Алдартай түүхэн дүрүүд бодит байдал дээр ямар харагддаг байсан бэ?

Кино, телевизийн цуврал, видео тоглоом гээд төрөл бүрийн бүтээлүүд дээр гардаг түүхэн дүрүүдийг илүү "cool" харагдуулахын тулд гадаад үзэмжид нь тодорхой хэмжээний өөрчлөлт хийдэг нь нууц биш. Тэгвэл зураач Патрик Робинсон (Patrick Robinson) тэдгээр дүрүүдийг бодит амьдрал дээр ямар төрхтэй болохыг олон нийтэд харуулахын тулд жинхэнэ хувцас хэрэглэлтэйгээр зурсан байна.

Алдартай түүхэн дүрүүд бодит байдал дээр ямар харагддаг байсан бэ?

1 Викинг дайчин - "Assassin's Creed Valhalla"

9-р зууны үеп үйл явдал нь өрнөдөг энэ тоглоомын гол дүрийн викинг дайчин ийм төрхтэй байх гэнэ. Тэр үед бүгд дуулга өмсдөг байсны дээр хэн ч 2 сүхтэй байгаагүй. Харин үүний оронд бамбай байсан нь үнэнд нийцнэ.

Викинг дайчин  - "Assassin's Creed Valhalla"

Мөн Викингчүүд үсээ олон давхар сүлжээд тулаанд ордоггүй байж.

2 Леофрик болон Утред Беббанбурсгкий (Leofric, Utred Bebbanburgsky) - "The Last Kingdom"

Мөн 9-р зууны үед ямар ч суурин газрын хүн арьс үстэй хувцас өмсдөггүй байсан. Утред викинг нөмрөг нөмөрсөн бол Утред Англо-Саксон цэргийн хувцас өмсчээ.

Леофрик болон Утред Беббанбурсгкий (Leofric, Utred Bebbanburgsky) - "The Last Kingdom"

3 Тор (Thor) - "Avengers"

Аянгын бурхан Торын үнэн төрхийг Исланд дахь "Их Эдда" болон "Бага Эдда" сударт бичиж үлдээсэн байдаг.

Тор (Thor) - "Avengers"

4 Их Алберт хаан (Albert the Great) - "Assassin's Creed Valhalla"

9-р зууны үеийн Вессекс (Одоогийн Британи)-ийн хаан Алберт үнэндээ ийм хувцас өмсөх ёстой гэнэ. Түүний тоглоом дээр өмссөн байгаа хувцас нь үнэндээ 13, 14-р зууны үеийнхтэй дүйх аж.

Их Алберт хаан (Albert the Great) - "Assassin's Creed Valhalla"

5 Викингчүүд - "Vikings"

Викингчүүд болон Саксон (Тэр үеийн англичууд)-уудын зэвсэг, хуяг үнэндээ тийм ч ялгаатай байгаагүй. Викингчүүд энэ цуврал дээр гардаг шиг хаа сайгүй үсчсэн биш харин саксончуудтай адил энгийн тактик хэрэглэн тулалддаг байжээ.

Викингчүүд - "Vikings"

6 Акилис болон Хектор (Achilles, Hector) - "Troy"

Трой хотын дайны тухай өгүүлдэг "Хомер" болон "Илиад" туульс дээр тухайн үеийн цэргүүдийг зэр зэвсгийг тодорхой дүрсэлсэн байдаг.

Акилис болон Хектор (Achilles, Hector) - "Troy"

7 Клод Фролло болон Феб де Шатопер (Claude Frollo, Phoebus de Chateauper) - "The Hunchback of Notre Dame"

Клод Фролло нь шүүгч учраас 15-р зууны үеийн шүүгч нарын хувцсыг өмсүүлэн зуржээ. Мөн хотын харуулын дарга Феб де Шатоперд тухайн үеийн цэргийн хуяг өмсүүлсэн аж.

Клод Фролло болон Феб де Шатопер (Claude Frollo, Phoebus de Chateauper) - "The Hunchback of Notre Dame"

8 Зэрлэгүүд - "King Arthur"

Вессексийн хаан болон тооны цэргүүд. Арьсан хувцас тулааны талбарт өмсөхөд дэндүү бариу байдаг. Мөн хүн бүр дуулгатай байна.

Зэрлэгүүд - "King Arthur"

9 Уиллиам Уаллэс (William Wallace) - "Braveheart"

11-р зууны үед Шотландчууд аль эрт Англичуудтай адил бүтэн биеийн хуяг өмсдөг болсон байжээ. Мөн гол дүр Уиллиам Уаллэс том илдны оронд жад, богино сэлэм хэрэглэдэг байв. Мөн зураач бамбай дээр нь Уаллэсийн гэр бүлийн сүлдийг нэмж өгсөн байна.

Уиллиам Уаллэс (William Wallace) - "Braveheart"

10 Жон Снөү (John Snow) - "Game of Thrones"

Мэдээж хэрэг "Game of Thrones"-ийн үйл явдал зохиомол ертөнцөд өрнөдөг. Гэхдээ дундад зууны үеийн жанжин тулаанд орох гэж байгаа бол дор хаяж ийм хуягтай байх ёстой гэнэ.

Жон Снөү (John Snow) - "Game of Thrones"

11 Лагерта (Lagertha) - "Vikings"

Тэр үеийн дайчин бүсгүйчүүд эрчүүд шиг хуяг биш урт даашинз өмсдөг байжээ.

Лагерта (Lagertha) - "Vikings"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()