Ким Жон Уны бидэнд харуулахыг хүсэхгүй 10 зураг

Хойд Солонгост таныг ямар ч шалтгаантай байсан хамаагүй, авсан зургаа устгахыг шаардах болно. Үүний тулд заавал нууц хорих лагерь эсвэл цөмийн зэвсгийн зураг авсан байх шаардлагагүй. Тийм ч учраас Хойд Солонгост ирсэн сэтгүүлч болон зурагчид өөрсдийн цуглуулсан материалуудынхаа 95%-ийг устгуулах нь энгийн үзэгдэл билээ. Гэвч "нууц материал"-ыг өөр тоног төхөөрөмж дээр хуулан авчрах аргаа сэтгүүлчид мөн олжээ. Ингээд та бүхэнд эдгээр "нууц материал"-аас хүргэж байна.

Ким Жон Уны бидэнд харуулахыг хүсэхгүй 10 зураг

1 Мэдээлэл зүйн танхим

Хойд Солонгост технологийн хоцрогдол байдгийг бид бүгд мэднэ. Энэ нь нэг төрлийн ард иргэдээ хяналтанд байлгах үйл ажиллагаа болгожээ.. Ингээд энэхүү газар интернет байдаггүй бөгөөд компьютер ч ховор олддог. Гэвч энд сэтгүүлчдэд үзүүлэнгийн тусгай өрөө байдаг ба энд хэд хэдэн компьютер байрлуулан хүүхдүүдийг суулгасан байна. 

Зургаас харахад компьютеруудыг асаагаагүй байгаа нь нэг бол тог цахилгааны асуудлаас нэг бол сэтгүүлчдэд компьютерийн дэлгэцийг харуулахгүй гэсэн санаа байх. 

Мэдээлэл зүйн танхим

2 Амралтын цаг

Нийгмийн халамжийн баталгаа Хойд Солонгост зайлшгүй тул хүн бүр цайны цаг буюу амрах цагаа эдлэх ёстой байдаг. Хоол идсэнийхээ дараа түр зур зүүрмэглэх ч боломжтой, учир нь ихэнх ажилчид долоо хоногт 6-7 хоног тасралтгүй ажилладаг ажээ.

Сэтгүүлчдийн авсан уг зургийг тайлбарлагч устгахыг хүссэн бөгөөд учир нь зураг дээрх эр яг үхсэн мэт харагдаж байна гэж үзсэн юм. 

Амралтын цаг

3 Ямар ч илүү зүйлгүй

Энэ зурагт ямар ч муу зүйл үгүй мэт харагдаж байна. Өнгөлөг хана, ханан дээр тогтоосон эцэг, өвөө Кимийн хөрөг, гэрийн эзний зургийг өлгөсөн. Гэвч хил дээр уг зургийг устгахыг хүссэн бөгөөд учир нь зураг дээрх хүүхдүүд Хойд Солонгосын удирдагчдын гэгээн дурсгалт зургийн доор хэтэрхий баяр хөөртэйгөөр инээмсэглэсэн байна гэж үзжээ. Энэ нь нэг талын хүндлэлгүй байгааг харуулдаг аж. 

Ямар ч илүү зүйлгүй

4 Энгийн нэг өсвөр настан

Энэ зурагт ямар ч болох болохгүй зүйл үгүй мэт харагдаж байгаа биз? Энгийн л нэг өсвөр насны хүү, гэвч түүний өмссөн малгай нь нэг л буруу байрлалтай байна гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Ерөнхийдөө түүнийг хангалттай журамтай харагдахгүй байна хэмээсэн. Мөн ард талд цэргүүд гарсан байгаа нь уг зургийг устга гэж шаардах шалтгаануудын нэг болсон. Цэргийн хүмүүсийн зургийг хэзээ  авч болдоггүй ажээ.

