"Чулуу" хочит Дуэйн Жонсоны эзэмшдэг тансаг зүйлс

Дуэйн энгийн нэгэн залуугаас мэргэжлийн тамирчин мөн Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болж чадсан. Тэрбээр өөрийн карьераа коллежийн хөл бөмбөгийн багаас эхлүүлж дараа нь WWE-тэй гэрээ хийж байсан юм. Тэрбээр дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 100 хүмүүсийн нэгд тооцогддог тул тансаг амьдрах нь ч зүйтэй. Ингээд түүний эзэмшдэг зүйлсийг сонирхъё!

"Чулуу" хочит Дуэйн Жонсоны эзэмшдэг тансаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дуэйн Жонсон бол Холливудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг. 2 жилийн өмнө түүний хөрөнгийн хэмжээ 124 сая ам.доллартай тэнцдэг байв. Тэрбээр олон тансаг байшин, машин мөн хувийн онгоц гэх эд хөрөнгөтэй бөгөөд түүний амьдралын хэв маяг нэр алдартай нь ихээхэн зохицдог. 

  • Дуэйн өөрийн гэсэн хувийн онгоцтой бөгөөд үүгээрээ тэр өөрөө зорчиж, түүнчлэн тэжээвэр амьтдаа авч явдаг байна. Түүний хайрт нохой Гоббс нь ачааны хэсэгт бус жүжигчний хажууд тухлан нисдэг ажээ. Харин нислэгийн үеэр Гоббсыг харах үүрэгтэй 2 үйлчлэгч байдаг байна.

  • Дуэйний машины цуглуулга хүмүүсийг алмайруулдаг. Хэд хэдэн машин нь түүний захиалгаар хийгдсэн байдаг бөгөөд түүнд мөн "мангас" ачааны машинууд ч байдаг ажээ.

  • Алдарт жүжигчний улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн тохиолдол бүр бусдын анхаарлыг ихээхэн татдаг. Учир нь тэрбээр маш тансаг хослолуудыг өөрийн хувийн захиалгаар оёулж өмсдөг аж. 

  • Дуэйн өөрийн өгөөмөр зангаараа алдартай. Тэрбээр гэр бүл болон ойр дотнынхондоо үнэтэй бэлгээр сюрприз барих дуртай ажээ. 

  • Бэлтгэл бол Дуэйн Жонсоны амьдралын хэв маягийг бүрдүүлэгч гол зүйл. Аварга том бэлтгэлийн газар нь хамгийн үнэтэй тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. 

  • Дуэйн хэд хэдэн тансаг зэрэглэлийн харшуудыг эзэмшдэг бөгөөд тэр дундаас хамгийн хамгийн аар Майами дахь чимэглэлд нь л гэхэд 1 сая ам.долларын өртөгтэй бүтсэн байшин тодорсон юм. 

  • Жүжигчин өөрийн гэсэн Шарлотсвиллд байрлах фермтэй бөгөөд бусад газраас ялгаатай нь тухайн ферм дээ бэлтгэлийн газар, нуур болон үүлдрийн морьтой. 

  • Бид бүхнийг бага байхад эцэг эх мань авч өгч чадахааргүй үнэтэй зүйлс байдаг байсан шүү дээ. Тэгвэл Дуэйний бага насны мөрөөдөл нь Rolex брэндийн цаг байсан бөгөөд одоо тэрбээр 35 мянган ам.долларын үнэтэй уг брэндийн цагаар гангардаг болжээ.

  • Дуэйн Жонсон шивээсэнд дурлагч нэгэн. Тэр өөрийн арьсан дээрээ бүхий л чухал үйл явдлуудаа шивүүлдэг аж. Харин тэдгээрийг хийж гүйцэтгэдэг хүн нь дэлхийн хамгийн алдартай шивээс урлагчид байдаг байна.

  • Зөв хоолны дэглэм бол жүжигчний амьдралын гол зүйлүүдийн нэг. Гэвч хаяа тэр хоолны дэглэмээсээ хазайн 12 ширхэг пиццаг нэг дор идэх нь ч бий. Жонсоны идэх дуртай зүйлүүд нь панкейк болон сагамхай загас. Дуэйн жилд ойролцоогоор 370кг сагамхай загас иддэг бөгөөд энэ нь тийм ч хямд төрлийн загас биш юм. 

  • Дуэйн Жонсон өөрийн үрж буй мөнгөндөө харамсдаггүй бөгөөд сайхан амьдралыг хүртэх ёстой гэдгээ мэддэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()