1
Цусны даралт багасна
Даралт ихэссэнээр цус харвах, татах мөн бөөр ажиллагаагүй болох гэх мэт эрсдэлүүд ихэсдэг учир дасгал хөдөлгөөн эрүүл хооллолтоор түүнээс сэргийлж болох ч асуудлыг хамгийн хүндрэлгүй шийдвэрлэх аргуудын нэг бол дурлах.
Америкийн зүрх судас судлалын их сургуулиас ганц бие салсан болон гэрлэсэн хосуудыг хамарсан судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнд ганц бие хүмүүсийн зүрх судасны өвчинтэй болох магадлал нь 50 аас доош жил эхнэр нөхөр байгаа хосуудаас 12 хувь харин 51-60 жил ханилсан хосуудаас долоон хувиар их байгаа нь тогтоогдсон байна.
2
Хосуудын харилцааны үе шатнаас шалтгаалж илүү их эсвэл бага стрессдэнэ
Анхандаа хүнд дурлахад маш олон зүйлсэд санаа зовон стрессддэг бол хос болсноос жил орчмын дараагаар стрессийн хэмжээ хэвийн төвшинд очдог аж. Хүн болгоны харилцааны үе шат болон нэгнийгээ ойлгох чадвар нь өөр учир тайван байх эсвэл үргэлжийн юманд санаа зовох эсэх нь шалтгаална. Хамтрагчтайгаа ойр дотно байх нь сэтгэл түгших гэх мэт сэтгэл зүйн сөрөг нөлөөллүүдийг багасгахад туслах зүйлсийн нэг.
3
Tанд илүү аюулгүй байгаа мэт санагдана
Аливаад санаа зовон бухимдах байдал багассан бас нэгэн шалтгаан нь хамгаалуулж байгаа мэт мэдрэмжийг авч байгаатай холбоотой. Tэврэх үнсэх гэх мэт үйлдлүүд нь окситосин гэх бодисыг ялгаруулдаг тул нэгнээсээ холдмооргүй санагдаж хамтдаа байхад аюулгүй санагддаг гэнэ.
4
Гэдсэнд эрвээхийнүүд нисэж байгаа мэт мэдрэмж төрнө
Хайртай хүнтэйгээ байхад тэр ч бүү хэл хэдхэн минут ярихад л хөлс цувж дотор сонин болдог шүү дээ. Энэ нь тархинаас ходоод руу мэдрэлээр дамжин очих мэдрэлийн тогтолцооны дохиололтой холбоотой. Бид сандрах эсвэл догдлох үед тэрхүү дохиолол ходоодыг идэвхтэй ажиллахад хүргэдэг байна.
5
Илүү аз жаргалтай
Хайрлаж дурлахад биеэс ялгардаг бас нэгэн бодис бол допамин. Tус бодис нь тархины таашаал авах хэсгийг удирддаг учир хосууд хамт байхдаа аз жаргалыг мэдэрч байдаг.
2005 онд нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, өөр нэгэнд дурласан 17 хүний 2500 тархины зургийг авсан ба допамин ялгаруулдаг тархины хоёр хэсгийн үйл ажиллагаа эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
6
Өвдөлт бага мэдэрдэг
Хэдий ямар нэгэн хүнд хагалгаа эсвэл гэмтлийн үед тийм ч их нөлөөлөл үзүүлэхгүй ч, хайрлах нь өвдөлт багасгадаг гэнэ.
Хүн дурлалдаа бүрэн автах үед сэтгэл санаанд нь өөрчлөлт орох учир аливаа асуудлыг хүндээр хүлээж авалгүй өнгөрөөж, сатаарах гол шалтгаан нь болдог ажээ.
7
Хайр дурлалд донтоно
Яг л донтуулах бодис хэрэглэхэд хүн түүнээсээ таашаал авч дахин дахин хэрэглэсээр байдаг шиг хайр ч гэсэн тийм.
Үүнийг судлахаар хар тамхинд донтсон хүмүүс болон хайр дурлалын харилцаанд орсон хүмүүсийн тархины ижил хэсэгт ирэх дохиоллыг судлан дүгнэлт гаргасан. Хайрлаж хайрлуулах нь түр зуурын хугацаанд биелүүлж болох хүний хэрэгцээ тул удаан хугацаанд нийцүүлэлгүй явах нь тэрхүү мэдрэмжийг хүсэмжлэхэд хүргэдэг. Гэвч дурлалыг нэг төрлийн донтолт гэх нь өрөөсгөл ойлголт.
Эх сурвалж: Business Insider