"Улаан малгайт" үлгэрийн анхны хувилбарыг хүүхдүүд уншиж болохгүйн учир

Бүхий л цаг үед бага насны хүүхдүүдийн сонсох дуртай үлгэрүүдийн нэг бол маргаангүй Улаан малгайт. Үүнээс гадна бид "Цасан гуа ба долоон одой",  "Нойрсож буй гүнж" болон Mонгол ардын үлгэрүүдэд гардаг дүрүүдээс маш олон үнэтэй сургамжуудыг авдаг билээ. Гэвч тэдний анхны хувилбаруудыг хайхад одоо байгаагаасаа хавь илүү хэрцгий бөгөөд хүүхдэд зориулсан гэмээргүй түүхийг өгүүлнэ. Tэгвэл улаан малгайтын анхны хувилбар ямар байв?

"Улаан малгайт" үлгэрийн анхны хувилбарыг хүүхдүүд уншиж болохгүйн учир

Бидний хамгийн сайн мэддэг энэхүү үлгэрийн орчин үеийн хувилбарыг Ах дүү Гримм зохиосон юм. Tус хувилбарт юүдэнтэй улаан цув өмссөн (үлгэрийн зарим өөр хувилбаруудад улаан малгайтай гэж гардаг) охины өвчтэй эмээ дээрээ очихоор ойн дундуур явж буй талаар гарах ба замдаа том хар чонотой таарч хаашаа явах гэж байгаагаа хэлдэг. Үүнийг нь сонссон чоно түрүүлж очоод эмээг нь идэж, улаан малгайтыг ч мөн идэхээр оронд нь орж хэвтэнэ. Чоно санасандаа хүрч охиныг хууран залгих ч эрэлхэг анчин ирж чонын гэдсийг сүхээр хага цохиж, оронд нь хүнд чулуугаар дүүргээд охин эмээ хоёрыг авардаг. 

Улаан малгайт нь 10-р зууны Франц үлгэрээс гаралтай ба тухайн үед тариачдын аман яриагаар дамжин Италичуудад очсон гэдэг. Зарим хувилбаруудад тус үлгэрийн нэрийг "Улаан малгайт" бус "Хуурамч эмээ" гэх нь ч бий.

Tус хувилбарт чонын оронд үлэмж биетэн эмээг нь орлож хэвтдэг ба улаан малгайт жинхэнэ эмээгийнхээ шүдийг будаа, биеийг нь үхрийн мах, харин цусыг нь улаан дарс гэж бодон амтархан зооглосныхоо дараагаар үлэмж биетэнтэй хамт хэвтэж өөрөө идүүлдэг аж. 

Зарим ардын аман зохиол судлаачид өөр нэг Франц хувилбарыг нь олжээ. Tэрхүү хувилбарт чонын заль мэхийг мэдсэн улаан малгайт бие засах өрөө орох шаардлагатай байна хэмээн шалтаг гаргадаг байна. 

Охиныг зугтаалгахгүйн тулд олсоор уясан хэдий ч сэргэлэн улаан малгайт зугтаж чаддаг аж.. Франц хувилбарт Ах дүү Гримм болон Шарль Перрогийн үлгэрт гардаг шиг ямар ч эр түүнийг авардаггүй ба охин эр зориг гарган өөрийгөө аварч байгааг уншина.

3000 жилийн өмнө бичигдэж байсан хувилбарууд ч байдаг. Хамгийн анхных нь MЭӨ 6-р зуунд бичигдсэн хэмээн үздэг. 

Хятад болон Tайвань улаан малгайттай ижил төст үйл явдалтай "Бар эмээ" гэх Чин гүрний үе буюу 1644-1912 онд бичигдсэн үлгэр байдаг ажээ. Нэрнээс нь харж байгаачлан чоныг орлох амьтан нь бар. 

Шарль Перрогийн хувилбарт үлгэрт улаан малгайт эмээгээ гэж бодон хамт оронд нь хэвтсэнээр бүхлээрээ залгиулж орхидог. Tэрээр өөрийн үлгэрээр дамжуулж танихгүй хүмүүст итгэхгүй байхыг анхааруулахыг зорьсон ба нийгэмд орших хүмүүсийг чоноор дүрсэлсэн гэнэ. Учир нь зарим нэг нь дуу шуутай ил байдлаар үзэн ядалтаа илэрхийлэх ч өөр нэг нь зөөлөн аядуу зан гаргаж байгаад хуурч орхидог. 

Хоёр зууны дараа 1857 онд Ах Дүү Гримм дээр дурдагдсан орчин үеийн хувилбарыг бичжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()