Дэлхийн хамгийн том усан бассейн - "Сан Альфонсо Дел Мар"

2020-11-20, 13:03
3,353

Дэлхийг тойрон аялж, сонин содон мэдрэмж төрүүлэх бүхий л газрыг олж нээхийг хүсдэг хэн бүхэнд далай тэнгисийн дэргэдэх чийглэг уур амьсгал таатай санагддаг нь мэдээж юм. Тэгвэл бид та бүхэнд Чили улсад байрлах дэлхийн хамгийн том усан бассейныг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн том усан бассейн - "Сан Альфонсо Дел Мар"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чилийн далайн эрэг дагуу байрлах Сан Альфонсо Дел Мар нь аялал жуулчлалын томоохон ресорт бөгөөд нийслэл хот Сантьягогоос баруун зүгт 100 км зайтай оршино. 

Уг ресорт анх 2006 онд ашиглалтад орсон даруйдаа дэлхийн дээд амжилтуудын талаар өгүүлдэг Гиннесийн номонд "Дэлхийн хамгийн том усан сан" болж бүртгэгдсэн юм. 

Усан сан 1013 метр урт бөгөөд 8 га газрыг хамрах ажээ. Энэ хэмжээний усан санг дүүргэхийн тулд 250 сая литр ус хэрэг болдог байна.

Усан сангийн гүн нь 2.5 - 3.5 метр гэнэ. 

Усан сан руу нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн Сан Альфонсо Дел Мар ресортод байрлаж буй амрагчдад олгодог.

Аварга усан сан байгуулах санаа нь Фернандо Фишмандаас гаралтай ба уг аялал жуулчлалын цогцолборыг түүний "Crystal Lagoons" компани барьж гүйцэтгэжээ. Урьдчилсан тооцоогоор зөвхөн шүүлтүүрийн системийг барихад 3.5 сая ам.доллар зарцуулна гэж үзэж байсан бол дараа нь бүх цогцолборыг байгуулахад нийт 2 тэрбум ам.долларын хооронд тооцсон гэнэ. Харин одоо байгууламжийн засвар үйлчилгээнд жил бүр төсөвлөж буй санхүүгийн хэмжээ хамгийн багаар бодоход 4 сая ам.доллар болдог байна.

Тус усан санг тусгай шүүлтүүрийн систем ашиглан хажууд нь орших Номхон далайн усаар дүүргэдэг.

Ер бусын том хэмжээтэй учир усан санд дарвуулт хөлгөөр зугаалах ч боломжтой ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()