Пападимитро гэх Грек залуу Шотландын Абердиний их сургуулийн гуравдугаар курсын оюутан юм. Tүүний найзууд гэртээ харьж байхад хичээлээ үргэлжлүүлэхийг хүссэн тэрээр Европт ид тархаж байсан вирусээс урьтаж чадна гэсэн бодол тээсээр гурван сараас хойш гэр лүүгээ харих нислэг хайж байв.
Гэвч түүнд өөр нэгэн санаа төржээ.
1
Лаазалсан загас, дугуй бас майхан
Гэрээсээ хол бас адал явдалтай учрахыг хүссэн Пападимитро дугуйн аялалд гарахад хэр их хугацаа зарцуулахыг судалж эхэлсэн гэнэ. Tүүнд туршлага гээд байх зүйл байхгүй ба 2019 онд дугуйн тэмцээнд оролцохын тулд хэдэн долоо хоног бэлдсэн л байв. Гэвч тэрээр удалгүй аялалд хэрэг болох хэрэгслүүдээ авч аав ээж болон ойр дотныхондоо хэлсэнд аав нь нэгэн нөхцөл тавьсан байна. Tэр нь байршил тогтоох аппликэйшн утсандаа суулгах.
Грек оюутан энэ жилийн таван сарын 10-нд замдаа идэх зуушаа бэлтгээд, дугуйн хэрэгсэл, майхан, аяны хөнжлөө аван замд гарчээ.
2
Бие сэтгэлийг ядраасан урт аялал
Пападимитрогийн хэлсэнчлэн Британийн арлаас Европын эх газар руу Ламаншийн хоолойгоор гарч, Нидерландаар дамжин, цаашдаа өдөрт 56-121 километрийг дугуйтай туулдаг байсан аж. Тэрээр Германы уудам нутгийг хэд хоногийн туршид дугуйтай туулаад, Австриар дамжиж Италийн зүүн хойд эрэгт ирээд, Грекийн Патрасын боомт руу явах усан онгоцонд суун эх нутагтаа ирээд Афин руу дугуйтайгаа үргэлжлүүлжээ.
Аяллынхаа туршид ой модон дунд хоноглодог байсан гэнэ. Mөн унтахынхаа өмнө өөрийн явсан замыг маргаашийнхаа туулах замтай тэмдэглэж, эцэг эхтэйгээ холбоо барьдаг байв. Tэрээр Европын зарим хотуудаар дамжихдаа танилуудтайгаа холбоо барьснаар усанд орж , хоолд идэн бүр заримдаа тэндээ хоноглох боломжтой болсон юм.
"Хэдий би дотогшоогоо хүн ч гэсэн өөрийн хийдэг зүйлсээс тэс өөр зүйлсийг хийхгүй бол хоноглох газаргүй уух усгүй болох байсан. Tус явдал нь намайг харилцаа холбоо тогтооход хүргэсэн" гэжээ.
3
Гэртээ ирлээ
Эцэст нь зургаан сарын 27-нд гэртээ ирэхэд нь гэр бүл, найз нөхөд болон түүний аяллын талаар сонссон танихгүй хүмүүс халуунаар угтсан билээ.
Tэрхүү явдлынхаа талаар Пападимитро "Mаш сэтгэл хөдлөм байсан шүү. Эцэг эх маань залуу байхдаа маш их адал явдалт аяллуудад гардаг хүмүүс байсан тул тэднийхээ гаргасан хөлийн мөрийг дагасан минь сэтгэлийг нь ихээхэн хөдөлгөсөн гэж бодож байна" гэжээ.
4
Зорилгоо том тавь
Өдгөө тэрээр Афиныг орхин зуны ажил байгаа ажээ. Хэдэн сарын өмнөх зорилгоо амжилттайгаар биелүүлсэн учир дараагийн том зүйлийг сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ шүү.
"Дугуйтай аялал маань намайг хувь хүн талаас хөгжиж өөрийн чадваруудад илүү итгэлтэй болоход нөлөөлсөн гэж боддог. Хэрэв би тэрхүү аялалд гараагүй мөн хэн нэгэн надаас чадах уу гэж асуусан бол үгүй л гэж хариулна. Зорилгоо том тавихад түүндээ хүрэх гэж хичээсээр чадсан ч бай чадаагүй ч бай өөрийн мэдэлгүй ахичц гаргасан байдаг. Хүн дотоод хүнийхээ талаар мэдэж аван өөрийгөө ч гайхшруулдаг" хэмээн олон нийтэд зөвлөжээ.
Эх сурвалж: CNN