэдийгээр Стендалийн синдром нь урлагийн бүтээлтэй холбоотой илэрдэг ч зарим тохиолдолд байгалийн үзэсгэлэнг харсан үед илэрдэг байна. Ази болон Хойд Америкийн иргэдийн хувьд бусдаас өвөрмөц соёлтой байдаг учир энэ өвчлөлд төдийлөн өртдөггүй. Үүнээс гадна Италичуудын энэ тал дээр өөрийн гэсэн дархлаатай байдаг. Учир нь үзэсгэлэнтэй сайхан орчин гэдэг тэдний хувьд зуршил болсон зүйл юм.

Стендалийн синдром

4 "Боантропи" - Өөрийгөө үхэр гэдэгт итгэх

Энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө үхэр гэдэгт итгэх явдал юм. Заримдаа тэд энэ дүрдээ бүрэн орж, яг үхэр мэт биеэ авч явдаг гэнэ. Бэлчээр дээр дөрөв хөллөн явж, өвс идэж, мал сүрэг дунд байгаа мэт аашлана. Харамсалтай нь тэд өөрийнхөө энэ байдлыг огт мэддэггүй тул эрдэмтэд үүнийг ховс болон зүүдтэй холбож тайлбарладаг юм.

Зарим нь уг өвчлөлийг Библи дээр гардаг Навуходоносор хааныг хөөдөг түүхтэй холбон тайлбарладаг. “Хаан Навуходоносорыг хөөсний дараа тэр үхэр мэт өвс идэж, түүний үс арслангийн үс мэт их болж, харин хөлийн хумс нь шувууны хумс мэт ургасан” гэж бичсэн байдаг ажээ.

"Боантропи" - Өөрийгөө үхэр гэдэгт итгэх

5 Диогены синдром

Диогены синдромыг өөрөөр “өндөр настны синдром” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг цуглуулж, тэдгээрийн хамт тусгаарлагдаж амьдрах өвчин юм. Өндөр настнаас гадна орон гэргүй, хөөгдсөн хэн нэгэн энэ синдромыг тусах магадлалтай.

1966 онд эрдэмтэд энэхүү синдромыг олж илрүүлсэн юм. Хамгийн хачирхалтай нь энэ эмгэгт минималист үзэлтэй сэтгэл зүйч Диоген Синопсын нэрийг өгсөнд оршино. Тиймээс эрдэмтэд энэхүү өвчлөлийг өндөр насны эмгэг хэмээн нэрлэх илүү дуртай байдаг гэнэ.

Диогены синдром

6 Прозопагноз - Хүн таних чадваргүй болох

Энэ бол орчин үед ихээхэн тархсан эмгэг бөгөөд гол шинж тэмдэг нь таньдаг хүмүүсээ танихгүй болох явдал юм.  Тархины доод хэсэг гэмтсэн тохиолдолд ихэвчлэн илэрдэг энэхүү өвчлөлөөр шаналж буй хүмүүст эмчилгээ хийхдээ хүнийг гадна онцлогоор нь таних чадварыг зааж өгдөг байна. Жишээлбэл алхаа гишгээ, үсний засалт хоолойны өнгө гэх мэт.

Хамгийн анх энэхүү сэтгэцийн эмгэгийн талаар онолыг 1947 онд германы эрдэмтэн Иохам Бодамер гаргасан боловч XIX зууны үеэс л уг өвчний талаар мэдээлэл гарч эхэлсэн аж. Осолд орсныхоо дараа ойр дотныхоо хүмүүсийн төдийгүй өөрийнхөө ч царайг танихгүй болсон залуугийн түүхийг судлан тэрээр энэ онолыг гаргажээ.  

