1
Тухайн цаг үедээ төвлөрөх боломж
Одоогийн бидний байгаа нөхцөл байдал цааш даа яах нь тааварлагдахгүй ийм цаг хугацаанд амьдрах мэдээжийн хэрэг их хэцүү. Гэхдээ бясалгалын мэргэжилтэн болох Линн Голдбергийн үзэж байгаагаар юу ч хийхгүй залхуурах нь бидэнд одоогийн байгаа байдлаа сайнаар харах түлхэц болж өгдөг аж.
Зүгээр л хэдэн минут зогсоод өөрт тань юу байгаа болон тухайн цаг хугацаанд юу мэдэрч байгаагаа тунгаан бодоод үзээрэй. Ийм төрлийн жижиг дасгалууд бидэнд амьдралаа өөрөөр харж стрессэс салахад туслах юм.
2
Аз жаргалтай байдлыг илүү мэдрүүлнэ
Маунтинсайдын эмнэлгийн донтолтын мэргэжилтэн Пол Масмежана-гийн үзэж байгаагаар гадаад хүчин зүйлсээс аз жаргал мэдрэх нь цаашдаа уг зүйлгүйгээр баярлаж аз жаргал мэдрэх боломжийг алдагдуулдаг байна.
Бид бүгдэд ганцаараа юу ч хийлгүй амрах хэрэгтэй үе байдаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй байх. Энэ нь ч байх ёстой энгийн зүйл юм.
3
Асуудлыг үр дүнтэй шийдэх чадамж дээшилнэ
Гэр бүлийн мэргэжилтэн болох Ник Кеомахавонг хэсэг хугацааг юу ч хийлгүй залхуурч өнгөрөөснөөр та өөрийн стресс, зан авир, энерги болон бүх хүнд хэцүү зүйлсээ тайвшруулж чадна гэж хэлсэн байна.
"Юу ч хийхгүй байх үедээ та үүсээд буй нөхцөл байдлыг зөвөөр харж чадна"- гэж Кеомахавонг тайлбарласан юм. -Харин ингэх үедээ та асуудлаа үр дүнтэй шийдэж чадна".
4
Бусдад хандах хандлага тань өөрчлөгдөнө
Хэрэв та өөртөө амрах боломж олговол энэ нь байгалиас таныг илүү эерэг болгож бусдыг буруутгах хүсэлгүй болгох аж.
"Танд амрах цаг байх үед та илүү эерэг болж эхэлдэг,-гэж Кеомахавонг хэлсэн. "Та өөрөө ч хүсээгүй байх даа бусдын сайн талыг эхлээд олж хардаг болох юм".
Үүнээс гадна та бусдыг шүүмжлэх тань багасаж бусдад хүлээцтэй ханддаг болно хэмээн эмч нэмж хэлжээ.
5
Хүнд дасгалын дараа нөхөн сэргээх
Энэ нь зарим фитнэст дурлагчдыг гайхшруулж болох ч Торонтогийн «Your House Fitness»-ийн мэргэжлийн хувийн дасгалжуулагч Сержио Педемонте-гийн үзэж байгаагаар хүний биед өөрийгөө нөхөн сэргэхийн тулд тодорхой хугацаа хэрэг болдог.
"Заримдаа хүмүүс өөртөө нөхөн сэргэх боломж олголгүй хэтэрхий ойр ойрхон дасгал хийдэг. 7 хоногийн хугацаатай амралт нь танд бэлтгэлийн дараа бүрэн тэнхрэх боломжийг өгөх юм."-Педемонте
6
Анхаарал төвлрүүлэлтийг нэмэгдүүлнэ
Манхэттены танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний төвийн захирал Пол Грин хэлэхдээ юу ч хийхгүй байх нь бидний анхаарлыг сэргээхэд тус болох юм.
"Юу ч хийхгүй байх нь бидэнд өөрсдийн байгалын боломж нөөцөө ашиглах боломжийг олгож анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг, Үүнээс гадна юу ч хийхгүй байх нь биднийг тэвчээртэй болгодог", хэмээн Грин нэмж тайлбарласан.
7
Нойргуудлээс салах туслана
"Залхуурах нь тухтай байдлыг мэдрүүлдэг ба ямар ч химийн бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр тайвшрахад тусалдаг. Жишээлбэл унтахын өмнө. Ерөнхийдөө юу ч хийхгүй байх нь бидний бодолж байгаагаас сайн зүйл!"-Грин.
Эх сурвалж: playboy