Тампон хэрэглэснээс болж хөлгүй болсон бүсгүйн харамсалтай түүх

Лорен Вассер (Lauren Wasser) гэх бүсгүй энгийн нэгэн амьдралаар амьдарч байсан бөгөөд моделийн бизнес эрхлэж, чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, унадаг дугуй унах дуртай байжээ.  Гэвч бүсгүйг 24 настай байхад түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна. Хамгийн аймшигтай нь энэ бүхэнд эмэгтэйчүүдийн энгийн хэрэглээ болсон тампон нөлөөлсөн аж. Ингээд тампон бүсгүйн амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар доорх мэдээллээс уншаарай.

Тампон хэрэглэснээс болж хөлгүй болсон бүсгүйн харамсалтай түүх

Бүх зүйл 2012 оны 10-р сарын 3-нд болжээ. Энэ өдөр бүсгүйн сарын тэмдэг ирсэн бөгөөд тэрээр зааврын дагуу өглөө, өдөр, орой тампоноо сольдог байсан гэнэ. Гэвч энэ шөнө бүсгүй найзынхаа төрсөн өдөрт очихоор шийджээ.

Энэ үед л бүсгүй ханиад хүрэх гэж байгаа мэт мэдрэмжтэй байсан бөгөөд найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгийн уур амьсгалыг эвдэхгүй гэсэндээ төдийлөн тоогоогүй байна. Гэхдээ түүний цор ганц хүсэл нь эртхэн унтаж амрах байлаа.

Ингээд хэт их ядарснаа мэдэрсэн Лорен бушуухан гэртээ харьж тэр даруй унтсан аж.

Лоренийг цагдаа нар ирж, хаалга тогшин сэрээсэн бөгөөд учир нь түүний ээж өөрт нь санаа зовж, дуудлага өгсөн байжээ. Тэрээр удаан хугацааны туршид ээжтэйгээ холбоо бариагүй байсан гэнэ.

Тэрээр зүгээр л унтахыг хүсэж байна гэж хэлээд цагдаа нарыг явуулсан байна. Үүний дараа тэр ээждээ ч мөн унтмаар байгаагаа хэлээд эргэн унтжээ.  Бүсгүй хэдэн цаг унтсан нь тодорхойгүй.  Цагдаа нар дахин бүсгүй дээр ирэхэд тэр энэ удаад хаалгаа тайлж өгөөгүй бөгөөд тэднийг хаалга эвдэлж орох үед Лорен унтлагын өрөөнийхөө шалан дээр хэвтэж байжээ.

Бүсгүйг үхэл амьдралын зааг дээр байхад нь эмнэлэгт хүргэсэн байна.  Түүний дотор эрхтэнүүд ажиллахаа больж, зүрхний хэмнэл  нь алдагдаж байсан юм. Эмч нар боломжтой бүхий л зүйлийг хийсэн ч бүсгүйн бие дээрдэхгүй байлаа. Тэд юу болоод байгааг ч ойлгохгүй байсан гэнэ. Ингээд халдварт өвчний мэргэжилтэн болж буй зүйлийн учрыг олж "Тэр тампонтой юу?" хэмээн асуусан байна.

Лорен хордлогонд орсноор шокын байдалтай байсан бөгөөд түүний хэрэглэсэн тампоны нэг нь стафилокок гэх вирусээр халдварласан байжээ.

Лоренийг ухаангүй байх үед эмч нар түүний ээжид хандаж бурханд залбирч, оршуулгын ёслолд нь бэлд гэж хэлж байсан гэнэ. Бүсгүйн хөл нь мэдээгүй болж, түүнийг аврах цор ганц арга бол баруун хөлийг нь тайрч, зүүн хөлийн хурууг тайрах явдал байжээ.

Бүсгүй хагалгаа хийхийг зөвшөөрч, хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч моделийн карьераа үргэлжлүүлсээр байжээ. Гэвч хэдэн жилийн дараа бүсгүйн хоёр дахь хөлийг тайрах хэрэгтэй болсон байна.

