1
Хөлийн тавхай хэсэг, хажуу тал
Хөлийн тавхай болон хажуу талд хийсэн шивээс нь тогтмол гутал, оймс, хөлстэй үрэлцэж байдаг учир амархан арилдаг байна. Тиймээс шивээс хийлгэсний хэдхэн сарын дараа гэхэд л таны шивээс бүдгэрсэн байх болно.
2
Гарын алга
Гараараа бид маш олон зүйлийг хийдэг учир тогтмол механикийн нөлөөлөлд автаж, арьс нь үргэлж шинэчлэгдэж байдаг. Тиймээс ч алганы шивээс хэлбэр болон өнгөө маш амархан алддаг байна.
3
Сарвуу, хуруу
Гарын сарвуу буюу хуруун дээр шивээс хийлгэх нь тийм ч зөв сонголт биш гэдгийг та мэдэх болов уу. Бид өдөрт олон дахин гараа угаахаас гадна гар тогтмол нарны гэрлийн туяанд өртдөг. Ингээд шивээс өнгөө алдаж, арилдаг байна.
4
Гарын шуу
Гарын шуу ялангуяа алгатай ойролцоо хэсэгт шивээс хийлгэх хэрэггүй. Энэхүү газар хийлгэсэн шивээс хэлбэрээ алдах нь амархан байдаг.
5
Суга
Орчин үед сугандаа шивээс хийлгэх нь тренд болгоод байгаа хэдий ч суга орчим хийлгэсэн шивээс үргэлж хувцастай үрэгдэж байдаг учир энэ хэсгийн шивээсийг тогтмол шинэчилж, засах хэрэгтэй болно.
6
Гэдэс
Хэрвээ та ирээдүйд төрж ээж болохоор шийдсэн л бол гэдсэн дээрээ шивээс хийлгэх хэрэггүй л болов уу. Учир нь жирэмсний явцад гэдэсний арьс хэд дахин сунаж, таны шивээс танигдахын аргагүй өөрчлөгдөнө.
7
Тохой
Бид гараа тогтмол нугалдаг учир тохойн дээрх шивээс амархан хэлбэрээ алдаж, жижиг деталиуд нь алга болж зүгээр л нэг толбо үлдэнэ.
8
Мөр болон эгэмний яс
Үүргэвчтэй цүнх үүрэх дуртай хүмүүсийн хувьд мөр болон эгэмний ясан дээрээ шивээс хийлгэх хэрэггүй бөгөөд шивээсний хэлбэр дүрс, өнгө маш хурдан алдагдана гэдгийг санаарай.
9
Уруулны дотор тал
Уруулны дотор талд шивээс хийлгэхээр шийдсэн бол та уг шивээс удаан хугацааны туршид таныг баярлуулахгүй гэдгийг санаарай. Учир нь уруулны дотор тал тогтмол чийгтэй байхаас гадна бидний салст бүрхэвч тогтмол нөхөн сэргэж байдаг юм.
10
Нүүр
Нүүрний шивээс орчин үед залуусын дунд тийм ч сонин содон зүйл байхаа больсон билээ. Гэхдээ сайн мэргэжилтэн нар, салхи, ус болон бусад гадаад орчны нөлөөллөөс болж зурагны хэлбэр алдагдах, өнгө арилах магадлалтай гэдгийг үйлчлүүлэгчдээ заавал сануулна.
Удаан хугацааны туршид шивээсээ шинэхэн мэтээр нь хадгалахыг хүсэж байвал дараах зөвлөмжийг дагаарай.
1. Усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнээр чийгшүүл.
2. Нарны хамгаалалттай тос түрхэж, шивээсээ хамгаал.
3. Бариу хувцас тогтмол өмсөхөөс татгалзах.