Тансаг зэрэглэлийн пентхаустай онгоцнууд

2020-07-26, 13:39
4,909

Одоо тансаг хувийн сууц, ордон хүмүүсийг гайхшруулдаг үе өнгөрсөн ч онгоцон дотор бүхэл бүтэн пентхаустай байх нь цөөхөн тохиолдох явдал. Одоогийн байдлаар хамгийн тансаг зэрэглэлийн хувийн онгоцоор VVIP зэрэглэлтэй "Boeing 787 Dreamliner" шалгарчээ.

Тансаг зэрэглэлийн пентхаустай онгоцнууд

Гаднаас нь харахад энгийн ч доторхыг нь хараад анхны сэтгэгдэл ямар худал байсныг мэдэх хамгийн тод жишээ бол энэ онгоц юм.

Онгоц бол цаг хугацааг хэмнэсэн тав тухтай унааны төрөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин бид багадаа 200 хүний хамтаар нэг онгоцонд явдаг бол баян хүмүүс ямар тав тухтай орчинд нисдэгийг харцгаая.

VVIP "Boeing787 Dream Jet" загварын онгоцны доторхыг харвал тэнгэрт пентхаус нисэх гэж байна гэж санагдах болно. 

Novate.ru-гийн судалгаагаар уг онгоц "Kestrel Aviation Management" компанийн бүтээл бөгөөд 291 сая ам.доллараас их өртгөөр бүтдэг аж. Хэдийгээр уг загвар 355 хүний багтаамжтай Boeing787 онгоцноос том ч ердөө 30 хүн суух боломжтой байна.

Сонирхолтой баримт: Kestrel Aviation Management бол VVIP зэрэглэлийн онгоц бүтээдэг хамгийн шилдэг компани бөгөөд дээд зэрэглэлийн аюулгүй байдал, тансаг зэрэглэл, тухтай байдлаараа алдартай. Уг компани үйл ажиллагаагаа явуулж буй жилүүдийнхээ туршид нийт 50 тэрбум ам.долларын 350 онгоцыг бүтээсэн байна. 

Онгоц 8 тусдаа угаалгын өрөөтэй унтлагын өрөө, аварга том хоолны өрөө, хурлын өрөө, кино зал, мөн хэд хэдэн өөр өрөөнүүдтэй байна. 

Энэхүү тансаг зэрэглэлийн онгоцны загварыг гаргасан дизайнер Жак Пьержан болон түүний багийнхан юун дээр ч хэмнээгүй. Энд байгаа бүх тавилга, техник нь тансаг зэрэглэлийн үнэтэй бөгөөд чанартай зүйлсийг ашигласан аж. Жишээлбэл: зандан модоор хийсэн арьсан буйдан, брэндийн аяга таваг, Jo Malone-ий ОО-ийн хэрэглэгдэхүүнүүд гэх мэт.

Энэхүү онгоцонд хүссэн хүн нь мөнгөө төлөөд сууж болох ч ганц хүний тасалбар гэж байхгүй тул онгоцыг бүхэлд нь түрээслэх шаардлагатай гэсэн үг юм. Энэ нь нийлж хөлсөлж буй хүмүүс тус бүрийн нэг цагийн 25,5 мянган ам.долларын үнэтэй байх болно. 

Жишээлбэл Лондонгоос Нью-Йорк хүртэлх 8 цаг 204 мянган ам.долларын үнэтэй байх болно. Ийм үнэтэй байдал хүмүүсийг үргээх байх гэж хүмүүс боддог ч яаг үнэндээ энэхүү онгоцыг түрээслэх хүн их байдаг ажээ. Ихэнхдээ энэ нь Лондон-Бээжин, Хонг-Конг-Лос-Анжелес чиглэлийнх байдаг байна. 

Мэдээж хүн бүр ийм тансаг тасалбарыг худалдан авч чадахгүй тул уг онгоцонд экономи-суудлууд мөн гаргажээ.

Эх сурвалж: novate

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()