1
Граймс ба түүний сүнснүүдтэй харьцах чадвар
Канадын дуучин, Элон Маскийн найз бүсгүй, хүүхдийнх нь ээж Граймс (Grimes) сүнсэнд итгэдэг мөн хааяа тэдний тусламжийг авдаг тухайгаа сэтгүүлчидтэй хуваалцсан юм.
Шинэ дуу бичихийн тулд Граймс өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж 2-3 өдрийн туршид юу ч ууж идэлгүй студидээ суудаг бөгөөд энэ нь "өөр ертөнц"-тэй ойртох боломжийг өгдөг ажээ. Граймсын хэлж байгаагаар түүний дуу бол сүнснүүдийн бидэнд дамжуулж буй нь, тэрбээр зөвхөн "дамжуулагчийн" үүрэг гүйцэтгэдэг гэсэн юм.
2
Лана Дель Рейн хараал
Дуучин Лана Дель Рей хараалын хүчинд итгэдэг бөгөөд Доналд Трампыг үзэн яддаг ажээ. Иймд 2017 онд тэрбумтан АНУ-ын ерөнхийлөгч болох үед түүгий эсрэг хараал хийсэн байна.
Өөрийн шүтэн бишрэгчиддээ энэ тухайгаа твиттердээ шифрлэгдсэн үгс ашиглан зарласан юм. Түүний итгэж байгаагаар бол оюун бодлын тусламжтайгаар хүнд нөлөөлөх боломжтой байдаг аж. Трамп тухайн үед юу мэдэрсэн нь тодорхойгүй ч түүний ерөнхийлөгч байх хугацаа маш хэцүү өнгөрч байгааг хэлэх нь зүйтэй.
3
Кристофер Ли-гийн ёр бусын зүйлтэй тулгарсан туршлага
Жүжигчин Кристофер Лигийн ер бусын зүйлд оролцож байсан тухай нь нэлээдгүй шуугиан гарч байсан. Түүнийг үйлдэл дээр нь хэн ч барьж чадаагүй бөгөөд Кристофер өөрөө ч мөн үүнийг үгүйсгэж, шүтэн бишрэгчиддээ ийм төрлийн зүйлтэй холбогдож болохгүй талаар ярьж байсан нь саяхан.
"Хар шидтэй орооцолдох гэж байсан хүмүүстэй би таарч байсан. Би тэдэнд сануулдаг байсан: хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий үүнийг хий гэж. Та өөрийн ухаан санаанаас гадна сүнсээ ч мөн алдах болно."-
Ерөнхийдөө түүнийг ийм төрлийн зүйлтэй холбох болсон шалтгаан нь ер бусын хүч, "өөр ертөнц"-ийн талаарх Кристоферийн өргөн хүрээтэй мэдлэг юм.
4
Хараалд "дурлагч" Вильям Берроуз
Зохиолч Вильям Берроуз хүмүүстэй харьцах тийм ч дуртай байгаагүй бөгөөд хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол тэдгээр хүмүүсдээ хараал хийдэг байжээ. Түүнийг ийм зүйл яаж хийдэг байсныг хэн ч мэдэхгүй, гэхдээ тэрээр нэгэн ярилцлагын үеэр хэн нэгэнд муу зүйл хүссэн тухайгаа нуулгүй хэлдэг байсан юм.
Тэрээр зохиолч Трумен Капотег хэтэрхий "урт хэлтэй" хэмээн хараасан гэх мэдээлэл бий. Тэрээр өөрийн мэргэжил нэгтнээ дахиж хэзээ ч зохиол бичиж чадахааргүй болоосой хэмээн бодсон аж. Итгэмээргүй хэдий ч үүний дараагаар Капоте үнэхээр нэг ч зохиол бичээгүй бөгөөд үүгээр ч зогсолгүй архи, хар тамхинд донтож удалгүй нас барсан байна.
5
Дэвид Боуи болон "Антихрист"
Рок од Дэвид Боуи олон жилийн туршид хар тамхитай "нөхөрлөсөн" нь нууц биш билээ. Магадгүй героин гэх бодис түүнийг хар шидэд хөтөлсөн байх. Хөгжимчин ер бусын сонирхолдоо автан чөтгөр дуудах гэж оролдож бүүр духан дээрээ "пентаграмм"-ын дүрс зурж байсан байна. Бүх юм хяналтаас гарч чөтгөр түүний үрийн шингэнийг хулгайлж "Антихрист"-ийг бий болгохыг хүсэж байна гэж айх болж.
Гэвч дараа нь Боуи ухаан орж хар шидээс холдож энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн юм.
6
Жимми Пейж -Алистер Кроули-гийн "өв залгамжлагч"
"Led Zeppelin" хамтлагийн гитарчин өсвөр наснаасаа эхлэн Алистер Кроулигийн шүтэн бишрэгч байжээ. Түүндээ илүү ойртохын тулд Жимми гэртээ хар шидийн тухай ном цуглуулдаг байсан бөгөөд Алистер Кроулигийн Шотланд дахь байшин дуудлага худалдаагаар зарагдаж байгааг сонсоод мөнгөө үл харамлан худалдан авалт хийсэн ажээ.
Пейж гэрт нь ирсэн зочдыг байшинг нь дундад зууны үед шатаж нэлээдгүй хүний амийг авч одсон сүмийн газарт барьсан тухай ярьж айлгах дуртай байсан ажээ. Нас тогтсон гитарчин одоог хүртэл залуу насныхаа сонирхлоо хаяагүй байна.
7
Бьорк болон Исландын "эльф"
Исландын дуучин Бьорк маш хачирхалтай гэр бүлд өссөн байна. Түүний эцэг эх эльф, тролл болон одой байдагт итгэдэг байсан бөгөөд өөрийн охиноо бага наснаас нь эхлүүлж тэдэнтэй харилцаа тогтоохыг нь заасан ажээ. Нэгэн ярилцлагынхаа үеэр тэрбээр ээж нь түүнийг 18 нас хүртэл нь эльф-тэй уулзуулдаг байсан тухай ярьж ер бусын амьтад байдаг тухай мөн нэмж хэлсэн юм.
Дуучин одоог хүртэл ид шидэд итгэдэг бөгөөд өөрийн гэсэн ер бусын төсөөлөл дөө амьдардаг. Бьоркийн үгээр тэр шөнө болгон дэлхийг үгүй хийж өглөө болгон шинээр бүтээдэг гэжээ.