Өгөөмөр зангийнхаа ачаар Азийн хамгийн баян хүн болсон Мукеш Амбани

1957 онд Йемений Аден хотын нэгэн ядуу гэр бүлд Мукеш Амбани хэмээх хүү төржээ. Аав нь түлш борлуулж, харин ээж нь гэртээ байдаг байжээ. Мукешийн эцэг нь мөн л хүнд хэцүү хүүхэд насыг өнгөөрөөсөн тул хүүгээ өөр шигээ өсгөхгүйг зорьж, бага хэмжээний мөнгө хуримтлуулан Энэтхэг рүү явахаар шийдсэн байна. Ингээд төрсөн нутагтаа ирсэн Дхирубхай Амбани амтлагчны жижиг дэлгүүрийг нээж ажиллуулжээ. Тун удалгүй тэрээр өөрийн худалдааны чиглэлийг өргөжүүлж, тухайн үед маш их үнэ хүрч байсан “полиэстер” даавууг зарах болсон байна. 1966 онд хожим Энэтхэгийн хамгийн том, нэр нөлөө бүхий байгууллага болох "Reliance Industries Limited" компани үүсгэн байгуулагдсан юм.

Өгөөмөр зангийнхаа ачаар Азийн хамгийн баян хүн болсон Мукеш Амбани

1 Энэтхэгийн хамгийн баян хүн

Энэтхэгийн хамгийн том үйлдвэрлэгч "Reliance Industries" компани нь дэлхийн хамгийн том компаниудын жагсаалтын 106-д орж байгаа юм. Тус улсын хамгийн баян эрхэм Мукеш Амбанигийн хөрөнгө 64 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа нь түүнийг дэлхийн баячуудын жагсаалтын эхний 10-т багтааж байна. 2000 оны үед Мукешийн хөрөнгө маш хурдацтайгаар нэмэгдэж байсан учир "Forbes" сэтгүүлийн судлаачид 2014 он гэхэд Амбанийг дэлхийн хамгийн баян хүн болно хэмээн таамаглаж байжээ. Гэвч Мукешийн хөрөнгөтэй зэрэгцэж Энэтхэгийн эдийн засаг өсөж байсан учир дээрх таамаг биелэх боломжгүй болсон юм. 

"Reliance Industries" компани нь бүх төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд газрын тос, хий олборлолт,  хүнсний жижиглэнгийн худалдаа, дижитал технологийн худалдаа хүртэл багтана.

Энэтхэгийн хамгийн баян хүн

Гэхдээ Амбанигийн бүх төсөл дэлхийг хамарсан байдаг. Жишээлбэл: хэрвээ хүнсний бүтээгдэхүүний худалдаа хийхээр төлөвлөсөн бол олон орны сүлжээ дэлгүүрээр зарагдах, хэрвээ газрын тос олборлохоор шийдсэн бол дэлхийн хамгийн том үйлдвэртэй хамтрах гэх мэт.

Мукеш Амбани эцгийнхээ саналыг дэмжиж, харилцаа холбооны бизнест хүч үзэхээр шийдэхдээ шууд 4G технологийг сонгосон байна.

Бизнесийн бусад салбарт ч тэр “хамгийн шилдэг” бүхнийг сонгодог аж. Газрын тос олборлолт дээр "British Petroleum"-тай,  онлайн үзвэрт "MTV" болон "Paramount Picture"-тэй  хамтран ажилладаг байна. 

2 4K зурагт болон 4G бэлгэнд

Амбани өдгөө 63 настай ч орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа бөгөөд түүний яг одоо хэрэгжүүлж буй томоохон төсөл нь 2015 онд байгуулагдсан "JioFiber" компани юм. Хүчтэй өрсөлдөгч нараасаа дээгүүр гарахын тулд Амбани өвөрмөц аргыг ашигласан бөгөөд эдийн засагчид үүнийг “Jio-ийн нөлөө” хэмээн нэрлэдэг байна.