Энгийн нэг өсвөр настан

5 Хүүхдийн хөдөлмөрийг хориглодог

Солонгосчуудын хэлснээр Хойд Солонгост хийх ажлаас илүү ажилчид их байдаг аж. Тийм ч учраас хүмүүсийг зүгээр суулгахгүйн тулд тэдэнд ямар ч даалгавар өгч болно. Жишээлбэл нэг ээлжийн ажилчид өдөржин замын гадаргууг тэгшилж байна гээд зам дээрх чулуунуудыг түүх үе ч бий. Энэхүү зураг дээр хүүхдүүд орсон байгаа учир устгах шаардлага гарсан юм. Учир нь Хойд Солонгост хүүхдийн хөдөлмөрийг хуулиар хориглодог. 

Хүүхдийн хөдөлмөрийг хориглодог

6 Хар зах

Энэхүү зурагт хууль бус наймаа хийж байгаа гишүүд гэр бүлээрээ гарсан байгаа юм. Мэдээж хар захыг хориглосон нь зөвхөн цаасан дээрх л хууль болохоос амьдрал дээр засгийн газар уг "хориотой" үйл ажиллагааг тоодоггүй ажээ. Ийм төрлийн худалдаа нь 90-д оны их өлсгөлөнгийн үед хэдэн мянга амийг аварч байсан юм. 

Хар зах

7 Хөшөө

Кимийн хөшөөний зургийг авахад хэд хэдэн дүрмийг сахих шаардлага гардаг. Жишээлбэл: зураг дээр Ким Ир Сен бүхлээрээ гарах ёстой бөгөөд нүүрэн дээр нь сүүдэр туссан байх ёсгүй, мөн мэдээж энэ зураг дээрх шиг ямар нэгэн шүүр гаргаж болохгүй.. Магадгүй энд шүүрээ үлдээсэн хүнийг аль хэдийнээ үхлийн лагерь луу явуулсан эсвэл өлсгөлөн нохдод өгсөн байх.  

Хөшөө

8 Пёньяны үнэн төрх

Пёньян бол Хойд Солонгосын жинхэнэ төрхийг халхалдаг, шинэ үеийн хотын төрхийг бүрдүүлж чадсан газар юм. 

Цахим сүлжээнээс Хойд Солонгосын нийслэлийг харуулах үзэмж төгс зургууд олох амархан хэдий ч тухайн зургийн ард нуугдах хотын жинхэнэ төрхийг илчлэх зургийг олоход амаргүй билээ. Хотыг үзүүлж байгаа иргэдийн хэлдэг үгс нь: "Зүгээр л энд засвартай байгаа юм, арай дуусгаагүй байгаа...".

Пёньяны үнэн төрх

9 Мөнгөн дэвсгэрт

Ойролцоогоор 90-ээд оныг хүртэл гадаадын иргэд Хойд Солонгосын мөнгөн дэвсгэртийг авах хориотой байжээ. Жуулчдад гарт нь мөнгө атгуулах байтугай зургийг нь авахыг ч зөвшөөрдөггүй байсан юм. Мөнгөн дэвсгэрт хилээр авч гарахыг оролдсон иргэнийг хорих лагерьт аваачих эсвэл бүүр бүх насаар нь Хойд Солонгосын газар нутагт ирэх эрхийг нь хасдаг байсан юм. 

Ийм нууцлалтай байх хэд хэдэн шалтгаантай. Нэгт энэ нь өөрсдийн үндэсний мөнгөн дэвсгэртийг дуурайлган хийлгүүлэхгүй гэсэн санаа. Хойд Солонгост жуулчид болон иргэдэд бараа зарах үнэ нь өөр өөр байдаг аж. Зураг дээрх эмэгтэй бол Хойд Солонгосын кассчин бөгөөд ногоон хайрцаг нь касс нь юм. 

Мөнгөн дэвсгэрт

10 Логикийн дагуу

Зураг дээрээс мэргэжлийн зураач хэрхэн байгалийг дүрсэлж байгаа нь харагдаж байна. Энэхүү зургийг мөн устгахыг хүссэн бөгөөд учир нь логикийн дагуу бүтээлийг дуусаагүй байхад нь хэн ч харах ёсгүй ажээ.

Логикийн дагуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()