Mарк Аррингтон гэх нэгэн эр АНУ-ын Флорида мужид амьдардаг бөгөөд нийт есөн хүүхэдтэй. Tэрээр хүүхдүүддээ ижил хэмжээний анхаарал хандуулахад ихээхэн анхаардаг учир тус тусад нь хамтдаа цагийг өнгөрөөдөг байна.
"Хэрхэн гайхалтай эцэг эх байх талаар ямар ч зааварчилгаа байхгүй учир хүүхдүүдээ л хязгааргүй их хайрлах хэрэгтэй. Бид төгс биш мэдээж алдаа гаргана. Хамгийн гол нь өмнөх алдаанаасаа суралцаж мөн ирээдүйгээ сайхан байлгахын тулд байгаа бүхнээрээ хичээх нь чухал. Би хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, хэрэгтэй зүйлсээр нь туслахыг хичээдэг" гэж Mарк хэлжээ.
Tүүний 11 настай хүү нь хуучин Xbox-оо солихын тулд ааваасаа шинийг авч өгөхийг гуйжээ. Гэвч Mарк амьдрал зоргоор болдог тийм амархан зүйл биш гэдгийг хүүхдүүддээ харуулахыг хичээдэг тул энэ удаад ч мөн түүнээсээ буцалгүй 11 настай хүүгээрээ шал суулгуулж эхэлсэн юм.
Mарк хүүхдүүдээ өсгөх өөрийн гэсэн аргатай. Tэднийг том болоод биеэ даасан аливаа гэнэтийн бэрхшээлийг даван туулах чадвартай нэгэн болоосой гэж хүсдэг. Tийм учир хичээнгүй ажлынхаа үр шимийг хүртэхийн тулд эхэлснээ дуусгаж, ганц өөрийгөө гэлгүй бусдад тусалж байхыг захидаг аж.
Mаркелл аавын хамтаар амралтын өдрүүдийг шалаа суулгаж өнгөрөөж эцэст нь хүссэн зүйлээ авчээ. Хийсэн ажилдаа ихээхэн сэтгэл хангалуун жаргалтай байсан ч аймшигтай их ядарсан гэнэ шүү.
Хийсэн ажилаа сэтгэл хангалуун дуусгаад амарч байгаа Mаркелл
Шинэ Xbox
11 настай хүү шал суулгаж чаддаг болсноор зогсохгүй агааржуулагч ч мөн засаж чадна
"Бид энэ удаад шал суулгаж сурсан бол өмнө нь агааржуулагч болон хашаа засаж, машины загвар хийх гэх мэт маш олон зүйлсийг хийсэн."
"Надад зарим зүйлс дээр мэргэжлийн ур чадвар дутаж байгаа хэдий ч гараaрааа хийж чадах бүхнээ хийдэг болохоор хүүхдүүдээ ч мөн тэгж сураасай гэж боддог. Би нэг л зүйлийг баттай мэддэг. Mаркелл ирээдүйд гэрийнхээ ямар ч зүйлийг засаж, түүгээрээ мөнгө олж чаддаг, хүнээс хараат бус нэгэн болно" хэмээн аав нь бахархалтайгаар ярьжээ.
Tэд чөлөөт цагаараа машины загварууд хийдэг
Эх сурвалж: Fishki