Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Америкийн Вайоминг мужийн 6 настай хүү Брижер Уокер дүүгээ нохойны дайралтаас аврахын тулд өөрийнхөө амийг аюулд оруулсан байна. Тэрээр дүүгээ хамгаалж, өөрөө бариулан, 90 ширхэг оёдол тавиулах хэрэгтэй болжээ. "Хэрэв хэн нэгэн нь үхэх ёстой болсон бол тэр нь миний бодлоор би байх ёстой юм шиг санагдсан юм", хэмээн хүү хэлжээ. Хүүгийн эр зоригийг бүгд бахдан ярьж бүүр "Marvel"-ийн од болох Марк Руффало хүүгээр бахархаж байгаа тухайгаа хуваалцсан юм. Харин Ахмад Америкийн дүрд тоглосон жүжигчин Крис Эванс хүүгийн гаргасан эр зоригийг магтсан бичлэгээ бяцхан баатар луу явуулсан байна.