Роберт Гутыра хэмээх эрийн 1983 онд Чехословакаас зугтсан түүхийг сонсвол үнэхээр хүндлэл үзүүлэхээс өөр аргагүй. Тамирчин төрөлх улсдаа тав тухтай байдаггүй байсны шалтгаан мэдээж тэр үеийн социалист орнуудад байсан хаалттай байдал, хавчлага, эрхийг нь боогдуулсан явдал байсан ба ялангуяа хувь хүний онцлогийг нь мартуулж, зөвхөн баг, удирдлага, улсынхаа төлөө зүтгэх ёстой робот мэт түүнд санагдаж байжээ. Тэрбээр жирийн тосгонд амьдардаг дугуйны хорхойтой хүүгээс Чехословакийн хоёр удаагийн аварга болсон алдартай тамирчин байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Робертын зугтах хүслийг төрүүлсэн гол зүйл бол түүнийг Канадад хагас жил ажиллахыг урьсан явдал юм. Хэдийгээр түүний хилээрхгарахыг хориглосон байсан ч тэрбээр 6 сарын турш Канадад байж байгаад нутагтаа ирэхэд нь шууд баривчилж, паспортыг нь хураан Олон Улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь бүр мөсөн хассан байна.
Хэсэг хугацааны дараа дотоод яамныхан Роберт-д паспортыг нь эргүүлэн өгч, багт нь эргэн оруулж, гадаад руу тэмцээнд оролцон явах боломжийг нь олгохоор санал болгож, харин оронд нь багийнхаа гишүүдийн нууцыг илчилж, матах болзол тавьсан юм. Гутыра мэдээжийн хэрэг татгалзан тамирчны амьдралаа бүр мөсөн орхисон байна.
Тэрбээр барилгын инженерээр сурч төгссөн байсан тул спортоо орхисон ч гэр бүлээ тэжээж чадахаар байжээ. Гэвч түүнд тайван амьдрахад нь саад болсоор л байв. Хамгийн наад захын жишээ гэвэл Робертын охиныг хүсэж байсан сургуульд нь оруулаагүй гэх мэт. Гутыра үүнийг зөвхөн эхлэл гэдгийг мэдэж байсан тул улсаасаа зугтах талаар бодож эхэлсэн байна.
Братислав дахь Чехословакийн шигшээ баг (1960-аад он). Роберт Гутыра зүүн талаас дөрөв дэх нь
Яаж оргох талаар тэр ямар ч ойлголтгүй байхдаа зүүн Германы нэгэн гэр бүлийн агаарын бөмбөлгийн тусламжтай зугтсан талаарх мэдээг зурагтаар харсан байна.
Чехословак, Австри хоорондын хил цахилгаан утастай хашаагаар тусгаарлагддаг байсан тул хил хамгаалагчдын дээгүүр "нисэх" нь сайхан санаа байсан юм. Гэвч нэг жижиг асуудал байсан нь Роберт агаарын бөмбөлгийн талаар ямар ч ойлголтгүй байжээ.
Роберт гэр бүлийн хамтаар
Гэхдээ тэрээр энэ санаагаа орхисонгүй, номын сангаас салахаа больж, хэрэгтэй мэдээллээ авсаар байжээ. Ухаалаг нэгэн болохоор тэдгээрийг бусад янз бүрийн сэдвийн номуудтай хамт сэжиг төрүүлэлгүй авч байв.
Ингээд Гутыра ойролцоо байх бороооны цувны үйлдвэрээс хэдэн зуун метр сунамтгай материалтай бөс даавуу худалдан авчээ.
Эхний бөмбөлөгт нэлээн их мөнгө зарсан ч харамсалтай нь бүтэлгүйтсэн юм. Робертийн хэлснээр бөмбөлөгт үрсэн мөнгөөр тухайн үед машин авах боломжтой байсан ч түүний гэр бүлийн аюулгүй байдал илүү чухал тул мөнгөө үл хайрласан гэжээ. Бүтэлгүйтсэн бүтээлээ ураад шатаасан байна.
Хоёр дахь удаагийн оролдлого харин амжилттай болж бөмбөлөг 20 метрийн өндөртэй, 17 метрийн өргөнтэй, бараг л байшин шиг болов. Ингээд Робертын гэр бүл бэлтгэлээ базааж, 1983 оны 9-р сарын 7-8-нд шилжих шөнийг товолжээ.
Чехословак, Австрийн хил
Танил хүмүүстээ нүүж байгаа гэж хэлсэн бол хүүхдүүддээ оргох талаараа хэдхэн хоногийн өмнө дуулгаж байсан юм.
Зугтахынхаа өмнөх өдөр нь Роберт бөмбөлгийг урьдчилан сонгосон газраа аваачиж нуусан байна. Тухайн үед Роберт 30 настай түүний эхнэр Яна 36, охин нь 14-тэй, хүү нь 11-тэй байжээ.
Тэд 2 цүнх хоол хүнс болон хэрэгцээт зүйлүүдээ авсан бөгөөд Роберт өөрийн хайртай дугуйгаа ч үлдээлгүй авсан аж.
Австрийн цагдаа Гутырын агаарын бөмбөлгийг танилцуулж байгаа нь
Тэдний нислэг ердөө 55 минут л үргэлжилсэн байна. Тэдэнд аз тохиож, дээр нь юу нисэж байгааг ойлгоогүй хилчид жинхэнэ сумаар гал нээгээгүй ажээ.
Шөнө нисэх нь маш аюултай байсан ба салхинаас болж тэднийг буцаад Чехословакийн нутаг дэвсгэр рүү оруулчихвий гэж Роберт айж байсан юм. Бөмбөлөг тогтой хашаанд хүрээгүй ч газардах үед тэд бүгд бөмбөлгийн доорх сагснаасаа унаж бага зэргийн гэмтэл авч байжээ. Тэд Австрийн Фалькенштайн гэх тосгонд газардсан байна.
Робертын хайртай дугуй нь
Ингээд тэдний шинэ амьдрал эхэлсэн байна. Робертын гэр бүлийнхэн Америк рүү цагаачилж Гутыра барилгачны ажилд орсон ажээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Гутыра эхнэрийн хамтаар төрөлх улсдаа буцан очсон бөгөөд өдгөө Чехийн Лугачовиц гэх газар амьдарч байгаа юм.
Роберт өөрийн гэр бүлийн хамтаар аврах дэвсгэр дээр
Чех улсад нэлээд алдартай нэгэн болсон Роберт өдгөө 76 насыг зооглож байна. Түүний түүхийг одоог хүртэл хүмүүс ам уралдан ярьсаар байгаа ажээ.
Tour de Bohemia, 2018 он
Роберт болон Яна, 2018 он