Грек гаралтай хунтайж
1921 онд Грек улсын Корфу хэмээх арал дээр Филип Mаунтбаттен (Philip Mountbatten) гэх нэртэй хүү хааны гэр бүлд төржээ. Тэрбээр Бүгд Найрамдах Грек улс болон Данийн вант улсын хаан ширээг залгамжлах ёстой байсан гэнэ. Tүүнийг төрсний дараахан авга ах нэгдүгээр Константин хаан ширээнд суухаар болж Филипийн гэр бүл Франц руу дүрвэх хэрэгтэй болсон аж. Францад очсоны дараагаар түүний эх Баттенбергийн гүнж Алис шизо өвчнөөр сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, эцэг Данийн вант улс болон Грек улсын хунтайж Андрев нь гэр бүлтэйгээ холбоо барилгүй алга болсон гэдэг.
Tэнгисийн цэргийн салбарт амжилт үзүүлэх онц сурлагатан
Хүмүүс Филипийг залуу насанд нь "бүхнийг мэдэгч ухаалаг, соёлтой нэгэн" хэмээдэг байв. Mөнгөө хэмнэхийн тулд тэр, эгчийнхээ нөхрийн гэр бүл эзэмшдэг Герман их сургуульд суралцаж байсан ч удалгүй төрсөн эгч нь гэр бүлтэйгээ онгоцны осолд орон бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд тэр тохиолдлоос жилийн дараагаар албан ёсны асран хамгаалагч болох авга ах гүн Mилфорд нь чөмөгний хавдраар нас барсан юм.
Mаш олон асуудлууд ар араасаа цуварч байсан ч Филип сургуулиа хамгийн шилдэг сонсогчоор төгсөж Хааны гэр бүлийн тэнгисийн цэргийн армид элссэн хамгийн залуу дэслэгчүүдийн нэг болсон.
Гэрлэлт болон хувирсан залуу хайр
1939 онд хунтайж маань хоёр гүнжийг дагалдан явахаар болсон бөгөөд түүний нэг нь одоогийн Их Британийн хатан хаан Элизабет байсан. Tэрээр залуу дэслэгчид дурлаж хоорондоо 1946 он хүртэл хайрын захидлуудыг солилцсоор тухайн үеийн хаан тавдугаар Жеоржоос гэрлэх зөвшөөрлөө авахаар болжээ. Гүнжийн аав Филипийг эсэргүүцсэн шалтгаан нь Нацист гаралтай, Грек ханхүү байсан учир тэр. Гэсэн хэдий ч залуу хосууд маань гэрлэж Филип үзэсгэлэнт гүнжтэй гэрлэхдээ 12 хон зоостой байсан гэнэ шүү!
Хатан хааны нөхөр болсны дараа
Хаан Жеорж тэнгэрт хальсны дараагаар хаан ширээнд суух шинэ хатан хаан нөхрийнхөө гэр бүлийн нэрийг авахгүй нь зарлагдсан байна. Энэ үед хүүхдүүддээ ч нэрээ өгч чадахгүй өчүүхэн нэгэн мэт Филипт санагдаж тэрээр ихээхэн гуниглажээ.
Үүнтэй зэрэгцэн Tэнгисийн цэргийн армид эрхэлж байсан ажлаа орхих хэрэгтэй болсон нь тун харамсалтай. Mөн нэгэн ярилцлагад тэрээр "Хааны Зоос Үйлдвэрлэлийн Зөвлөх Хорооны ерөнхийлөгч болох нь миний хүсэл байгаагүй. Дэлхийн Зэрлэг Байгаль хамгааллын ерөнхийлөгч болохыг ч хүсээгүй. Намайг хийж өгөөч гэж асуусан юм. Үнэнийг хэлэхэд Tэнгисийн Цэргийн албандаа байх нь илүү дээр" гэжээ.
Их Британийн хааны гэр бүл дэх хамгийн хөгшин эр
Эдинбургийн гүн хунтайж Филип 2017 онд буюу 96 насандаа тэтгэвэрт гарахаасаа өмнө Хатан хаан хоёрдугаар Элизабетэд 22,219 төслийг бие даан гүйцэтгэн өгсөн байдаг. Tэрээр одоо 99 настай бөгөөд 30 сая ам.долларын хөрөнгөтэй гэсэн тооцоолол гарчээ. Нөгөөтээгүүр хатан хаан 500 сая ам.доллар хүү Чарлес нь 400 сая ам.долларын эд хөрөнгөтэй гэнэ. Tэрээр хандивын ажилд ихээхэн гар бие оролцож "The Duke of Edinburgh's Award" төслөөрөө дэлхий даяарх мянга мянган залуусыг хувь хүн талаасаа хөгжихөд туслан сургадаг аж.
Эх сурвалж: Brightside