Хонконгийн үзэсгэлэнт жүжигчин Мэгги Чунг өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

"The Guardian" сэтгүүл 21-р зууны хамгийн шилдэг 100 киног тодруулсан билээ. Хэдий Ази кинонууд доогуур үзүүлэлттэй байсан ч 2000 онд гарч байсан In the Mood for Love кино эхний тавт оржээ. Tус киноны эмэгтэй гол дүрийн бүтээсэн чадварлаг жүжигчин бол Mэги Чунг. Tэрээр өдгөө юу хийж явна бэ? Үргэлжлүүлэн уншаад энэ талаар мэдээрэй. 

Хонконгийн үзэсгэлэнт жүжигчин Мэгги Чунг өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Залуу нас

Тэрээр 1964 онд Хонконг-д төржээ. 8 настай байхад нь тэдний гэр бүл Британи руу нүүсэн бөгөөд охины бага нас болон өсвөр нас Лондон хотод өнгөрсөн байна.

Мэгги 18 насандаа Хонконг руу амрахаар буцаж ирсэн ч загварын ертөнц түүний сонирхлыг ихээр татсан тул тэндээ үлдэхээр шийджээ. 

Залуу нас

Удалгүй тэрээр "Дэлхийн мисс" тэмцээнд Хонконгоос явах гоо бүсгүйн шалгаруулалтанд оролцож 2-р байр эзэлжээ. Дараа нь өөрийн сонирхлоо даган инээдмийн шоу, цуврал кино зэрэгт дүр бүтээж эхэлсэн тэрээр алдарт жүжигчин Жэки Чаны анхаарлыг татсан байна. Ингээд Мэгги "Цагдаагийн түүх" кинонд Жэки Чаны найз бүсгүйн дүрд тоглосноор ганцхан шөнийн дотор л од болсон гэдэг. 

Гоо үзэсгэлэн, чадварлаг жүжиглэлтээрээ гайхагдсан тэрээр Жет Лигийн хамт "Баатар", дэлхийн бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгт тооцогддог "Хайрлах хүсэл" зэрэгт гол дүрийг бүтээж, Берлин, Канн, Венецийн кино наадмуудаас шагнал хүртжээ.

"Police Story" Жэки Чаны хамтаар

Tэрээр ээждээ байр авч өгч, аав болон эгчдээ их зүйлсийг хийж өгөх мөрөөдөлтэй байсан гэнэ. Tэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд кинонд тоглож эхэлсэн бөгөөд зорилгодоо хүрч эхлээд аажим аажмаар кинонд тоглохоо больсон аж. 

1983 онд буюу 18 настай байхдаа Хонг Конгын Mисс шалгаруулах тэмцээнд 2-р байранд орж байсан

2 Жүжигчний мэргэжлээ орхисон нь

Жүжигчний карьерынхаа дараагаар тэрээр дуу хөгжмийн салбарт хүч сорьж эхэлсэн юм. 2014 онд Шанхай хотноо зохион байгуулагдсан "Strawberry" хөгжмийн наадамд дуулсан ч хоолойн өнгөө тохируулж чадахгүй байна хэмээн олны шүүмжлэлийг хүртжээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр өдөр бүр хөгжмийн студи орж эхэлсэн байна. 

Жүжигчний мэргэжлээ орхисон нь

Mэгги Чунг энэ явдлынхаа талаар "Жүжигчин байхад минь хүн бүхэн надтай яг л гүнж шиг харьцдаг байсан бөгөөд ямар ч асуудалгүй киногоо бичдэг байсан учир энэ удаагийн явдал надад маш их цочрол болсон. Дуулснаасаа болоод маш олон найзаа алдсан. Хамт кинонд тоглосон найзууд маань намайг тоохоо больж мөн зэмлэж байсан. Өдөр бүр уйлж, хөл дээрээ босоход нэг жилийг зарцуулсан" хэмээн хэлжээ. 

Tүүний хэлсэн үг нь 1993 онд Centre Stage кинонд тоглосон дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байхдаа хэлсэнтэй нь ихээхэн төстэй байсан юм. Tухайн үед ч мөн хүмүүс түүнийг шагнал хүртсэнд нь ихээхэн шүүмжлэлтэй хандаж байжээ. 

"Centre Stage" кинонд Руан Линюүгийн дүрээр

2018 онд Шанхайд зохион байгуулагдсан загварын үйл ажиллагаанд оролцоход нь замбараагүй бор үсийг нь хүмүүс сөргөөр  хүлээн авч тэр бүү хэл гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж гүтгэж байсан билээ. Хүмүүс түүнд ихээхэн атаархаж явдаг юм шиг. 

2018 онд Шанхайд зохион байгуулагдсан загварын шоуны үеэр

3 Tүүний тоглосон хамгийн алдартай 5 кино:

Police story (1985)

Tүүний тоглосон хамгийн алдартай 5 кино:

Centre Stage (1991)

Comrades: Almost a Love Story (1996)

In the Mood for Love (2000)

Clean (2004)

Эх сурвалж: Scmp

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()