Өрсөлдөгчөө зах зээлээс түлхэж гаргахын тулд хэрэглэгчдэд өвөрмөц, ашигтай саналыг тавих хэрэгтэй. Нэн түрүүнд түүний үйлчилгээг ашиглаж орон нутагтаа дуудлага хийвэл огт төлбөр гарахгүй болохыг тэр зарлажээ. Харин дараа нь тэр Энэтхэгийн 95%-ийг 4G сүлжээгээр хангах 260 мянган төхөөрөмжийг байршуулсан байна. Бүх Энэтхэгчүүдийг орчин үеийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхуулах зорилготойгоор Амбани 4G сүлжээ дэмждэг хамгийн хямд утсыг захиалсан бөгөөд тэдгээр утаснууд нь ердөө 22 долларын үнэтэй аж. Мэдээж, төсөл хэрэгжиж эхлэх үед тэрбумтан их хэмжээний алдагдал амсаж байсан ч жилийн дараа гэхэд тэрээр 160 сая хэрэглэгчтэй болсон байжээ.  Үүний үр дүнд түүний хувьцааны үнэ өсөж, түүнд 16 тэрбум долларын орлогыг авчирсан байна.

4K зурагт болон 4G бэлгэнд

Өөрийнх нь хийсэн судалгаанаас харахад 2023 онд гэхэд түүний урсгал үйлчилгээг 600 сая хүн авах гэнэ.  Зөвхөн дараа төлбөрт утасны гэрээнээс л тэр сард 50 сая долларын ашигтай ажиллана.

Хямд гар утас, дугаараа борлуулж олон хэрэглэгчтэй болсныхоо дараа "Reliance Industries" тэр даруй шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоо түүний өрсөлдөөн зөвхөн 4G-ийн эргэн тойронд бус харин иргэдийг 4К зурагтаар хангах төсөлд үргэлжилж байгаа аж. Мөн л хямд өртгөөр үйлдвэрлэсэн зурагтыг авахын тулд иргэд сард 10 долларын төлбөртэй Jio-ийн хэрэглэгч болох хэрэгтэй гэнэ. Jio-ийн хэрэглэгчийн эрхээ цуцлуулсан ч зурагт танд үлдэх болно.

Энэ аргыг Мукеш Амбани 2002 онд харилцаа холбоонд хүч үзэх гэж байхдаа ашиглаж байжээ. Өрсөлдөгчдөөсөө давж гарахын тулд Амбани хямдрал урамшууллыг ихээр зарлаж, мөн л эхэн үедээ алдагдалтай ажиллаж байжээ. Гэхдээ энэ нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж өдөр ирэх тусам хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байжээ.  Амбанигийн ачаар Энэтхэг улсад дуудлага хийх тариф 35 центээс 2 цент хүртлээ хямдарсан байна.

3 Хамгийн үнэтэй хувийн орон сууц

2009 онд Энэтхэгийн хамгийн баян хүн болсон даруйдаа Мукеш өөрийн орон сууцаар дэлхий дахиныг гайхшралд автуулсан юм. Мумбайн өмнөд хэсэгт дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн өндөр хувийн орон сууц баригджээ. 27 давхар өндөр барилга нь яг л 60 давхар мэт харагдана.  2010 оны судалгаагаар уг барилгыг тэрбум доллараар буюу дэлхийн хамгийн үнэтэй барилгаар үнэлж байсан бөгөөд одоо ч энэ байр сууриа алдаагүй байж болох юм. Амбанид түүний байрны үнийн тухай элдэв шүүмжлэл огт хамаагүй гэнэ. Хамгийн гол нь тэр бусад баячуудыг бодоход нэг л байшинтайд оршино гэжээ.

Мукеш Амбани жил бүр гэр бүлийн өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээндээ "Reliance Industries"-ийн үндсэн, гэрээт гэх мэт бүх ажилчдыг урьдаг байна. Уг арга хэмжээнд нийт 50 мянган хүн биечлэн оролцсон бол 150 мянган хүн онлайнаар холбогдсон аж. Үүнээс гадна Энэтхэгийн чухал одуудыг тэр гэр бүлийн өдөрлөгтөө  урьж оролцуулсан гэнэ.

Хамгийн үнэтэй хувийн орон сууц

"Эрсдэлгүй амьдрах уйтгартай – Мукеш Амбани"

Орчин үеийн зах зээлд бусдаас тэргүүлж амжилттай бизнес явуулахын тулд Амбани маш их мөнгийг эрсдэлд оруулж байсан нь тодорхой. Нэг л удаа азгүйтэхэд хэдэн арван тэрбум долларын алдагдалд хүргэж, бүх зүйл дампуурах магадлалтай байсан юм. Йемен дахь бензин колонкийг орхиж явсан Мукешийн эцэг Дхирубхай Амбани хүртэл нэлээд эрсдэл гаргасан болох нь мэдээж.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()