Прозопагноз - Хүн таних чадваргүй болох

7 Амьд үхдэл болох синдром

"Амьд үхдэл" буюу Котарын хийрхэл нь тухайн хүн өөрийгөө зомби гэж итгэхэд хүргэдэг. Тэд өөрсдийгөө нас барсан, бүх цусаа алдсан, дотор эрхтэн нь илжирсэн, ялзарч эхлэж буй цогцос мэтээр хүлээж авдаг аж. Мэдээж энэ бол зөвхөн төөрөгдөл учир ихэвчлэн сэтгэл санааны гүн хямралд орсон, удаан хугацаанд өлссөн хүмүүс энэ мэдрэмжийг мэдэрдэг гэнэ.

Мэдрэлийн эмч Жюль Котар энэхүү аймшигт өвчний талаар 1880 онд мэдээлсэн байна. Азаар энэ нь ховор тохиолддог өвчин бөгөөд хамгийн алдартай жишээ нь Гаитигийн нэгэн иргэнд тохиолдож байсан аж. Тэр өөрийгөө ДОХ-оос болж нас барсан, тамд очиж үзсэн нэгэн гэдэгт итгэлтэй байжээ. 

Өөрийгөө нас барсан гэж бодож буй амьд үхдэлүүд оршуулгын газар амьдрах хүсэлтэй байдаг. Одоогийн байдлаар энэхүү өвчлөлийг эмчлэх эмчилгээний арга байхгүй аж.

Амьд үхдэл болох синдром

8 Хараалд итгэх синдром

Энэхүү сэтгэцийн эмгэгийн тод жишээ “Мадагаскар” хүүхэлдэйн кинонд гардаг. Анааш Мелман өөрийгөө бөөгийн хараалтай гэж бодон, тун удахгүй нас барна гэдэгтээ итгэлтэй болсон байдаг шүү дээ.

Уг өвчний онолыг хамгийн анх эрдэмтэн Уолтер Кэннон 1942 онд Абориген иргэд дээр судалгаа хийсний үндсэн дээр гаргасан байна. Өөрөөр сэтгэцийн үхэл хэмээн нэрлэж болох бөгөөд энэ төрлийн сэтгэл санааны стресст орсон хүн шашны нөлөөллөөс маш их айдаг аж. Ингээд хэт их сэтгэл санааны хямралд орсон хүмүүс 24 цагийн дотор амиа алддаг гэнэ.

Кэннон энэхүү өвчлөлийн талаар 2 түүхийг ярьсан байна. Маори омгийн нэгэн бүсгүй өөрийнхөө идсэн жимсийг идэж болдоггүй, цээртэй жимс гэдгийг мэдэж 24 цагийн дараа нас барсан гэнэ. Дараагийн түүх нь, нэгэн төлөгч өөр дээр нь ирсэн залууд хараалтай гэх ясыг харуулсны дараа тэр залуу гэнэт өвчилжээ. Хэсэг хугацааны дараа төлөгч энэ бүх зүйлийг худлаа хэмээн хэлэхэд залуу шууд л эдгэрч, хэвийн амьдралдаа оржээ. 

Хараалд итгэх синдром

9 Парисын синдром

Энэхүү синдром нь тун ховор тохиолддог, хамгийн хачирхалтайд тооцогддог. Парист очсон хүн хэсэг хугацаанд ухаан алдах, тайван бус байдлыг мэдрэх, хэт их нойрмог болох, хачирхалтай санаанууд төрөх, хий зүйл харах гэх мэтээр шаналдаг аж.  Ихэвчлэн энэхүү синдром япон улсын иргэдийн дунд тохиолддог бөгөөд жилд 6 сая хүн тутмын 25 нь энэ өвчнийг тусдаг байна.

Эмч нар уг эмгэгийн үүсдэг шалтгааныг төдийлөн тодорхойлж чадахгүй байгаа. Гэхдээ хэлний бэрхшээлээс үүсэх сэтгэл зүйн асуудал, бие махбодь болон сэтгэл зүйн ядаргаа болон Парисыг гайхалтай хот гэж итгэж байсан хүлээлт нь талаар болсны дараа үүсдэг байж магадгүй аж.

Парисын синдром

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()