Үхлийн ирмэг дээрээс аврагдсан морины эрс өөрчлөлт

Хэцүү байдалд ороод, сайн санаат хүмүүсийн ачаар аврагдсан амьтны эрс өөрчлөлтийг харах үргэлж таатай байдаг. Турж эцэж, шаварт үхлээ хүлээн хэвтэж байгаад жинхэнэ "үзэсгэлэн гоо" болж хувирсан Хайди гэх хочтой гүүний өөрчлөлтийг харцгаая. Түүнийг Их Британид барилгын ажил явагдаж буй газраас олж сайн дурын ажилчдад хүлээлгэн өгчээ.

Үхлийн ирмэг дээрээс аврагдсан морины эрс өөрчлөлт

Аль хэдийнээ үхсэн гэж бодож байсан гүүг сайн дурын ажилчид аварсан

Хүмүүс Британийн Дарем мужаас түүнийг олж амьтдын эрхийг хамгаалах газар руу залгасан байна. Тухайн үед очсон сайн дурын ажилчин гүүний байгаа байдлыг хараад аль хэдийнээ үхсэн гэж бодсон ажээ.

Аль хэдийнээ үхсэн гэж бодож байсан гүүг сайн дурын ажилчид аварсан

Гэвч гүү амьсгалж байгааг сайн дурын ажилчин анзааран хурдхан тусламж дуудсан байна

Өөрөө хөл дээрээ босох ч чадалгүй, их муу байдалтай байсан тул түүнийг 5 хүн өргөн босгосон байна. Малын эмч нар болон тухайн газрын ажилчид гүүг эдгэж энгийн байдалдаа очиж чадна гэж итгэсэн тул түүнийг "Here4Horses" хэмээх адууны жүчээнд хүлээлгэн өгчээ.

Гэвч гүү амьсгалж байгааг сайн дурын ажилчин анзааран хурдхан тусламж дуудсан байна

Одой морийг Хайди гэж нэрлэсэн

Хайдийг аврахын тулд өөр адуунаас хэдэн литр цус авч сэлбэсэн бөгөөд мөн бүх үсийг нь авч халдвараас сэргийлжээ.

Одой морийг Хайди гэж нэрлэсэн

Эмчилгээний үр дүнд тэрээр жин нэмж шарх соривууд нь эдгэж эхэлжээ

Эмчилгээний үр дүнд тэрээр жин нэмж шарх соривууд нь эдгэж эхэлжээ

Удалгүй Хайди өөрөө бие даан зогсож, дараа нь явж чаддаг болсон байна

Удалгүй Хайди өөрөө бие даан зогсож, дараа нь явж чаддаг болсон байна

Сайн дурын ажилчдын ачаар Хайди танигдахын аргагүй болжэээ

Сайн дурын ажилчдын ачаар Хайди танигдахын аргагүй болжэээ

Одоо бол тэр аз жаргалтай нь аргагүй толгодын дундуур давхидаг болсон

Одоо бол тэр аз жаргалтай нь аргагүй толгодын дундуур давхидаг болсон

Саяхан л үхэх гэж байсан амьтан гэж хэлэхээргүй болжээ

Саяхан л үхэх гэж байсан амьтан гэж хэлэхээргүй болжээ

Эх сурвалж: twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()