Шүхрээ мартаж онгоцноос үсэрсэн цорын ганц хүний түүх

Ийм явдал ч хүний амьдралд тохиолдож болох нь. Өөрийн амьдралаар амьдраад л, өөрийн дуртай зүйлээ хийгээдм явж байсан ч ганц л алдаанаас болж түүний үхэл хамгийн бүтэлгүй хэмээн түүхэнд үлдэх гэж. 

Шүхрээ мартаж онгоцноос үсэрсэн цорын ганц хүний түүх

Энэхүү үйл явдал нь хүмүүсийн наргиж ярилцдаг Дарвины шагналын номинацад дэвших байсан байх. 1988 оны 4-р сарын 5ны өдөр уLos Angeles Timesу сонинд 35 настай, шүхрийн спортын арвин туршлагатай Иван Макгуайер гэх залуугийн тухай маш хачирхалтай мэдээлэл гарсан байж. 

Өөрийн эрсдэлтэй сонирхолдоо Иван ихэнх цагаа зарцуулдаг байж. Шүхрийн спортын хэмжүүрээр бол тэр маш сайн тамирчинд тооцогддог байсан ажээ. 800-аас их удаа Иван өөрийн амьдралыг эрсдэлд оруулж тэнгэр дээрээс шүхрээр бууж байсан ч түүнд үргэлж аз дайрдаг байсан байна. Гэвч түүний сүүлчийн буулт тамирчныг дэлхий даяар алдаршуулсан ч "сүүлчийнх" болсон нь тун харамсалтай. 

Тухайн өдөр Макгуайер 2 удаа буулт хийсэн аж. Эхнийх дээр ямар ч саад бэрхшээл тохиолдоогүй бол хоёр дахь удаа тэрээр бичлэг хийх ёстой байсан юм. Өөрийн багш болон түүний шавь Франклины үсэрч байгаа бичлэгийг хийхээр Иван маш хичээнгүйлэн зураг авалтын хэрэгслүүдийг цуглуулж байхдаа гол зүйл болох шүхрээ мартжээ.

Хэргийг мөрдөж байсан мөрдөгчид уг явдлыг амиа хорлолт биш байсан ба гол шалтгаанаар аюулгүй байдлын "онгоцны нисгэгч шүхрээр буугчдын шүхрээ зүүсэн эсэхийг шалгах үүрэгтэй" гэсэн 105-р заалтыг зөрчсөн явдал гэж тодорхойлсон юм. 

Магадгүй нисгэгч хангалттай сайн бэлтгэгдсэн туршлагатай хүмүүстэй явж байна гэж бодон уг заалтыг мартсан байж болох юм. 

Ямартай ч 10500 фут буюу 3200 метрийн өндрөөс Иван Макгуайер өөртөө ганц зураг авалтын хэрэгсэлтэйгээр онгоцноос үсэрсэн юм. Мэдээж амьд үлдэх ямар ч боломжгүй байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()