Дэлхий шиг шиг хэлбэртэй хиймэл дагуул хөөргөх тухай 17-р зуунд Исаак Ньютон ярьж байжээ. Харин 20-р зууны эхэнд оросын эрдэмтэн Циолковьски сансрын хөлгийн талаар дурдаж, өөр нэгэн эрдэмтэн Герман Пототник тэрхүү хөлгийн гадаад үзэмж байдлыг болон хүн төрөлхтөнд авчирч болох давуу талуудыг тодорхойлжээ.
20-р зууны дундуур ЗХУ тус санааг хоосон ярианаас цаашгүй байгааг анзаарч, 1957 оны 10-р сарын 4-ний өдөр Байгаль нуурын ойролцоогоос анхны хиймэл дагуулыг хөөргөж, дэлхийн тойрог замд оруулсан билээ.
Тэр явдлаас хойш газар тариалангаас эхлээд зэвсэгт хүчний тактик гэх мэтчилэн олон зүйлд хиймэл дагуулын оролцоо зайлшгүй хэрэгцээтэй болсон билээ.
Дэлхийн гадаргын анхны зураг
Ихэнх нээлтүүдийн адилаар, дэлхийн гадаргын сансраас авсан анхны зураг улс төрийн шалтгааны үүднээс боломжтой болсон. Дэлхийн 2-р дайны үеэр Германы эрдэмтэн Вернер фон Браун анхны V-2 удирдлагатай, баллистик пуужинг зохион бүтээжээ. Хөдөлгүүр нь шингэн түлшээс гадна шингэрүүлсэн хийгээр ажиллах боломжтой байв.
Харин дайн дууссаны дараа ЗХУ, Их Британи, АНУ-ын цэрэг, армийн хүчин Германы ололт амжилт, технологийг өөрийн болгож эхэлжээ. Энэ үед фон Браун болон V-2 пуужингийн төсөл АНУ-ын мэдэлд очжээ.
Америкчууд 80 гаруй V-2 пуужинг үйлдвэрлэх нөөц бүхий тоног төхөөрөмжийг Германаас авсан байна.
Америкийн төлөө ажиллах болсон герман эрдэмтэд амжилттайгаар тэрхүү пуужинг дахин угсарчээ. Ингээд тэд хамгийн түрүүнд хэний ч хүрээгүй өндрөөс дэлхийн зургийг авахаар шийдсэн байна.
V-2-ийг этанол, усны хольцоор дүүргэн, шингэн хүчилтөрөгчөөр баяжуулж, 35mm-ийн хальс бүхий камераар тоноглон 1946 оны 10 сарын 24-ний өдөр Нью-Мексик мужаас хөөргөжээ.
Ойролцоогоор 12.5 тн жинтэй пуужин 105 км өндөрт хөөрч, дэлхий дээр 150 км/ц хурдтай унасан. Пуужин болон камериас юу ч үлдээгүй боловч хальс нь хүнд метал бүрхэвч дотроо аюулгүй хадгалагдан үлдсэн байна.
Тус камерыг суурилуулсан инженер Клайд Холидэй "Дэлхийн ойролцоо нисэж буй харь гарагийнханд ямар манай гариг ямар харагддаг болохыг бид олж мэдэж чадлаа" хэмээжээ.
Тус нислэг тухайн үеийн хамгийн өндөрт хөөрсөн рекордыг эвдэж чадсан байна. Өмнө нь агаарын бөмбөлөг 22 км өндөрт хөөрч байжээ.