1
Орц (зургаан хүний порц):
- Хоёр хоолны халбага оливийн тос
- Жижиглэн хэрчсэн хоёр цагаан сонгино
- Нэг килограмм хулуу (хальсыг нь арилгаж, бүх яснаас нь салган, том хэсгүүдэд хуваан хэрчсэн байх)
- 700 мг ногоо эсвэл тахианы шөл (бульон)
- 150 мг сүүн крем
Зутанд нэмэх сухар талх хийхэд:
- Tалхаа шарах 2 хоолны халбага оливийн тос
- Захыг нь авсан дөрвөн зүсэм талх
- Атга хулууны үр
2
Хоол хийх дараалал
- Tом хайруулын тавганд 2 хоолны халбага оливийн тосоо халаагаад хэрчсэн сонгиноо зөөлөртөл нь 5 минут орчим болгоно.
- Сонгино дээрээ хэрчсэн хулуугаа нэмээд алтан шаргал өнгөтэй болтол нь 8-10 минут шарах. Ингэхдээ ойр ойрхон эргүүлж байхыг санаарай.
- Одоо 700 мг шөлөө хийх бөгөөд амталгаагаар давс перецээ тааруулна. Буцалсных нь дараа галаа зөөлрүүлж 10 минут хүлээх юм.
- Бараг л бэлэн болсон зутан дээрээ сүүн кремээ нэмж, галаа ихэсгээд бага зэрэг буцалгасныхаа дараа холигч блэндерт хийнэ. Бэлэн болсон шөлөө 2 сар орчим хөлдөөгөөд хадгалж болно шүү.
- Зутан шөлөн дээрээ нэмэх талх болон хулууны үрээ бэлтгээд 2 хоолны халбага оливийн тосондоо хатуу болтол нь шарна.
- Ингээд сухар талх болон амталгаагаар зөөхий, перц гэх мэтийг нэмсэнээр таны зутан шөл бэлэн боллоо!
Хоолоо амтархан зооглоорой!
Эх сурвалж: BBC