"Эхлээд надад чамд амьд гарах боломж байхгүй гэж хэлсэн ч, дараа нь чи хэзээ ч алхаж чадахгүй гэж хэлсэн юм. Би эмнэлэгт бүтэн жилийг тэргэнцэртэй өнгөрүүлсэн. Бууж өгөхөд тун ойрхон байсан ч би үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэн" хэмээн бүсгүй бичжээ. 

2018 оны 1-р сард Лорен "Instagram" хуудас дээрээ хагалгааны дараах зургаа нийтэлсэн бөгөөд түүний хажууд пара цанын тамирчин Эми Перди байсан гэнэ.

Харин одоо Лорен загварын ертөнцөд “алтан хөлтэй бүсгүй” гэдгээрээ алдартай. Учир нь тэр алтлаг өнгийн протезийг ашигладаг.

Бүсгүй тампон үйлдвэрлэгчдэд хандаж "диоксон, синтетик материал, үнэртүүлэгч гэх мэт химийн бодисыг тампон үйлдвэрлэхдээ битгий ашиглаач" хэмээн хүссэн байна. Үүнээс гадна  эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл дээр уг бүтээгдэхүүний сөрөг талыг ч гэсэн дурьдах хэрэгтэй гэж хэлжээ. Жишээлбэл: тамхины хайрцган дээр тамхийг эрүүл мэндэд хортой гэж бичихтэй ижил. 

Тамхи таны эрүүл мэндэд хортой гэдгийг та мэдэж байгаа бөгөөд та худалдаж авч байвал энэ таны л сонголт гэсэн үг. Хэрвээ би тампоны сөрөг үр дагаварын талаар мэдээлэлтэй байсан бол хэзээ ч тампон хэрэглэхгүй байх байсан гэж хэлжээ. 

Лорен "Instagram" хуудаснаа өөрийн түүхээс тогтмол хуваалцдаг бөгөөд энэ байдлаар тэр бүсгүйчүүдийг эрүүл мэнддээ илүү нухацтай хандахыг анхааруулж байгаа аж. Лорены хэлж байгаагаар тэр найзынхаа хамтаар хотын гудамжаар явж буй бүсгүйчүүдээс тампон хэрэглэснээс болж хордлогын шоконд орох боломжтой талаар сонсож байсан уу гэхэд тэдний хэн нь ч энэ талаар сонсоогүй байсан юм.

Хордлогын шокын синдром гэдэг нь үс уналт, арьс хуурайшилт, хөл гар тайрах өвчлөлд хүргэх магадлалтай нянгийн халдвар юм. Бүр хүндэрсэн тохиолдолд амь насаа ч алдаж болно. Үүнээс гадна энэхүү өвчлөлд стафилоккок хэмээх нян хүргэдэг бөгөөд энэ нь хамар, ам, арьсан дээр чөлөөтэй байж болох ч цусанд орсноороо хүндрэлд хүргэдэг аж.

Хордлогын шокын синдромын анхны шинж тэмдэг нь ханиадтай ижил илрэх бөгөөд үүнд булчин өвдөх, ядрах, халуурах, гүйлгэх гэх мэт  багтана. Ингээд толгой өвдөх, дотор муухайрах, гар болон хөлийн тавхай дээр тууралт гарах, зарим дотор эрхтнүүд ажиллахаа болих гэх мэт шинж илэрнэ. Тиймээс дээр дурдсан шинж тэмдгээс илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд тампоны хайрцган дээр байгаа зөвлөгөөг заавал дагаж 4-8 цаг тутам сольж, гадны биетийг шөнөдөө үлдээх хэрэггүй гэдгийг санаарай. Хордлогын шокын синдром нь сарын тэмдгийн аягыг хэрэглэх тохиолдолд ч үүсэх магадлалтай. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийн хамгийн аюулгүй нь энгийн хэрэглэл байдаг бололтой.

Үүнээс гадна жилд нэг удаа ч болов эрүүл мэнддээ анхаарал хандуулж, эмчид хандаж байгаарай. Дээрх зөвлөгөөг дагаснаар та энэхүү ховор, хүнд өвчин тусахаас өөрийгөө хамгаалж чадна. Энэ бол 100 мянгад 1 тохиолдох ховор өвчин гэдгийг санаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()