Австрали бүсгүй нөхрөөсөө салсны дараа өөрийн юу чадахаа харуулжээ

30 настай австрали эмэгтэй болох Кирстен Эйсбетт нөхрөөсөө салсныхаа дараа танигдахааргүй өөрчлөгджээ. Нөхөрт гарсныхаа дараа тэрбээр өөрийн гадаад төрхөндөө санаа тавихаа больж түргэн хоолонд дурлаж байж. Харин салалт түүний амьдралыг өөрчлөх цэг болжээ. 4 жилийн дотор Кирстен 42 размерын хувцас өмсөж үнэхээр гайхалтай сайхан харагддаг болж чадсан бөгөөд олон ч тэмцээнүүдэд оролцжээ. 

Австрали бүсгүй нөхрөөсөө салсны дараа өөрийн юу чадахаа харуулжээ

Кристен хуримынхаа өдөр даашинздаа арай ядан багтсан тухайгаа дурсаж үүнээс хойш 2 жилийн дараа нөхрөөсөө салсныхаа дараа тэр 95 кг жинтэй байжээ. Австрали эмэгтэй түргэн хоол их хэмжээгээр идэн, дараа нь амттануудаар хооллолтоо дуусгадаг байсан ажээ.

Эмэгтэй хэзээ ч ийм их жинтэй байгаагүй багаасаа биеийн хөгжил сайтай байсан ч 20 нас гараад хооллолтондоо анхаарал хандуулахаа больж бэлтгэлд ч цаг гаргахаа болж байсан аж.  Кристен ажлынхаа дараа хоол хийхээс залхууран үргэлж хагас боловсруулсан бүтээгдэхүүн иддэг байсан нь хамгийн буруу зүйл байсан тухай мөн дурсчээ.

Салалтынхаа дараа тэрбээр сэтгэл санааны хувьд гүн хямралд орсон бөгөөд эмчийн бичиж өгсөн тайвшруулах эмийг хэрэглэсэн ч Кристенд тус болоогүй ажээ.

Бүсгүйн эцэг эх түүний хэцүү үед нь хамт байж тусалдаг байхдаа Кристенийг жин хасвал буруудахгүй тухай дурдсан аж. Тухайн үед Кристен гэнэт ухаан орсон мэт өөрчлөлт гаргах ёстойгоо ухаарсан байна. 

Бүсгүй 7 хоногт 3-4 удаа бэлтгэлд явж эхлэн өөрийгөө өөрчлөхөөр шийдэж байжээ.

Мөн хооллолтондоо ч анхаарал тавьж түлхүү мах, будаа болон ногоо иддэг болоход түүний жин хурдацтайгаар хасагдаж эхэлсэн ажээ.

Мөн энэ хугацаанд удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаж, амралтын өдрүүдэд өөртөө амрах боломж олгон дуртай хоолоороо өөрийгөө урамшуулдаг байсан бөгөөд түүний гэр бүлийнхэн ч мөн эерэг өөрчлөлт гарч байгаад баярлаж байжээ.

Австрали бүсгүй 3 жилийн туршид хувийн дасгалжуулагчтай бэлтгэл хийгээд 48-50 размераас 44-46 болсон байна. Энэ хугацаанд тэр 27 кг жин хассан аж.

Тэрээр мэргэжлийн бодибилдэрүүдийн зургийг харж өөрөө ийм тэмцээнд орж үзэхийг хүсэж байсан бөгөөд үүнийхээ тулд тэр 5 сарын хугацаанд хатуу дэглэм мөрдөж байсан байна. 

Согтууруулах ундаанаас бүр мөсөн татгалзаж, хоолоо үргэлж гэртээ бэлддэг болсон байсан бөгөөд өдөр бүр 4:30-д босож 45 минут кардио дасгал хийдэг байжээ. Мөн үүгээр ч зогсолгүй тэрбээр ажлаа тараад дахин 2 цаг хичээллэж өдөрт нийт 20000 алхалт хийж байсан юм.

Ийм аргаар тэрбээр 13 кг хассан бөгөөд 55 кг жинтэй болж хүссэн хувцсаа өмсөж чадахаар болж байсан аж. 

Эхний тэмцээн дээрээ л шууд амжилт үзүүлсэн бөгөөд тухайн үед өөртөө ч итгэж чадаагүй аж.

Нөхрөөсөө салснаас хойш нийт 4 жил өнгөрөхөд Кристен өөрийгөө танигдмааргүй болтол нь өөрчилж чадсан юм. Тэрбээр бусад бүсгүйчүүдийг ч мөн өөртөө цаг зав гаргаж өөрчлөлт хийгээсэй гэж хүсдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()